Ойролцоо мэдээ

Хар тамхи илрүүлдэг үнэрч нохдын сургалт боллоо

Үнэлэх
(1 үнэлгээ)
Нийтэлсэн: 2012-06-12 12:56:52

Сүүлийн үед монгол улсын хил гаалиар их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис давуулах оролдлогууд олон гарах болсон. ГЕГ-аас мансууруулах бодис илрүүдэг үнэрч нохдыг ашиглах мөн гаалийн байцаагч нарт хар тамхи хилээр давуулагчдын тухай тодорхой олон улсын жишиг сургалтуудыг удаа дараа зохион байгуулснаар нэлээдгүй үр дүнд хүрч байгаа билээ. ГЕГ-аас “ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСИЙГ ХҮНИЙ БИЕЭС СОНГОН ИЛРҮҮЛЭХ ” тусгай сургалтыг зохион явууллаа. Энэ сургалтад Казахстан улсаас авчирсан хар тамхи, мансууруулах бодисийн үнэр орлуулагч Имитаторыг анх удаа ашиглав. Өмнөх туршлагаараа эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нар өөрийн биеэр эрэлч нохдын дасгал сургуулийг тасгийн дарга болон сургагч багш нарын удирдлагын дор гардан сургаж байсан. 2011 оноос эхлэн суралцагсдад сертификат олгож эхэлсэн бөгөөд энэ жилээс гаалийн албаны эрэлч нохдод дахин шинээр хувийн хэрэг, эрүүл мэндийн дэвтэр нээж хөтлүүлж эхлээд байна. Мөн Япон, Унгар, Казахстан, Азербайжан зэрэг орнуудад Хар тамхи мансууруулах бодисийн чиглэлээр, Кинологич буюу нохой судлаач мэргэжлийн чиглэлээр, Гаалийн албаны эрэлч нохойгоор хар тамхи, мансууруулах бодисийг илрүүлэх чиглэлээр, Эрэлч нохойн сургалтын төвийн менежментийн сургалтад Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нараа амжилттай хамруулсан байна. Одоогийн байдлаар эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч нарын 30 хувь нь гадаад улс оронд эрэлч нохойн тусгай сургалтад хамрагджээ. Гаалийн албаны эрэлч нохдыг өөрсдийн нөөц, хүч бололцоог ашиглан үржүүлж, сургаж, ашиглах нь манай тасгийн өмнө тавигдаж буй олон зорилтуудын нэг бөгөөд энэ ажлыг нэгэнт эхлүүлээд байна. Өөрийн ажлын онцлогийг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилгоор Сангийн Яамны нээлттэй хаалганы өдөрт нийт хамт олноороо амжилттай оролцлоо. Мөн манай хамт олон 2012 оны сүүлчээр ашиглалтад орох ХХЕГ–тай хамтарсан Монгол улсдаа хамгийн том эрэлч нохойн сургалтын төв байгуулах нүсэр ажилд ханцуй шамлан орлоо.

WORD.MN  Б.Инжир
 



Word

Word

Word

Word

Word

Нийтэлсэн: 2012-06-12 12:56:52

Нийт сэтгэгдэл: 6

  • Зочин

    манайхан ингэж яаадаг байнааааааааааааааааааааааааа

    Зочин 2012-06-15 22:39:49              (3)       (12)
  • Зочин

    yadiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiin zaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

    Зочин 2012-06-22 11:40:23              (10)       (0)
  • Зочин

    har tamhichid budaaa

    Зочин 2012-07-03 13:46:30              (3)       (3)
  • Зочин

    har tamhichin nohoi baidag gesen tegeed terendee dontood oldog yum bishuu? amitniig bas zovoochih yumaa

    Зочин 2012-07-16 18:30:12              (0)       (7)
  • Зочин

    amjilr

    Зочин 2012-08-26 14:03:18              (15)       (0)
  • Зочин

    Good to find an epxret who knows what he's talking about!

    Tasha 2012-11-03 23:29:58              (0)       (0)

Сэтгэгдэл бичих

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.