ТЕГ-ХАН Ц.ХУЛАНГ БУС ХАРИН С.НЭРГҮЙ ЛАМЫГ Л ШАЛГАХ УЧИРТАЙ

Шадар сайдСайнбуянгийн Амарсайхан-ы төрсөн ах Сайн номуун хийд-ийн хамба С.Нэргүйн гадаадын нэр бүхий иргэнтэй хундага тулган архи ууж буй бичлэг бидэнд ирлээ. Чухам хэнтэй, хэзээ, ямар зорилгоор хундага тулгасныг шалгадаг байгууллага нь шалгаж тогтоох байх. Одоогоос таван жилийн өмнөhttp://time.mn/mWz.htmlсайтад Тэд бидний тухай: Даяар шашин ба нэгдсэн фронт: Монголын асуудал гарчигтай маш ноцтой нийтлэл гарсан. Уг нийтлэлд ... Налайхад байрлах Сайн Номун хийд нь Хятадын коммунист намын дэргэдэх Нэгдсэн фронтын үйл ажиллагааны амжилттай жишиг болж байгаа юм. Төвдийн буддизмын академийн (藏语 系 高级 佛 学院) коммунист намын хорооны нарийн бичгийн даргын үзэл бодлогыг хэрэгжүүлэхэр Бээжинд 2017 оны 11 дүгээр сард гадаадын лам нарыг хүлээж авсан (UFWD, 藏语系高级佛学院, 2017.11 сар) Тэдгээр лам нар Сайн Номун хийд-ээс ирсэн юм. Хийдийн хамба С.Нэргүй бүлгийг ахалж авчирсан. Тэд Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын удирдлага, Хятадын Буддист холбооныхонтой болон БНХАУ-ын хүлээн зөвшөөрсөн Банчин богдтой уулзсан... гэх зэргээр маш ноцтой асуудлыг хөндсөн байдаг. Nuuts.mn

“Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөрийг суллав

​ Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Бэрэн групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг яллагдагчаар татсан. Түүнийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан/ тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авч, хэлэлцжээ. Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн. Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзжэээ. Түүнийг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. Бэрэн групп Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сарын 30-нд зээл авсан. 11.6 сая ам.долларын зээл авч, зээлийг огт эргэн төлөөөгүй. Зээлийн үлдэгдэл:11 482 595 сая ам.долларҮндсэн зээлийн өр:11 482 595 сая ам.долларҮндсэн хүүний өр:3 436 616 сая ам.долларХуримтлагдсан хүү:87 771 сая ам.долларТоргуулийн хүү:455 447 сая ам.долларНийт үлдэгдэл:15 462 430 сая ам.доллар Нийт үлдэгдэл:44 060 193 430 төгрөг

АТГ-аас одоогоор 569 хэргийг мөрдөн шалгаж байна

​ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Түүнчлэн эрүүгийн 586 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, таван хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж буй. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 569 хэрэг шалгагдаж байна гэжАТГ-аас мэдээллээ.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

​ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр товлолоо. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулахаар ирүүлсэн хүсэлтийг танилцуулна. Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Долоон шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв

​ Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 3-4-ний өдрүүдэд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхүүдийн захиалгын дагуу хүсэлт ирүүлсэн шүүгчдийг сэлгэн ажиллуулах эсэх талаар хэлэлцээд зургаан шүүгчийг гуравдугаар сарын 7-ноос сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдавааг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хоёр жилийн хугацаагаар; Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймааг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар; Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандахыг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд заасан хугацааны дотор сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар; Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдоржийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөний хугацаанд; Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд; Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн чөлөөтэй байх хугацаагаар; Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяаг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, эсхүл орон тоог нөхөх хүртэл хугацаагаар тус тус сэлгэн ажиллуулахаар болов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.