Г.Шүр-Эрдэнэ: IELTS, ТOFEL-ийн агуулгад өөрийн улсын түүх, соёлыг шингээж өгөх хэрэгтэй байна
2024-12-17 08:12:45 Нийтлэгдсэн: Боловсрол-Сүүлийн жилүүдэд хүүхдүүд англи хэлээр маш сайн уншиж, бичиж, ойлгож чаддаг болж байна. Гэвч монгол хэлээр зарим үгсийг мэдэхгүй, алдаатай бичиж байна. Уг нь мэдээ мэдээлэл их болж хүүхдүүд одон орон, дэлхий, галактик, техник технологийн талаар мэдээлэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд юүтүб болон төрөл бүрийн киноноос мэдээлэл авч чадаж байна. Гэвч TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүд өөрийн улсынхаа түүх соёл, хэлний талаарх мэдээллийг гадаад хэл дээр авч байгаагаас шалтгаалан сөрөг зүйлс илэрч байгааг мөн анзаарлаа. Тодруулбал, хүүхдүүд TOEFL, IELTS-ийн шалгалтад олон цагаар бэлдэж буйгаас үүдэж өөрийн улсын түүх соёлын мэдлэггүй болж үлдэж байна. Тиймээс сургалтын формат руу Монголын түүх, соёлын тухай материал бэлтгэн оруулахад нэлээд цагийг зориулж ажиллалаа. Ингэхдээ англи хэл дээр гаргасан эрдэм шинжилгээний материалуудыг эрдэмтний зөвшөөрөлтэйгөөр унших дасгал болгож хөрвүүлээд, тухайн унших дасгалуудаас нарийн шүүж TOEFL дээр ирдэг дүрмийн шалгалтын хэлбэрүүд рүү оруулж тестүүдийг зохиож байна. Монголч эрдэмтэд Монголынхоо тухай ийм их зүйлийг түүхийн судалгаатай нь бичиж байгаа дээр тулгуурлаад ахлах сургуулийн хүүхдүүдэд энэ талын мэдээллийг хүргэхийг зорьж байна. Сургалтын төвд хандсанаар тэтгэлэгт хамрагдах боломж өндөр байдаг -Англи хэлийг сурах арга барил нь түвшин түвшнээсээ хамаараад өөр. Монголын нөхцөл байдал буюу англи хэлгүй орчинд анхан шатнаас нь эхэлж сурах гэж байгаа бол англи хэлээр сайн ярьдаг хүнтэй эхэлсэн нь дээр байдаг. Яагаад гэвэл анхан шатанд ганцаараа эхлэхээр хүн олон юмыг буруу сурах хандлагатай. Сургалтын төвд очих, хувиараа багш авах зэргээр эхлэх хэрэгтэй. Дунд шат руу ороод бие дааж, өөрийн сонирхдог дуу хөгжим сонсох, кино үзэж ойлгох, интернэтээс өргөн мэдээлэл авах зэргээр сурч болно. Энэ бол мөнгөө хэмнэж сурах арга барил. Гэхдээ нэг сул талтай. Багшгүйгээр сурч байгаад ямар нэг юмыг буруугаар ойлгоод, буруугаар яриад, буруугаар бичээд сурчих магадлалтай. Энэ нь тухайн хүнд тогтсон алдаа болоод ирэхээрээ төвөгтэй. Англи хэлийг системтэй, үндэс суурьтай, бичиг болон ярианы хэлийг төгс суръя гэвэл сайн багш, сайн сургалтын төвийг сонгож суралцах нь үр дүнтэй байдаг.Гэхдээ сургалтад сууж байгаа хүмүүсийг анзаарахад сургалтад ирээд л суучихад болно гэсэн бэлэн сэтгэлгээтэй ирдэг. Бүх юмыг нь халбагадаж өгсөөр байгаад өөрсдөө бүр зажлахаас дургүй болчихсон ч юм шиг. Хэлийг ямар нэг байдлаар өөрийн зорьсон хэмжээнд сайн суръя гэсэн тохиолдолд сайн багштай байгаад оюутан өөрөө хичээхгүй бол явдаггүй эд. Тиймээс өөрөө сурсан юмаа хэрэглэж, хэрэглээнд оруулж амьд болгохгүй бол энэ маань өөрөө үхмэл болоод ирдэг. Манай сургалтын төвд гадаадад тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй 70-130 орчим хүн ханддаг. Зарим нь орон нутгийн болон засгийн газрын тэтгэлэгт хамрагдах сонирхолтойгоор материалаа өгсөн байдаг. Тэтгэлэгт бэлдэж байгаа хүүхдүүдийг харахад эх орон, үнэт зүйлээ мэдэхгүй байгаа нь хамгийн том асуудал болж байна. Тиймээс TOEFL-ийн шалгалтыг монголч эрдэмтдийн олон улсад гаргасан судалгаашинжилгээний материалд тулгуурландахин боловсруулах хэрэгтэй гэж бодож байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа, шинжилгээ хийж байна. Хэрэв сургалт болон шалгалтад энэ төрлийн агуулга орж ирвэл монгол хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөж, эх орон, түүх соёлоо мэдэх, таних боломжтой болно. Боловсролын тухай хуульд гадагшаа сурч буй хүүхдийн дүнгийн хуулгыг гаргаж өгөх талаар суулгаж өгөх хэрэгтэй байна -Гадны сургуулиудад элсэх гарц болдог томоохон шалгалтууд хүний дөрвөн чадварыг шалгадаг. Сонсох, ярих, унших, бичих. Тэгвэл дээрх дөрвөн чадвар нь хоёр хэсэгт хуваагддаг. Input буюу тухайн хүн өөрөө олж авч, мэдэх боломжтой чадвар. Үүнд унших, сонсох чадварууд орно. Юмыг сонсоод, юмыг уншаад өөртөө өгөгдөл бий болгоно. Надад өгөгдөл болдог энэ хоёр чадвараа хөгжүүлбэл уншиж, ойлгодог болно, үгсийн сан сайжирна. Гэхдээ Output буюу гаргалгаа болох бичих, ярих чадварууд зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн юмыг сонсоод яриад байх юм бол яриа илүү хөгжинө. Эсвэл уншсаар байгаад үгсийн сантай болчихсон хэдий ч яриагаар гаргаж чадахгүй бол бас л доголдолтой. Дөрвөн чадварыг жигд хөгжүүлэхийн тулд манай сургалтын төв өгөгдөл буюу сонсгол, уншлага хоёр байнга хийлгэж байгаа. Сонсгол, уншлага хоёроосоо дүрэм, үгсийн сан сурлаа. Дүрэм, үгсийн сантай болчихсон, яаж хэрэглэдгийг нь мэддэг болсных нь дараа яриулна. Ярьдаг болчихсон хүн бичиг рүү ордог. Амаар гаргаж байгаа зүйлээ бичигт буулгах чадвартай болдог. Ийм л байдлаар хэл өөрөө жигд хөгжих боломжтой. Эдгээр чадварыг эзэмшсэн байхад гадны ямар ч сургуульд элсэх боломжтой. Сонирхуулахад, Америкийн их дээд сургуулиудын ес дүгээр сараас материал хүлээж авч эхэлдэг. Монголчуудын хувьд материалаа цагт нь өгдөггүйгээс болж материал нь хойшлох тохиолдол их гардаг. Мөн Боловсролын хуульд гадагшаа явах хүүхдийн дүнгийн хуулгыг олон улсын стандартын хувьд зааж өгөөгүйгээс болж сургуулиуд гаргаж өгдөггүй. Бүр мэддэг ч үгүй. Тийм учраас материалууд нь хоцрох асуудал үүсдэг. Үүнээс болж эцэг эхчүүд над шиг үйл ажиллагаа явуулдаг хүнийг дарамталж иргэний шүүхийн маргаан үүсэхэд хүрдэг асуудлууд мөн байдаг. С.УРТНАСАН Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч болохгүй
2022-03-17 09:42:02 Нийтлэгдсэн: Боловсрол Нийслэлийн нэгэн сургуулийн бага ангийн багш сурагчдаа гар хүрсэн тухай мэдээлэл цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг ийнхүү илэрхийллээ. Сайд Л.Энх-АмгаланХүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрд хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стресстэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд бүр багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд бүр багшийн зандраад айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ. Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97 дугаар сургуулийн багш ... нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм.Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давлагаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй. Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улс төрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдна. Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно.Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүйээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой гэжээ.
Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь гэр бүл бүрийн томоохон зорилгын нэг. Гэтэл Энэ олон сургуулийн аль нь сайн сургалттай вэ гэх асуудал тулгарна. Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны байдлаар 848 ерөнхий боловсролын сургууль байгаагаас 166 нь хувийн өмчийнх, 682 нь төрийн өмчийн сургууль байна. Нөгөө талаас сурагчид нь элсэлтийн ерөнхий шалгалтад хэр амжилт үзүүлсэнээр тухайн сургуулийн сургалтын чанарыг үнэлэх хандлага бий. Иймд бид өнгөрсөн онд элсэлтийн ерөнхий шалгалтад дундаж онооны үзүүлэлтээр улсад тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулуудийн талаар мэдээлэл хүргэж байна. ЭЕШ-ийн дундаж оноогоор улсад тэргүүлсэн 15 сургууль 2021 онд математик, нийгмийн ухаан, англи хэл, фикик, биологи, хими зэрэг хамгийн олон сурагч оролцсон зургаан хичээлийн дундаж үзүүлэлтээр /658,1 оноо/Оюунлаг сургууль улсын хэмжээнд тэргүүлсэн байна. XI ахлах сургууль651 оноогоорхоёрдугаарт,644.2 оноогоорСант сургууль гуравдугаар бичигджээ. Оюунлаг сургууль 658.1 11-р ахлах сургууль 651.0 Сант сургууль 644.2 Шинэ Монгол сургууль 637.7 Шинэ Монгол Харумафүжи сургууль 632.3 Шинэ Эхлэл ахлах сургууль 621.9 Томүжин алтернатив скүүлс сургууль 615.0 Шинэ Эрин ахлах сургууль 611.2 Орхон Хасү бүрэн дунд сургууль 604.2 Олонлог ахлах сургууль 602.6 Орчлон ахлах сургууль 600.5 Нест эдүкейшн сургууль 592.8 Логарифм сурууль 591.9 Олонлог академи 579.7 1-р ахлах сургууль 557.6 Англи хэлний хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Англи хэлний хичээлийн тухайд мөн л Оюунлаг/672,89 оноо/,Сант/667.69 оноо/сургууль тэргүүлсэн байна. Харин гуравдугаарт666,75 оноогоорШинэ эхлэл ахлах сургууль бичигджээ. Оюунлаг сургууль 672.89 Сант сургууль 667.69 Шинэ Эхлэл ахлах сургууль 666.75 Орчлон ахлах сургууль 653.03 Томүжин алтернатив скүүлс сургууль 648.56 Шинэ Монгол сургууль 646.69 Шинэ Эрин ахлах сургууль 642.43 Орхон Хасү бүрэн дунд сургууль 638.6 11-р ахлах сургууль 638.41 Олонлог ахлах сургууль 631.83 Логарифм сурууль 628.1 Нест эдүкейшн сургууль 627.84 Улаанбаатар элит олон улсын сургууль 626.11 Шинэ монгол Харумафүжи сургууль 624.57 Олонлог эгзэ 622 Физикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль 2021 оны ЭЕШ-ийн физикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг667,79 оноогоорОюунлаг сургууль,661,83 оноогоорXI ахлах сургууль,660,75 оноогоорОрчлон ахлах сургууль тэргүүлсэн байна. Оюунлаг сургууль 667.79 11-р ахлах сургууль 661.83 Орчлон ахлах сургууль 660.75 Шинэ Монгол сургууль 655.42 Шинэ монгол Харумафүжи сургууль 649.5 Сант сургууль 647.5 Шинэ Эхлэл ахлах сургууль 645.23 Олонлог ахлах сургууль 632.18 Орхон Хасү бүрэн дунд сургууль 619.22 Шинэ Эрин ахлах сургууль 617.33 Томүжин алтернатив скүүлс сургууль 614.2 Логарифм сурууль 591.25 Олонлог академи 582.5 Нест эдүкейшн сургууль 576.05 Эрхэт эрдэм 574.5 Математикийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг703,8 оноогоорXI ахлах сургууль,667,4 оноогоорОюунлаг сургууль,662,03 оноогоорСант ахлах сургууль тэргүүлсэн байна. 11-р ахлах сургууль 703.8 Оюунлаг сургууль 667.4 Сант сургууль 662.03 Олонлог ахлах сургууль 650.43 Орхон Хасү бүрэн дунд сургууль 640.76 Шинэ Монгол сургууль 628.11 Шинэ Эхлэл ахлах сургууль 626.43 Эрхэт эрдэм 625.53 Шинэ монгол Харумафүжи сургууль 613.39 Шинэ Эрин ахлах сургууль 609.51 Логарифм сурууль 595.3 Томүжин алтернатив скүүлс сургууль 595.15 Нест эдүкейшн сургууль 586.25 1-р ахлах сургууль 569.65 Олонлог академи 565.4 Биологийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг703,8 оноогоорXI ахлах сургууль,667,4 оноогоорОюунлаг сургууль,662,03 оноогоорСант ахлах сургууль тэргүүлсэн байна. Оюунлаг сургууль 646 11-р ахлах сургууль 645.33 Шинэ Монгол сургууль- 644.28 Шинэ монгол Харумафүжи сургууль- 638,86 Сант сургууль638.17 Шинэ Эрин ахлах сургууль -604.62 Шинэ Эхлэл ахлах сургууль -604,33 Томүжин алтернатив скүүлс сургууль -599.33 Орчлон ахлах сургууль -589.43 Олонлог академи- 581.75 Ерөнхий боловсролын Нест эдүкейшн сургууль -581,5 Орхон Хасү бүрэн дунд сургууль 574 Логарифм сурууль- 572 1-р ахлах сургууль -571.31 Олонлог ахлах сургууль553 Химийн хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн химийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг670.39 оноогоорШинэ Монгол сургууль,648,67 оноогоор Оюунлаг сургууль,649,96 оноогоорШинэ монгол Харумафүжи сургууль тус тус тэргүүлсэн байна. Шинэ Монгол сургууль 670.39 Оюунлаг сургууль 648.67 Шинэ монгол Харумафүжи сургууль 646.96 Томүжин алтернатив скүүлс сургууль 641.5 Сант сургууль 640.17 Шинэ Эхлэл ахлах сургууль 638.11 Орчлон ахлах сургууль 630.62 11-р ахлах сургууль 629.33 Нест эдүкейшн сургууль 627.8 Шинэ Эрин ахлах сургууль 625.44 Орхон Хасү бүрэн дунд сургууль 613.25 Олонлог академи 581.75 Эрин эверест интернэшнл сургууль 574 1-р ахлах сургууль 562.09 Логарифм сурууль 55 Нийгмийн ухааны хичээлийн дундаж оноогоор тэргүүлсэн 15 сургууль Өнгөрсөн оны ЭЕШ-ийн нийгмийн хичээлийн дундаж үзүүлэлтийн жагсаалтыг645,6 оноогоор Оюунлаг сургууль,634 оноогоорЭрхэт эрдэм сургууль тус тус тэргүүлсэн байна. Оюунлаг сургууль 645.6 Эрхэт эрдэм 634 11-р ахлах сургууль 627 Шинэ монгол Харумафүжи сургууль 620.48 Сант сургууль 609.83 Логарифм сурууль 608.8 Томүжин алтернатив скүүлс сургууль 591.05 Шинэ Монгол сургууль 581.44 Олонлог эгзэ 576 Олонлог академи 573.31 Шинэ Эрин ахлах сургууль 568 Эрин эверест интернэшнл сургууль 557.73 Нест эдүкейшн сургууль 557.36 Шинэ Эхлэл ахлах сургууль 550.3
Дархан-Уул аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо
2022-03-15 08:03:13 Нийтлэгдсэн: БоловсролДархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдав. Хуралдаанаар бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагааг маргаашаас /2022.03.15/ эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ. Риновирусын гаралтай томуу томуу төст өвчний тархалт нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг аймгийн эрүүл мэндийн газраас өгөв. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үйлчлүүлсэн бөгөөд үүний 80 орчим хувийг 0-9 насныхан эзэлжээ. Иймд гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж байна. Уг шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Эх сурвалж: Дархан-Уул аймаг
Орхон аймгийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоожээ
2022-03-14 09:56:49 Нийтлэгдсэн: БоловсролОрхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна. Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92.2 хувийг эзлээд байгаа юм. Иймд эрүүл мэндийн сайдын 2020 оны 482 дугаар тушаалыг үндэслэн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсоохоор шийдвэрлэлээ. Энгийн үед нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхүүхдийн эмнэлэг яг өнөөдрийн байдлаар 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эх сурвалж:Орхон аймгийн Онцгой комисс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй