Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал
2024-12-17 07:47:58 Нийтлэгдсэн: СонгуульИмпичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм. Онолын тодорхойлолт нь энэ. Төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудтай тооцдог хариуцлага. Бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Ийм үйл явц. БНСУ-ын Үндэсний ассамблей буюу парламент нь өнгөрсөн бямба гаригт ерөнхийлөгч Юн Сок Ёль-д ийм хариуцлага тооцлоо. БНСУ-д Монгол Улсын 60 мянган иргэн ажиллаж амьдардаг гэсэн албан бус тоо байдаг. Энэнээс ч олон байдаг гэдэг. Тиймээс БНСУ-д болж буй энэ улс төрийн үйл явц монголчуудын анхаарлыг татсаар байна. Тэдний иргэд 2024 оны арванхоёрдугаар сарын 3-наас хойш Үндэсний ассамблейн гадаа ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг эсэргүүцэж жагссаар байв. Долоо хоногийн өмнө болсон импичментийн санал хураалтаар ерөнхийлөгчийн намынхан хамгаалж авч үлдсэн. Гишүүд нь хуралд оролцоогүй. Саяны санал хураалтад тэр намынхны дийлэнх олонх нь ерөнхийлөгчийг хамгаалж импичментийг эсэргүүцэж санал өгсөн ч арваад гишүүн импичментийг дэмжсэн байна. Энэ нь БНСУ-ын түүхэнд ерөнхийлөгчдөө эргэлзсэн 3 дахь тохиолдол. 2006 онд Үндэсний ассамблей нь ерөнхийлөгч Но Мү Хён-ийг импичментээр огцруулсан ч Үндсэн хуулийн шүүх нь хүлээж аваагүй байна. 2017 онд ерөнхийлөгч Паг Гынь Хе-г шийдэхэд нь хүлээж авсан. Одоо Юн Сок Ёль-ийг хэрхэхийг Үндсэн хуулийн шүүх нь шийднэ. Үндсэн хуулийн шүүх хүлээж авбал яах вэ. Хүлээж авахгүй бол юу болох вэ. Аль нь ч байсан БНСУ-ын улс төрд хэд хэдэн үйл явдал болж магадгүй. Нэгт:Үндсэн хуулийн шүүх нь есөн гишүүнтэй. Харин гурван гишүүн нь тэтгэвэрт гарчихсан. Одоо зургаан гишүүн ажиллаж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн шүүхийнх нь тухай хуульд Үндэсний ассамблей нь Ерөнхийлөгчид импичмент хийвэл энийг Үндсэн хуулийн шүүхийн 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж шийдэх зохицуулалттай. Энэ тээглүүрийг Үндсэн хуулийн шүүх яаж давах нь сонин. Хоёрт:БНСУ-ын ард түмэн ийм хүчтэй эсэргүүцэж байхад Үндсэн хуулийн шүүх нь хүлээж авахаас татгалзах бараг боломжгүй. Үндэсний ассамблей импичментийг баталсны дараа гадаа нь олон хоног жагссан 250 орчим хүн тэр оройдоо баяр тэмдэглэсэн. Хэрэв Үндсэн хуулийн шүүх татгалзвал жагсагчдын цуваа тийшээ эргэнэ гэсэн үг. Хоёрт: Тус улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн дотор дараагийн Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль болох магадлал үүсэв. Гуравт:Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаагийн импичментийг санаачлагч сөрөг хүчний дарга И Жэ Мён нэр дэвшиж магадгүй. Судалгааны байгууллагуудын дүнгээр И Жэ Мён нэр дэвшвэл сонгогдох магадлалтай тухай тус улсын хэвлэлүүд онцолж байна. Дөрөвт:Эрх баригч Ард түмний хүч намын дарга Хан Дун Хун хадны завсар дахь халиуны зулзага болсон. Санал хураалтаас хоёр хоногийн өмнө ерөнхийлөгч Юн Сок Ёль-ийг дэмжихгүй гэж мэдэгдэл хийсэн нь үүнтэй холбоотой. Улс орон олон нийтийн санаа бодолд нийцүүлж бас өөрөө Ерөнхийлөгчийн онгойн үлдсэн суудалд нэр дэвшихэд энэ тун зоримог зөв алхам болсон. Гэхдээ Үндэсний ассамблейн санал хураалтад намынх нь арваадхан гишүүн түүний мэдэгдлийг биелүүлсэн нь Хан Дун Хун-д Ерөнхийлөгчид нэр дэвшье гэвэл намынхантайгаа ажиллах шаардлага үүссэнийг харуулж байна. Тавд:Сөрөг хүчнээс ерөнхийлөгч Юн Сок Ёль, түүний тойрон хүрээлэгчидтэй холбоотой гэмт хэргийн талаарх мэдээллийг нийтэд зарлаж, тэрэндээ эрх баригч намыг буруутгах магадлалтай. Ингэвэл 2025 он гарангуут БНСУ-ын улс төрд тогтворгүй байдал ч үүсч магадгүй юм. Зургаад:Ерөнхийлөгч Юн Сог Ёль, цэргийн өндөр албан тушаалтанд хууль хяналтын байгууллагаас хуулийн хариуцлага тооцох магадлалтай. Прокурорын газраас нь 50 орчим прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Шалгаж эхлээд удаагүй байхад Цагдаагийн дарга, Тагнуулын дэд дарга нар ерөнхийлөгч Юн Сог Ёль улстөрчдийг баривчлах чиглэл өгсөн гэв. Прокурорууд 2024 оны 12 сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийж ямар ч албан тушаалтан байснаас үл хамааран бүх зүйлийг хуулийн дагуу шалгана гэжээ. Долоод:Миний шийдвэр зөв байсан хэмээн өөрийгөө өмөөрсөөр байгаад импичмент хийлгэсэн ерөнхийлөгч Юн Сок Ёл яагаад онц байдал зарласан бэ гэдгийг одоогоор хэн ч олж мэдээгүй байна. Гэхдээ түүний нэр хүнд ард иргэдийнхээ дунд маш муу болтол унасан, Үндэсний Ассамблей түүний санаачилсан хуулийн төслүүдийг унагадаг болсон зэрэгт бухимдаж онц байдал зарласан байж магадгүй гэх байна. Гэргийгээс нь үүдэлтэй гэх таамаг ч байна. БНСУ-д болж байгаа улс төрийн энэ үйл явдал бидэнд Ерөнхийлөгчид хариуцлага тооцож Үндсэн хуулийг хамгаалсан нь парламентын хүчийг ойроос харуулсан явдал болов. Монгол Улс ч парламентын засаглалтай. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шинэ тутам учраас олон нийтийн шүүмжлэл дагуулах явдал ч байна. Гэхдээ энэ нь эрүүл тогтолцооны эхлэл гэдгийг бид эхнээс нь мэдэрсэн. Монгол Улсын 2025 оны төсвийг танаж, алдагдалгүй төсөв батлахад парламентын гишүүд манлайлан оролцсон нь томоохон илрэл. Монгол Улсын түүхэнд анх удаа алдагдалгүй төсвийг 126-тай парламент баталсан. Ямар ч л байсан урьдны парламентууд шиг хэдхэн гишүүнийг лоббидоод хүссэн хуулиа батлуулах боломжгүй болсон. Энийг 2025 оны төсвийг яаж танаж чадсанаас тодорхой харлаа. Цашдаа ч улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эргэлзээтэй нөхцөл байдалд гагцхүү парламент л иргэд, олон нийтийн талд зогсож чадах юм байна гэдгийг БНСУ-ын Үндэсний ассамблейн шийдвэрээс олж харав. Тийм болтугай. Эх сурвалж: Dorgio.mn АжиглагчА.Батболд
АН-аас мөнгө тарааж, худал амлалт түгээж, иргэд, сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгааг баримтаар дэлгэлээ
2024-06-28 21:08:41 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын зүгээс төрийн эрхийг хууль бусаар авахтай холбоотой хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байгаа талаар МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээллээ. Сонгуулийн санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө болсон уг мэдээллийн үеэр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Улс төрийн соёлын хувьд иргэд сонгогчдодоо таагүй мэдээ хүргэж байгаадаа хүлцэл өчье. АН-ын зүгээс илтэд хууль зөрчсөн олон баримт нотлогдож байгаа учир энэ мэдээллийг хүргэхээс аргагүй байна хэмээгээд АН-аас мөнгө тараалт, худал амлалт түгээх, иргэд сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүдийн талаар мэдээллэсэн юм. Тэрбээр УИХ-ын сонгуулийн II тойрог Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж байгаа үйлдэл дүрс бичлэгтэйгээ ил болсон. Сонгуулийн IV тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт иргэд, сонгогчдод тараасан нь баримтаар нотлогдсон. УИХ-ын сонгуулийн I тойрог, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад 300 мянган төгрөгийг тараасан баримтыг хуулийн байгууллагад өгсөн. Баянхонгор аймгийн 10 дугаар багт АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 100 мянган төгрөг өгсөн нь баримтаар баталгаажсан. УИХ-ын сонгуулийн I тойрогт Өвөрхангай аймгийн сум бүрээс хоёр оюутныг 1000 оюутны тэтгэлэг-т хамруулах зар ихээр түгж хууль зөрчиж байна. Сонгогчдод дарамт үзүүлж байгаа байдал хэрээс хэтэрч байна. Сонгуулийн XI тойрогт АН-ын ажиглагчид өөдөөс чинь хараад сууж байна. АН-д саналаа өг, ажиглаж хйиж байгаа, ярих боломжгүй гэж 99799846 дугаараас мессеж бичсэн байна. Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг гэх хүн өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байршуулсан. Сонгуулийн IV тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж, АН-д саналаа өгөөрэй гэх байдлаар иргэдийн сонголтод нөлөөлж байна. Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт зохион байгуулалттайгаар иргэдийг зөөж, саналыг өгүүлэх үйлдэл гарч байна. АН дээр үйлдлүүдийг зохион байгуулалттай хийснээс гадна олон нийтийн цахим сүлжээгээр МАН-ыг болон МАН-аас нэр дэвшигчдийн нэр төрд халдсан, гүтгэж доромжилсон мэдээллийг удаа дараа гаргалаа. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад хуулийн байгууллагаас 300 гаруй цахим хаягийг хуурамч болохыг тогтоосон. Мөн МАН-ын зүгээс сонгуулийн зөрчилтэй холбоотой 200 гаруй үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна гэсэн юм. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн АН хууль зөрчсөн үйлдэл ихээр хийж байна. Ийм үйлдлүүдээ МАН хийсэн мэтээр иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Монголын хоёр дахь том намын хувьд улс төрийн соёл гаргаж шударга, нээлттэйгээр төрийн сонгуульд оролцоорой гэж уриалъя гэлээ.
АН-ынхан Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ
2024-06-28 19:55:26 Нийтлэгдсэн: Улс төрАН-ынхан сонгогчдын саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тараасан үйлдэл дахин гарлаа АН-ынхан мөнгө тарааж байгаад баригдсан үйлдэл дахин гарлаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын АН-ынхан иргэдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Мөнгө тарааж байсан хүмүүсийг сумын Цагдаагийн газраас саатуулсан бөгөөд шалгалтын ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа аж. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын АН-ынхны хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулгаснаар иргэдэд мөнгө тарааж байсан аж. Ингэхдээ маш их хэмжээний мөнгийг ийм байдлаар тараахаар зэхэж байсан бөгөөд Цагдаагийн газраас шуурхай ажиллан үйлдэл дээр нь баримтжуулснаар таслан зогоож чадсан аж. АН-ынхны хувьд сонгогчдын саналд нөлөөлөх зорилгоор нийслэлд төдийгүй орон нутагт хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байгаа талаар өнөөдөр МАН-ын зүгээс мэдээлэл хийсэн. АН-ынхан сонгогчдын саналыг худалдан авах, сонголтод нь нөлөөлөх ажиллагааг хаа сайгүй явуулж байгаа бололтой ийнхүү дахин нэг хууль зөрчсөн үйлдлийг цагдаагийнхан үйлдэл дээр нь таслан зогсоожээ.
Баруун бүсийн хамгийн содон бие даан нэр дэвшигч А.Санжмятав
2024-06-26 10:46:08 Нийтлэгдсэн: Улс төрХАМГИЙН СОДОН НЭР ДЭВШИГЧ Дугуйтай өрсөлдөгч нэрээр сонгогчдод шинээр танил болсон нэр дэвшигч Баруун бүсэд өрсөлдөж байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа унадаг дугуйгаар эхэлж, энэ байдлаа сонгууль дуустал голлож үргэлжлүүлэхээр шийджээ. Хүч тэнцвэргүй өрсөлдөөнд нисдэг тэрэг, олон жийп, том багтай намуудын сурталчилгааны дэргэдүүр дугуйтай өрсөлдөгч ганцаар явсаар уулзсаар, олон мянган км-nau мятралгүй туулжээ. Бие даан нэр дэвшигч Адьяабалжирийн Санжмятав жирийн хүн сонгогдох боломжгүй мэт тэнцвэргүй сонгуульд бууж өгөхгүй, зориуд эрсдэлтэй өрсөлдөх замыг сонголоо. Жирийн иргэнд сонгогдох боломж гарах ёстой. Боломжгүй мэт нөхцлийг сөрж явна. Тэсэж тэвчихийн аргагүй сүрэг бүлгүүд улс орныг зайдагнаж унагасаар удлаа. Тиймээс өөрийн зориг, золиос, нэр төрийг эрсдэлд оруулан зүтгэж байна, үүнийгээ цөхрөлтгүй үргэжлүүлнэ гэж ярьжээ. Тэрбээр одоо цөөн нөхдийн хамт 4000 км явж, 20 шахам хот суурингаар орж хэсэгчилсэн уулзалтууд хийжээ. Хамгийн том нутагтай 4 аймагт явж байна, сонгогчиддоо бүрэн хүрч боломжгүй нь ойлгомжтой. Зөвхөн том нам, хөрөнгөн этгээд, олны танил хүмүүст зориулсан сонгууль болж байна. Жирийн хүнд төрд зүтгэх орон зай алга. Сонгуульд бие даагчийг шоовдор ганцаардмал, өрөвдөм мэт ойлгуулдаг болсоор удлаа!. Гэвч зориуд бид зүтгэж, олон түмэнд энэ дохио санамжыг хүргэхээр тэмцэж байгаа гэж түүний нөхөд ярьжээ. Унадаг дугуйгаар аялаж нийгмийн сүлжээгээр өөрийгөө сонирхолтойгоор таниулж, зорилгоо хуваалцаж буй түүний энгийн арга нь хүмүүст таалагдаж, одоо хоёр сая хүн түүний сурталчилгааг үзэж, дэмжээд байгаа ажээ. Энэ нь сонгуулийн цөөн хоногт сонгогчдод хүрэх хувь хүний дээд амжилт болоод байгаа ажээ. Цөхөрсөн итгэлд гэрэл асаана уриатай түүний сонгуулийн аялал үргэлжилсээр... Бие даагч Адьяабазарын Санжмятав нь МУИС-ын багш, боловсролын ухааны доктор бөгөөд УИХ-ын II тойрогт Завхан, Увс, Ховд, Говь-алтай аймгийн тойрогт бие даан нэр дэвшсэн, уул, дугуйн спортын тамирчин хүн юм байна. Энэ удаагийн сонгуулийн хамгийн содон, энгийн шударга нэр дэвшигч гэж хүмүүс ярилцаж байна.
“ЦЭНХЭР ҮСТ” ЦЭРЭН “ЭЛИЙРЭГЧ” УЯНГЫГ ТЕГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГӨВ
2024-06-25 17:38:24 Нийтлэгдсэн: Улс төрЦахим хуудсаараа дамжуулан монголчуудыг байнга доромжилдог элийрэгч Уянгыг АН-ын дарга Л.Гантөмөр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн биш энэ хүнээр тойргоо, АН-аа самруулж дуусаад байна. Эцэст нь Монгол Улсаа самруулж болзошгүй байгаа бололтой. Журмын нөхрийнхөө үхлээр улс төр хийж, сонгогчидтой хийх уулзалтуудаа зогсоож, эрх баригч нам руу дайрах нэрийдлээр АН-ын бүх гишүүдийг хамруулсан улс төрийн акц хийхийг Ц.Уянга ил цагаан шаардсан. Үүнийг нь ҮАБЗ-ийн гишүүний нэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүртэл аялдан дагалдаж, ноён нуруу нь хуга нугарч дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Үүнийг цэнхэр үст Цэрэн Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөх гэсэн гадны тагнуулын байгууллагын явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, Ц.Уянгыг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулах хүсэлт өглөө. Тэрбээр Ц.Уянга шиг гадаад нөхөртэй. Гэсэн хэдий ч хэзээ ч гадаадын ЭСЯ болон бусад улс орны улстөрчидтэй Уянга шиг харьцаж байгаагүй. Харьцах ч боломжгүй байдаг. Гэтэл Ц.Уянга үзэл бодолтойгоо нийлээгүй хүнийг Ерөнхий сайд байсан ч хамаагүй гадаадын ЭСЯ-д болон бусад холбогдох хүмүүс рүү цахим хаягийг нь таглаж матдаг. Үүнээс нь болоод гадаадад амьдардаг Ц.Уянгатай өөр үзэл бодолтой монголчууд цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлж чадахаа больсон. Энэ нь нэгдүгээрт Монгол хүний хувийн мэдээлэл нууцыг гадныханд задруулж, аюулгүй байдалд нь халдаж байна. Хоёрдугаарт, Ц.Уянга, Монголхүү нар нь Монголын өв соёл, уламжлалт үндэсний баяр наадмыг эсэргүүцсэн #NONAADAM, Орос, Украйны дайныг эсэргүүцэх нэрийдлээр хэтэрхий нэг талыг барьж монголчуудыг хооронд нь талцуулж турхирч байсан. Гуравдугаарт, УИХ-ын энэ сонгуулийн үр дүн яаж гарахаас үл хамааран бослого, жагсаал тэмцэл, өнгөт хувьсгал руу өдөөн турхирч магадгүй тул монгол хүн бүрийг доороо суурьтай дотроо бодолтой байгаарай хэмээн болгоомжлууллаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй