Аргын тооллын: 2012.6.27 Лхагва гараг Билгийн тооллын: 8. Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр Наран ургах шингэх: 05.06-20.54 Үс засуулбал: Нас уртасна. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Мунхрахуй Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
Аргын тооллын: 2012.6.26 Мягмар гараг Билгийн тооллын: 7. Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр Наран ургах шингэх: 05.05-20.55 Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Аргын тооллын: 2012.6.25 Даваа гараг Билгийн тооллын: 6. Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр Наран ургах шингэх: 05.05-20.56 Үс засуулбал: Өнгө зүс сайжирна Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөхүй Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Аргын тооллын: 2012.6.22 Баасан гараг Билгийн тооллын: 3. Найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр Наран ургах шингэх: 05.03-20.57 Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Зуны нарны туйл болж, халууны ес эхлэх улирал 7ц 44м-д эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Аргын тооллын: 2012.6.21 Пүрэв гараг Билгийн тооллын: 2. Есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр Наран ургах шингэх: 05.04-20.56 Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Сэрэхүй Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй