Аргын тооллын: 2012.6.20 Лхагва гараг Билгийн тооллын: 1. Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр Наран ургах шингэх: 05.04-20.56 Үс засуулбал: Нас ахар болно Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Аргын тооллын: 2012.6.19 Мягмар гараг Билгийн тооллын: 30. Хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр Наран ургах шингэх: 05.05-20.55 Үс засуулбал: Эрлэг лугаа учирна Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Мунхрахуй Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Аргын тооллын: 2012.6.18 Даваа гараг Билгийн тооллын: 29. Гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр Наран ургах шингэх: 05.05-20.55 Үс засуулбал: Сүлд тэнэж одно Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Аргын тооллын: 2012.6.15 Баасан гараг Билгийн тооллын: 26. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр Наран ургах шингэх: 05.06-20.54 Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Аргын тооллын: 2012.6.5 Мягмар гараг Билгийн тооллын: 16. Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр Наран ургах шингэх: 05.10-20.50 Үс засуулбал: Өвчин ирнэ Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 14ц 54м-д эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй