Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээхэд сайн

Аргын тооллын: 2012.9.4 Мягмар гараг Билгийн тооллын: 19. Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр Наран ургах шингэх: 06.22-19.32 Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Сайн нөхөртэй учирах хэмээх сайн.

Эл өдөр хишиг даллага дуудуулах , гэр бүрэхэд сайн

Аргын тооллын: 2012.9.1 Бямба гараг Билгийн тооллын: 16. Есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр Наран ургах шингэх: 06.17-19.38 Үс засуулбал: Өвчин ирнэ Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ямар хосууд илүү таарамжтай вэ

1. ХУЛГАНА ЖИЛ Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хөөрч явдаг Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг Мэлхийн орд: Мөрөөдөгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж байдаг Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог ЖинлYYрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нөхөрлөдөг Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч Нумын орд; Эрч хvчтэй хулгана мөнгө хураах дуртай, хурааж ч чаддаг Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хөгжсөн, харамсалтай нь өөрийн тэнэгээс болоод бvхнийг чадна Хулгана ба vхэр жилд төрөгсөд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш. 2. YХЭР ЖИЛ Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, өөрийн хөдөлмөрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ ЖинлYYрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай Хилэнцийн орд: Аюултай vхэр, зөрvvд гөжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/ Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд Yхэр жилд төрөгсөд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй. 3. БАР ЖИЛ Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт өөрийгөө авч явдаг Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд өөрийнхөө зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv. ЖинлYYрийн орд; Сургуультай бар, их таатай анд Хилэнцийн орд: Нилээд төвөгтэй бар, тэр юу ч хийж мэднэ Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд өөрөө ч тvvнд итгэдэггvй Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа өөртөө. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам. Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй. 4.ТУУЛАЙ ЖИЛ Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай. Yхрийн орд: Их ялдам, өөрийгөө арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай ЖинлYYрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бөгөөд нийтэч бус туулай Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг өнгөрөөнө. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мөрөөдөөд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй. 5.ЛУУ ЖИЛ Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй Ихрийн орд: Олон өнгөт луу, хурц тод гэрлээр гялалзаж өгнө Мэлхийн орд: Yvлэн дунд хөөрч, элсэн цамхаг босгогч Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно. ЖинлYYрийн орд: Гадна төрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр Хилэнцийн орд: Өргөстэй луу, тvvнийг оролдвол өөрийгөө тvлнэ шvv Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй Хумхын орд: Далдыг харагч луу, өөртөө шvvмжлэлтэй ханддаг Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн. Луу жил төрөгсөд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй. 6.МОГОЙ ЖИЛ Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи өөрөө ч анзаарахгvй Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам Ихрийн орд: Хөдөлгөөнтэй бөгөөд хувирамтгай могой Мэлхийн орд: Тvvнийг хөдөлгөж амь оруулах хэрэгтэй Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй өөрөөр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дөнгөнө Нумын орд: Шийдмэг могой, тавьсан өндөр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зөгнөж чадна Загасны орд: Усны бөгөөд хvйтэн цуст могой Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал өөртөө дурлуулж чадна, тэдний дурлал удаан бөгөөд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дөхөж очих ч хэрэггvй. 7.МОРЬ ЖИЛ Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж өгч магадгvй Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна. Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зөвхөн өөрийнхөө тухай л боддог Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй ЖинлYYрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь Морь ба бар төгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй. 8.ХОНЬ ЖИЛ Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь ЖинлYYрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бөгөөд осолтой. Хурц эвэртэй шvv. Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бөгөөд агуу сэтгэгч, зөгнөгч Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй. Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил төрөгсөд хонь, гахайтай кинонд өгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй. 9.БИЧ ЖИЛ Хонины орд: Төвөгтэй ааштай, хvнд бич Yхрийн орд: Гэмгvй бич, өмгөөлөл эрсэн мэт Ихрийн орд: Хурц ааштай бич, өнгө өнгийн савангийн хөөс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дөнгөнө Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч өгнө Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож дөнгөнө Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мөчрөөс мөчирт дvvлнэ ЖинлYYрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж өөрийгөө сvйрvvлж мэднэ Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ Хумхын орд: Хянуур бич, өөрийн нарийн тоглоомоо нуудаг Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн өндөр дал модон дээр сууж байдаг Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй. 10.ТАХИА ЖИЛ Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг. Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай Ихрийн орд: Мөнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зөвхөн зvvдлэгдэх болно. Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан гол гаргаж болно. Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч өгөхөөс буцахгvй. Гэхдээ хэний төлөө, юуны төлөө гэдэг нь чухал биш. Охины орд: Маш хурц хумстай тахиа ЖинлYYрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дөнгөнө Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар Хумхын орд: Зөвхөн өөрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мөргөх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй. 11.НОХОЙ ЖИЛ Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий. Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд. Мэлхийн орд: Ямар ч мөрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа ЖинлYYрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай Загасны орд: Өвөрмөц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мөн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй. 12.ГАХАЙ ЖИЛ Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зvрх, хатуу туурай Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн vг. Маш дур булаам Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хvмvvс нь зогсоочихгvй бол хол явах гахай Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч Охины орд: Мөнгө цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа ЖинлYYрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Тvvнд бvгд л сайн. Хилэнцийн орд: Ширvvн дориун гахай, хэцvv ааштай Нумын орд: Логик сэтгэлгээтэй, vргэлж хэзээ, хаана, ямар vнэтэйг мэдэж байдаг Матрын орд: Гахай гэхэд дэндvv хатуу, гэхдээ бvгд vvний энэ занг өршөөдөг Хумхын орд: Аятайхан гахай, vvрд энэ хэвээр анхаарлын төвд байна. Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг. Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.

Та ямар сард төрсөн бэ

2012-07-26 19:44:31 Нийтлэгдсэн: Зурхай
Та ямар сард төрсөн бэ

​Хулгана сар (1-р сар) Хулгана сард төрсөн эмэгтэй азтай одонд төржээ. Тэрээр ойр дотныхондоо хэзээ ч гай болохгүй. Нөхрөө хайрлаж халамжлан түүндээ халуун дотно ханддаг тул хулгана сард төрсөн эмэгтэйтэй гэр бүл болсон хүн аз жаргалаар бялхах болно. Хэрэв ууган хүүхэд нь хүү бол удаах хүүхдүүд нь эрүүл чийрэг, заяа сайтай байх болно. Харин энэ сард төрсөн эрчүүдийн хувьд тогтворгүй, тэр бүр хүний итгэлийг даахаар хүн биш. Үхэр сар (2-р сар) Энэ сард төрсөн эрчүүд худалч, хөнгөмсөг хүмүүс байдаг. Хөгжил хөдөлгөөнтэй, үйл явдлаар дүүрэн амьдралыг туулах болно. Элдэв өвчин эмгэг тусахгүй бол тайван тухлаг орчинд наслах болно. Үхэр сард төрсөн эмэгтэйчүүд гоёж гангалах, эрчүүдийн дунд байх сонирхолтой. Тав юм уу арванхоёрдугаар сард төрсөн хүнтэй учирвал аз жаргалтай амьдарна. Гэр бүл, үр хүүхэддээ хүндлэгдсэн сайн бэр болно. Бар сар (3-р сар) Энэ сард төрсөн эрчүүд ихэнхидээ баян чинээлэг байхаас гадна хүмүүсийг эрхэндээ оруулж, захирч чаддаг. Аз тохиох нь ээлж халаатай, харамч нарийн, хүсэлдээ хүрэх сэтгэлдээ хөтлөгдөх нь элбэг. Эмэгтэйчүүдийн хувьд элдэв муу санаагүй ч хов живээр цаг нөгцөөх нь элбэг. Секс түүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ. Туулай сар (4-р сар) Туулай сард төрсөн эрчүүд итгэмтгий, хөөрүү зантай. Нийгэмд эзлэх байр сууриа төвөггүй олдог, элдэв асуудлаас өөрийгөө аргалахдаа гаргуун. Харин эмэгтэйчүүд нь айл гэрийн сайхан эхнэр, сайн гэргий байна. Тэд санаа зовох зүйл багатай, сэтгэл тайван байж, хүссэн болгоноо гүйцэлдүүлэх тавилантай. Харин дөч гараад ирэхээрээ эрүүл мэнддээ илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй болно. Луу сар (5-р сар) Луу сард төрсөн эмэгтэйчүүд царайлаг байх нь ховор. Гэхдээ хурц сэргэлэн ухаантай, өөдрөг хөгжилтэй, гоёж гангалах дуртай нэгэн. Бага залуу насаа сэтгэл зовоох зүйлгүй өнгөрөөнө. Бэлэвсрэх нь элбэг боловч тайтгарлыг олох нь хялбар. Олон хүүхэдтэй болох магадлалтай. Эрчүүд нь эрүүл чийрэг, зугаа цэнгэл хөөцөлдөгчид байдаг. тэд үерхэл нөхөрлөлдөө тууштай биш боловч хүний арга эвийг олохдоо гаргуун. Могой сар (6-р сар) Могой сард төрсөн эмэгтэйчүүд хэрэгт дуртай, илүү үгтэй, атаархуу хүмүүс байдаг. Тэд зоригтой, хүчирхэг хүнтэй, магадгүй албан тушаал хөөцөлдөгчтэй гэр бүл болох ч гэрлэлт бүр нь төдий л бүтэлтэй бус. Эрчүүдийн хувьд тэдний гэр бүлд найрсаг, тогтуун уур амьсгал зонхилдог. Тайван, ноён нуруу сайтай, эрүүл мэнддээ онцгой анхаардаг хүмүүс. Морь сар (7-р сар) Морь сард төрсөн хүмүүс элбэг хангалуун явсаар насыг барна. Эрчүүд нь ажилдаа амжилт гаргаж, нэр алдарт хүрнэ. Тэд угийн мөнгө төгрөг, алдар нэрд дуртай, хүүхэмсүү тул гэртээ тогтох нь ховор. Эмэгтэйчүүд нь амжилтаар бялхах ч ихэнхи тохиолдолд хартай хүнтэй гэр бүл болох нь бий. Насны эцэст яншаа болохын дээр хов живэнд ороогдож, олон дайсантай болох магадлалтай. Хонь сар (8-р сар) Энэ сард төрсөн эрэгтэй нь үнэнч шударга, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлдөө тууштай байдаг. Түүнд олон хүн атаархдаг, дайсан ихтэй. Эмэгтэйчүүдийн хувьд царайлаг, бусдыг өөртөө татах чадвартай, чалчаа, зальтай, хуурамч хүмүүс байдаг. Бич сар (9-р сар) Бич сард төрсөн хүмүүс хурц зантай. Эрчүүд нь хүнтэй амархан танилцаж, үерхэж нөхөрлөх нь хялбар. Нэг хүнийг хязгааргүй хайрлах боловч зугаагаа гаргахын тулд бусадтай нь цаг нөгцөөнө. Таагүй явдалд олонтаа орооцолдох ч дорхноо гарах чадвартай. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд сэтгэл сайтай, өглөгч, тусархуу, намбалаг, мэдрэмтгий бөгөөд олонтой нийцтэй хүмүүс. Бич гэрлэхдээ удаан, бүр насаараа ганц бие явах нь бий. Тахиа сар (10-р сар) Энэ сард төрсөн эмэгтэйчүүд бусдад хайрлагдах боловч хайр сэтгэлийг тоглоом гэж үздэг. Хайр сэтгэлийн түр зуурын харилцаа тогтоох нь элбэг. Хоёр дахиа гэрлэвэл илүү аз жаргалтай байна. Насны эцэст үр хүүхдүүд нь зовоох магадлалтай. Эрчүүдийн хувьд олон саад бэрхшээлийг даван туулах заяатай. Өөрийг нь байнга хууран мэхлэх эмэгтэйчүүдэд дурлаж, түүндээ байнга уужуу сэтгэлээр хандана. Гэвч хувь заяа түүнийг ивээж гайхалтай нэгнийг бэлэглэх болно. Нохой сар (11-р сар) Нохой сард төрсөн эмэгтэйчүүд сээтэгнүүр, хэрэгт дуртай, хайр сэтгэлээр сэтгэл нь ханадаггүй. Хэн нэгэн санаанд нь үл хүрвэл өөр нэгнийг хайна. Анхны хайр нь таашаал авчирваас үнэнч, халамжтай, сайн гэргий болно. Эрчүүд нь албан тушаалд дуртай ч эхнэртээ халамжтай хүмүүс. Гэвч түүнийг ойлгох эхнэр заяах нь ховор. Гахай сар (12-р сар) Энэ сард төрсөн хүмүүс тайван, тогтуун зан ааштай. Тэд тэвчээртэй, сэтгэл сайтай хүмүүс байдаг. Эмэгтэйчүүд нь нөхрөө сонгохдоо тааруу. Гахай сард төрсөн эрэгтэйчүүд гүйлгээ ухаан сайтай, илэн далангуй, түүний үнэнч сэтгэлд итгэж болно.

Өнөөдөр тахиа өдөр

2012-06-29 08:08:58 Нийтлэгдсэн: Зурхай
Өнөөдөр тахиа  өдөр

Аргын тооллын: 2012.6.29 Баасан гараг Билгийн тооллын: 10. Нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр Наран ургах шингэх: 05.06-20.54 Үс засуулбал: Эрч хүч ихэснэ. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.