Цэнхэр зүрх: Тэд гүн дурладаг ордуудын зохицол. Ямар ч ээдрээтэй зүйл байсан эмэгтэй нь тэвчиж хайраа улам бэхжүүлнэ. Гэрлэх гэж яардаггүй аль аль нь байр сууриа олсон цагт гэр бүл болдог. Ихэнх нь үерхлийн ямар нэг тэмдэглэлт өдрийг хосууд марталгүй тэмдэглэдэг гайхалтай хосууд. Улаан зүрх: Бусдын атаархлыг төрүүлж чаддаг гайхалтай хосууд байдаг. Мөнгө, нэр төр тэдэнд тийм ч чухал биш зөвхөн өөрийг нь жаргалтай байлгах хүнийг л сонгодог болохоор хэзээ ч бүр мөсөн салдаггүй. Ихэнх нь муудсан ч эргээд заавал нийлдэг хувь тавилангаараа холбогдсон хосууд байдаг. Ногоон зүрх: Өөрсдийн харилцаагаа сайн мэддэг хосууд. Тэдний харилцаанд том хашлага байсан ч хамтдаа ярилцаж түүнийг заавал давдаг. Жижигхэн зүйлийг том болголгүй шулуухан хурдан харилцаагаа бэхжүүлж авдаг хүчирхэг хосууд байдаг. Шар зүрх: Тэд их эмзэг бие биедээ эрхлэх дуртай хосууд байдаг. Муудсан ч амархан инээгээд мартчихдаг. Тэд хайртынхаа төлөө юу ч хийхэд бэлэн гайхалтай хосууд байдаг. Тэнд найзууд нь юу ч гэж хэлсэн зөвхөн сэтгэлээ дагадаг болохоор үерхлийг бүрэн утгаар харуулж чадна
Эрчүүдийн нуруун дээрх ачаа нь хөнгөдхөөрөө хийморь сүлд нь доройтдог
2016-06-04 12:57:06 Нийтлэгдсэн: ЗурхайУг нь би эрчүүддээ хандах гэсэн юм. Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. Иймд буруу зөрүү юм байвал өршөөгөөрэй. Өнөөдөр Монголд 800,0 мянга гаран айл өрх байгаагийн талаас илүүгийнх нь амьдрал ахуйг бүсгүйчүүд маань нуруун дээрээ үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж явна. Үүний цаана 200.0-300 мянган эрчүүд эхнэрээрээ тэжээлгэж 500-600 мянган хүүхдүүд ээжийн олж ирэх мөнгөнөөс шалтгаалж хоолтой хонох эсэх нь шийдэгдэж байгааг харж болохоор байна. Гэтэл бас зовлон дуусах болоогүй үүнээс 90.0 мянга шахам бүсгүйчүүд маань өрх толгойлсон эмэгтэй хэмээн дуудуулж тэдний 80 хувь нь ядуу, нэн ядуу гэсэн ангилалд багтаж байна. Өнөөдөр Монголд дайн болоогүй атал эрчүүд маань хааччихваа. Монгол эрчүүдийн багагүй хэсгийн маань хийморь, сүр сүлд яахаараа ингэж доройтож эхнэр хүүхдээ ч тэжээж дийлэхээ больж ийм хулхи, хариуцлага хүлээх дургүй, хулчгар, ноён нуруугүй, амьдрах, тэмцэх чадваргүй болчих воо. Энэ явдал нэг хоёр хүний асуудал биш нэг хэсэг Монголчуудын маань зовлон болж байгаа учраас маш нарийн судалж учир шалтгааныг нь тодруулж гарах гарц, өөрчлөх бодлогыг даруй боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоохондоо энэ талаар бодох сэтгэлтэй, бас завтай нэг ч улс төрч, улс төрийн нам хүчин байхгүй байгаа тул бүсгүйчүүд та бүхэндээ хандахаас өөр арга алга. Монголын төр, Монгол эрчүүд яг ингэж сульдаж доройтсон үед бүсгүйчүүд маань хатамжлан босч ухаан бодол, хүчин зүтгэлээ эрчүүддээ болон улс орондоо зориулан сэргээн мандуулж байсан түүх хэдэн арваараа байна. Одоо энэ цаг нь ирж. Та нартаа бас л ачаа үүрүүлж нэгийг бодож хоёрыг хийгээч хэмээн уриалж байна. Учир нь бидний өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд бодож байсан бодол, хийж байсан ажил үйлс, явж байсан зам мөр маань буруу байж хэмээн бодогдох болов. 1. Баян боловсролтой, гайгүй ажил төрөлтэй эрчүүдийн хойноос хүүхнүүд хошуурч байгаа бол яг ийм эмэгтэйчүүдэд нөхөр олдохоо больсон. Иймд айл бүр эрэгтэй хүүхдүүдийнхээ бие бялдар, оюун санаанд хамаг хөрөнгөө оруулсан дээр байна. Охидууд яахав айлын эхнэр хийж амьдарцгаана биз. Эр хүн тэжээх гэж зүтгэж байхаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж нөхөртөө эрхэлж, униж туниж явах нь айл өрхөд ч улс оронд ч тустай. 2. Мэргэжилгүй, боловсролгүй, ажилгүй, бага цалинтай, бүтэлгүйтээд байгаа, ууртай, хартай, архичин 50-иас доош настай бүх эрчүүдийг ямар нэг их дээд сургууль, коллеж, сургалт дамжаа, бясалгалын, бүжгийн клуб, бүр болохгүй бол фитнест явуулж дахин сургаж шинэ мэргэжил эзэмшүүлж орчиныг нь, харьцдаг хүмүүсийг нь, мэдлэг боловсролыг нь, ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөх хэрэгтэй байна. Иймд эр нөхрүүдээ, аавуудаа хөөгөөд, хөтлөөд, чирээд ч болов ямар нэг юманд явуул. Ядаж үр хүүхдүүд нь энд тэнд ажилд орох, анкет бөглөхдөө миний аав ийм, тийм сургууль, сургалт дамжаа дүүргэсэн гээд нүүр бардам бичиж яваг. 3. Эрчүүдийн нуруун дээрхи ачаа нь хөнгөдхөөрөө л хийморь сүлд нь доройтож, архи дарсанд орж, ааш зан нь эвдэрч эхэлдэг. Иймд тэднийг бүү эрхлүүл. Урдуур нь орж мөнгө төгрөг олох гэж зүтгэж гадаа гарч эр болж байгаа бол бүсгүй таны буруу. Тэдэнд итгэж тэдний онгироож чадвал ертөнцийг өөрчлөх хүч эрчүүдэд бий. Тэр галыг нь бадрааж өгөх нь гэргий таны үүрэг. Иймд эр нөхөртэйгөө бүү хэрэлд, тэднийг бүү муул, тэднийг бүү загна, бүү зэмлэ, сурган хүмүүжүүлэх гэж хэзээ ч бүү оролд. Эрэгтэй хүн эхнэрийнхээ үгэнд орж засарч хүмүүжих их дургүй, та нар үүнийг хийж бараг чадахгүй байх. Хэрэв ингэж хүмүүжүүлж чадсан бол нөхөр чинь сургуультай гөлөгнөөс өөрцгүй болсон байгаа байх. Та гөлгөө тэжээх, арчлах, зугаацуулах хэрэгтэй болно. Тэр таныг харахаараа зөвхөн сүүлээ шарвахаас өөр ид шидгүй амьтан болно. Гөлөгтэй амьдармаар байна уу, жинхэнэ эр хүнтэй амьдармаар байна уу гэдгээ сайн бодож байж эр нөхрөө дахин хүмүүжүүлэх оролдлогоо хийх эсэхээ шийдээрэй. 4. Үлгэрт өвгөн шулмас гэж байдаггүй эмгэн шулам гэж гардаг. Төрөл нэгтэнтэйгээ адилхан болчихгүй байхыг хичээргээрэй. Шулмын хажууд хэн ч тогтохгүй. Харин үлгэрт өвлийн өвгөн цасан охидоо дагуулан бэлэг тарааж явдаг биз дээ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн цаад мөн чанар нь тэс өөр өөр юм шүү. Одоо яригдаад байгаа жендер эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх энэ тэр бол тархи угааж бидний тогтоосон соёл уламжлалыг баллуурдаж арилгах гэсэн суртал ухуулга. Аягаа ээлжилж угаах бол тэгш эрх биш, харин завхарал. Харин тэгж ярих юм бол хэдэн арван зууны турш бид бүсгүйчүүддээ давуу эрх эдлүүлж ар гэр, амьдрал ахуй, эд хөрөнгө, төр улсаа хүртэл тэндэндээ итгэж даатгадаг байсан юм шүү. Манайд ирсэн гадны бизнесменүүдийн нэг ойлгодоггүй юм нь нөхөр нь улс төрд орох, амжилтанд хүрэхээрээ хамаг бизнес, үл хөдлөх хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж эхэлдэг явдал. Баруунд бол ийм юм хэзээ ч байдаггүй. Тэнд хэрэв ингэвэл шууд гудманд хөөгдөөд гардаг гэсэн. Хамгийн наад захын жишээ гэвэл манай залуучуудын ажил үйлс өөдлөөд эхлэхээрээ эхнэртээ машин авч өгдөг. Машинтай бол түүнийг нь томруулж эрхлүүлдэг. Худлаа гэвэл гадаа гудманд гараад хар. 5. Монгол хүндээ хандах, Монгол гэр бүлдээ хандах Монгол төрийн бодлого бүхэлдээ буруу явж ирсэнээс болж хөл толгойгоо олохоо больсон өнөөгийн ийм нөхцөл байдалд бид тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бодлогыг тодорхойлж ирсэн улс төрийн намууд, улс төрчид үүнийг залруулж чадахгүй гэдгийг маш сайн ойлгоорой. Сайн бодож, их ухаарал, энэрэнгүй нинжин сэтгэлээр эрчүүддээ, эрэгтэй хүүхдүүддээ хандаарай Уг нь би эрчүүддээ хандах гэсэн юм. Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. Иймд буруу зөрүү юм байвал өршөөгөөрэй. Өнөөдөр Монголд 800,0 мянга гаран айл өрх байгаагийн талаас илүүгийнх нь амьдрал ахуйг бүсгүйчүүд маань нуруун дээрээ үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж явна. Үүний цаана 200.0-300 мянган эрчүүд эхнэрээрээ тэжээлгэж 500-600 мянган хүүхдүүд ээжийн олж ирэх мөнгөнөөс шалтгаалж хоолтой хонох эсэх нь шийдэгдэж байгааг харж болохоор байна. Гэтэл бас зовлон дуусах болоогүй үүнээс 90.0 мянга шахам бүсгүйчүүд маань өрх толгойлсон эмэгтэй хэмээн дуудуулж тэдний 80 хувь нь ядуу, нэн ядуу гэсэн ангилалд багтаж байна. Өнөөдөр Монголд дайн болоогүй атал эрчүүд маань хааччихваа. Монгол эрчүүдийн багагүй хэсгийн маань хийморь, сүр сүлд яахаараа ингэж доройтож эхнэр хүүхдээ ч тэжээж дийлэхээ больж ийм хулхи, хариуцлага хүлээх дургүй, хулчгар, ноён нуруугүй, амьдрах, тэмцэх чадваргүй болчих воо. Энэ явдал нэг хоёр хүний асуудал биш нэг хэсэг Монголчуудын маань зовлон болж байгаа учраас маш нарийн судалж учир шалтгааныг нь тодруулж гарах гарц, өөрчлөх бодлогыг даруй боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоохондоо энэ талаар бодох сэтгэлтэй, бас завтай нэг ч улс төрч, улс төрийн нам хүчин байхгүй байгаа тул бүсгүйчүүд та бүхэндээ хандахаас өөр арга алга. Монголын төр, Монгол эрчүүд яг ингэж сульдаж доройтсон үед бүсгүйчүүд маань хатамжлан босч ухаан бодол, хүчин зүтгэлээ эрчүүддээ болон улс орондоо зориулан сэргээн мандуулж байсан түүх хэдэн арваараа байна. Одоо энэ цаг нь ирж. Та нартаа бас л ачаа үүрүүлж нэгийг бодож хоёрыг хийгээч хэмээн уриалж байна. Учир нь бидний өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд бодож байсан бодол, хийж байсан ажил үйлс, явж байсан зам мөр маань буруу байж хэмээн бодогдох болов. 1. Баян боловсролтой, гайгүй ажил төрөлтэй эрчүүдийн хойноос хүүхнүүд хошуурч байгаа бол яг ийм эмэгтэйчүүдэд нөхөр олдохоо больсон. Иймд айл бүр эрэгтэй хүүхдүүдийнхээ бие бялдар, оюун санаанд хамаг хөрөнгөө оруулсан дээр байна. Охидууд яахав айлын эхнэр хийж амьдарцгаана биз. Эр хүн тэжээх гэж зүтгэж байхаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж нөхөртөө эрхэлж, униж туниж явах нь айл өрхөд ч улс оронд ч тустай. 2. Мэргэжилгүй, боловсролгүй, ажилгүй, бага цалинтай, бүтэлгүйтээд байгаа, ууртай, хартай, архичин 50-иас доош настай бүх эрчүүдийг ямар нэг их дээд сургууль, коллеж, сургалт дамжаа, бясалгалын, бүжгийн клуб, бүр болохгүй бол фитнест явуулж дахин сургаж шинэ мэргэжил эзэмшүүлж орчиныг нь, харьцдаг хүмүүсийг нь, мэдлэг боловсролыг нь, ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөх хэрэгтэй байна. Иймд эр нөхрүүдээ, аавуудаа хөөгөөд, хөтлөөд, чирээд ч болов ямар нэг юманд явуул. Ядаж үр хүүхдүүд нь энд тэнд ажилд орох, анкет бөглөхдөө миний аав ийм, тийм сургууль, сургалт дамжаа дүүргэсэн гээд нүүр бардам бичиж яваг. 3. Эрчүүдийн нуруун дээрхи ачаа нь хөнгөдхөөрөө л хийморь сүлд нь доройтож, архи дарсанд орж, ааш зан нь эвдэрч эхэлдэг. Иймд тэднийг бүү эрхлүүл. Урдуур нь орж мөнгө төгрөг олох гэж зүтгэж гадаа гарч эр болж байгаа бол бүсгүй таны буруу. Тэдэнд итгэж тэдний онгироож чадвал ертөнцийг өөрчлөх хүч эрчүүдэд бий. Тэр галыг нь бадрааж өгөх нь гэргий таны үүрэг. Иймд эр нөхөртэйгөө бүү хэрэлд, тэднийг бүү муул, тэднийг бүү загна, бүү зэмлэ, сурган хүмүүжүүлэх гэж хэзээ ч бүү оролд. Эрэгтэй хүн эхнэрийнхээ үгэнд орж засарч хүмүүжих их дургүй, та нар үүнийг хийж бараг чадахгүй байх. Хэрэв ингэж хүмүүжүүлж чадсан бол нөхөр чинь сургуультай гөлөгнөөс өөрцгүй болсон байгаа байх. Та гөлгөө тэжээх, арчлах, зугаацуулах хэрэгтэй болно. Тэр таныг харахаараа зөвхөн сүүлээ шарвахаас өөр ид шидгүй амьтан болно. Гөлөгтэй амьдармаар байна уу, жинхэнэ эр хүнтэй амьдармаар байна уу гэдгээ сайн бодож байж эр нөхрөө дахин хүмүүжүүлэх оролдлогоо хийх эсэхээ шийдээрэй. 4. Үлгэрт өвгөн шулмас гэж байдаггүй эмгэн шулам гэж гардаг. Төрөл нэгтэнтэйгээ адилхан болчихгүй байхыг хичээргээрэй. Шулмын хажууд хэн ч тогтохгүй. Харин үлгэрт өвлийн өвгөн цасан охидоо дагуулан бэлэг тарааж явдаг биз дээ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн цаад мөн чанар нь тэс өөр өөр юм шүү. Одоо яригдаад байгаа жендер эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх энэ тэр бол тархи угааж бидний тогтоосон соёл уламжлалыг баллуурдаж арилгах гэсэн суртал ухуулга. Аягаа ээлжилж угаах бол тэгш эрх биш, харин завхарал. Харин тэгж ярих юм бол хэдэн арван зууны турш бид бүсгүйчүүддээ давуу эрх эдлүүлж ар гэр, амьдрал ахуй, эд хөрөнгө, төр улсаа хүртэл тэндэндээ итгэж даатгадаг байсан юм шүү. Манайд ирсэн гадны бизнесменүүдийн нэг ойлгодоггүй юм нь нөхөр нь улс төрд орох, амжилтанд хүрэхээрээ хамаг бизнес, үл хөдлөх хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж эхэлдэг явдал. Баруунд бол ийм юм хэзээ ч байдаггүй. Тэнд хэрэв ингэвэл шууд гудманд хөөгдөөд гардаг гэсэн. Хамгийн наад захын жишээ гэвэл манай залуучуудын ажил үйлс өөдлөөд эхлэхээрээ эхнэртээ машин авч өгдөг. Машинтай бол түүнийг нь томруулж эрхлүүлдэг. Худлаа гэвэл гадаа гудманд гараад хар. 5. Монгол хүндээ хандах, Монгол гэр бүлдээ хандах Монгол төрийн бодлого бүхэлдээ буруу явж ирсэнээс болж хөл толгойгоо олохоо больсон өнөөгийн ийм нөхцөл байдалд бид тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бодлогыг тодорхойлж ирсэн улс төрийн намууд, улс төрчид үүнийг залруулж чадахгүй гэдгийг маш сайн ойлгоорой. Сайн бодож, их ухаарал, энэрэнгүй нинжин сэтгэлээр эрчүүддээ, эрэгтэй хүүхдүүддээ хандаарай
1. ХУЛГАНА ЖИЛ Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хөөрч явдаг Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг Мэлхийн орд: Мөрөөдөгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж байдаг Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог ЖинлYYрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нөхөрлөдөг Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч Нумын орд; Эрч хvчтэй хулгана мөнгө хураах дуртай, хурааж ч чаддаг Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хөгжсөн, харамсалтай нь өөрийн тэнэгээс болоод бvхнийг чадна Хулгана ба vхэр жилд төрөгсөд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш. 2. YХЭР ЖИЛ Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, өөрийн хөдөлмөрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ ЖинлYYрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай Хилэнцийн орд: Аюултай vхэр, зөрvvд гөжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/ Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд Yхэр жилд төрөгсөд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй. 3. БАР ЖИЛ Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт өөрийгөө авч явдаг Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд өөрийнхөө зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv. ЖинлYYрийн орд; Сургуультай бар, их таатай анд Хилэнцийн орд: Нилээд төвөгтэй бар, тэр юу ч хийж мэднэ Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд өөрөө ч тvvнд итгэдэггvй Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа өөртөө. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам. Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй. 4.ТУУЛАЙ ЖИЛ Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай. Yхрийн орд: Их ялдам, өөрийгөө арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай ЖинлYYрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бөгөөд нийтэч бус туулай Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг өнгөрөөнө. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мөрөөдөөд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй. 5.ЛУУ ЖИЛ Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй Ихрийн орд: Олон өнгөт луу, хурц тод гэрлээр гялалзаж өгнө Мэлхийн орд: Yvлэн дунд хөөрч, элсэн цамхаг босгогч Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно. ЖинлYYрийн орд: Гадна төрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр Хилэнцийн орд: Өргөстэй луу, тvvнийг оролдвол өөрийгөө тvлнэ шvv Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй Хумхын орд: Далдыг харагч луу, өөртөө шvvмжлэлтэй ханддаг Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн. Луу жил төрөгсөд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй. 6.МОГОЙ ЖИЛ Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи өөрөө ч анзаарахгvй Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам Ихрийн орд: Хөдөлгөөнтэй бөгөөд хувирамтгай могой Мэлхийн орд: Тvvнийг хөдөлгөж амь оруулах хэрэгтэй Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй өөрөөр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дөнгөнө Нумын орд: Шийдмэг могой, тавьсан өндөр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зөгнөж чадна Загасны орд: Усны бөгөөд хvйтэн цуст могой Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал өөртөө дурлуулж чадна, тэдний дурлал удаан бөгөөд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дөхөж очих ч хэрэггvй. 7.МОРЬ ЖИЛ Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж өгч магадгvй Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна. Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зөвхөн өөрийнхөө тухай л боддог Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй ЖинлYYрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь Морь ба бар төгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй. 8.ХОНЬ ЖИЛ Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь ЖинлYYрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бөгөөд осолтой. Хурц эвэртэй шvv. Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бөгөөд агуу сэтгэгч, зөгнөгч Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй. Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил төрөгсөд хонь, гахайтай кинонд өгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй. 9.БИЧ ЖИЛ Хонины орд: Төвөгтэй ааштай, хvнд бич Yхрийн орд: Гэмгvй бич, өмгөөлөл эрсэн мэт Ихрийн орд: Хурц ааштай бич, өнгө өнгийн савангийн хөөс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дөнгөнө Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч өгнө Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож дөнгөнө Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мөчрөөс мөчирт дvvлнэ ЖинлYYрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж өөрийгөө сvйрvvлж мэднэ Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ Хумхын орд: Хянуур бич, өөрийн нарийн тоглоомоо нуудаг Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн өндөр дал модон дээр сууж байдаг Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй. 10.ТАХИА ЖИЛ Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг. Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай Ихрийн орд: Мөнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зөвхөн зvvдлэгдэх болно. Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан гол гаргаж болно. Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч өгөхөөс буцахгvй. Гэхдээ хэний төлөө, юуны төлөө гэдэг нь чухал биш. Охины орд: Маш хурц хумстай тахиа ЖинлYYрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дөнгөнө Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар Хумхын орд: Зөвхөн өөрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мөргөх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй. 11.НОХОЙ ЖИЛ Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий. Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд. Мэлхийн орд: Ямар ч мөрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа ЖинлYYрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай Загасны орд: Өвөрмөц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мөн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй. 12.ГАХАЙ ЖИЛ Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зvрх, хатуу туурай Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн vг. Маш дур булаам Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хvмvvс нь зогсоочихгvй бол хол явах гахай Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч Охины орд: Мөнгө цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа ЖинлYYрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Тvvнд бvгд л сайн. Хилэнцийн орд: Ширvvн дориун гахай, хэцvv ааштай Нумын орд: Логик сэтгэлгээтэй, vргэлж хэзээ, хаана, ямар vнэтэйг мэдэж байдаг Матрын орд: Гахай гэхэд дэндvv хатуу, гэхдээ бvгд vvний энэ занг өршөөдөг Хумхын орд: Аятайхан гахай, vvрд энэ хэвээр анхаарлын төвд байна. Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг. Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.
Аргын тооллын: 2013.3.21 Пүрэв гараг Билгийн тооллын: 9. Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр Наран ургах шингэх: 07.01-18.59 Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Төрөхүй Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Аргын тооллын: 2013.3.13 Лхагва гараг Билгийн тооллын: 2. Таван шар мэнгэтэй шар бар өдөр Наран ургах шингэх: 07.16-18.45 Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Нэр өнгө Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй