Улаанбуудайн тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно

​ Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянга төгрөг байхаар Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авчээ. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой аж.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /Үдээс өмнөх/

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдрийн /2022.01.14/ нэгдсэн хуралдаан

Маргаашнаас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна

​ Өнөө, маргааш нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 15-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Өнөдөөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурна шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна. Энэ сарын 19-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 15-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 18-наас өдөртөө хүйтний эрч суларна. Аймгуудын цаг агаарын мэдээгэндээсхарна уу.

Замын-Үүд боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол түгээнэ

​ Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт-импортын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг цахимаар хуралдав. Тус цахим хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххот суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ, Гаалийн ерөнхий газар, Хилийн хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдах албан тушаалтнууд болон Замын-Үүд суманд ажиллаж буй Дэд ажлын хэсэг оролцов. Хуралдааны үеэр Замын-Үүд авто замын боомтод хэрэгжиж буй экспорт- импортын ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл танилцуулсан бөгөөд Шадар сайд С.Амарсайхан авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, тээврийн зардлын үнийн өсөлтийг хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагад даалгасан байна. Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Замын-Үүд авто замын боомтоор хятадын талаас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бүх төрлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй 60 чингэлэг улсын хилээр нэвтрүүлж, тээвэр ложистикийн бүсэд байршуулсныг мэдээлж, цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж буйгаа танилцуулав. Түүнчлэн тэрээр Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгээр тээвэрлэх тохиолдолд тээврийн зардал харьцангуй хямдарч буйг онцлов. Шадар сайд С.Амарсайхан Зам тээврийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллага хамтран Ажлын хэсгийн үйл ажиллагаа, тухайн өдөр хилээр нэвтэрч, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн тухай товч, ойлгомжтой тодорхой мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан олон нийтэд мэдээлж байхыг үүрэг болголоо. Тэрчлэн иргэд, ААН-үүд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүй тээврийн зардлыг нэмж буй зохисгүй үйлдлийг хууль, хүчний холбогдох байгууллагууд шалгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон анхааруулавгэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ЭЛЧИН САЙД М.ЦЭНГЭГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

​ Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, байгаль орчин, хүмүүнлэгийн салбаруудад өргөжүүлэх талаар ярилцав. Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэн хоёр улсын харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.