ZTE корпорацийн төлөөлөгчид үнэнийг “ярьж” эхэлмэгц “дээлээ нөмрөх” эрхмүүд

Үнэлэх
(0 үнэлгээ)

БНХАУ-д бүртгэлтэй ZTE корпорацийн монгол дахь удирдлагууд авлига өгсөн хэргээр баричлагдсан дуулиан үргэлжилж байна. Хэрвээ авилга өгсөн нь нотлогдвол “авсан” эздийг нь баривчилж таарна.

 

ZTE корпорациас авилга авсан эрхмүүдийн жагсаалтын нэгдүгээрт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бичигдэнэ. Учир нь тэрбээр БСШУ-ны сайд байхдаа багш нарыг зөөврийн компьютерээр хангах 40 сая долларын төслийг “ZTE”-д өгөхийг “үхэн хатан” дэмжсэн гэдэг нь тендерийн маргааны үеээр улам ч батлагдсан. “Найер” компанийг өргөдлөө татаач хэмээн удаа дараа гуйж гувшиж байсныг тус компани нотолж таарна.

 

 

Хоёрдугаарт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг орно. МШХХГ-ын дарга байхдаа “ZTE”-тэй “учирсан”. Том тендерийг авахад дэмжлэг үзүүлсэн байж магадгүй нь энэ компанийг ил цагаан хамгаалж байсантай нь холбоотой байх гэсэн хардлага төрүүлдэг.

 

Гуравдугаарт МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат. МШХХГ-ын дарга болонгуутаа “ZTE”-г дэмжих өмнөх удирдлагынхаа бодлогыг өвлөн авч үргэжлүүлсэн. Мэдээж энэ булхайг нь илчлэхгүй байх найдвартай хүний тоонд зүй ёсоор орж байсан учраас энэхүү албан тушаалд очсон.

 

 

Дөрөвдүгээрт БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Далайжаргал. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гарын хүн тэрбээр 40 сая долларын тендер явуулах Үнэлгээний хороог гардан байгуулсан. “ZTE” корпорацийг тендерт ялуулах бүх аргыг сүвэгчилж МХХГ-ын дарга Д.Бат-Эрдэнийг үнэлгээний хороонд нэмж оруулан улмаар техник, технологийн давуу талтай хэмээх дүгнэлт гаргуулсан. Тендерийн маргаан дэгдмэгц 2012 оны 4-р сарын 11-ны өдөр “Найер”-ын байранд “ZTE”-гийн төлөөлөгч Нарантунгалаг, 15 цагт бас нэг төлөөлөгч Оюунхайг дагуулан ирж “өргөдлөө тат” хэмээн шахалт үзүүлсэн. Тухайн үед “Найер”-ынхан ТНБД-ыг төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй  авир гаргасан хэмээн АТГ-д гомдол гаргаж байжээ.

Мөн “ZTE” корпораци нь АНУ-ын эсрэг тагнуул хийж байсан гэдэг хардлага батлагдвал “G Mobile” корпорацийг үүсгэн байгуулагч Улсын заан Цэрэнпунцаг, "Магнай трейд"-ийн Ганзориг нар “дээлээ нөмрөх” магадлал өндөр. Учир нь ZTE корпораци нь монголчуудын дийлэнхи нь ашигладаг үүрэн холбооны "G-mobile"-ийн тоног төхөөрөмж болон гар утсыг нийлүүлдэгээс гадна Монгол Улсын өнцөг булан бүрт өөрийн шилэн кабелийн сүлжээг бий болгож амжсан. Энэ ч утгаараа
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх маш том хүчин зүйл болох бөгөөд "G-mobile"-ийн сүлжээгээр дамжуулж, Хятадын тагнуулын байгууллага манай улсын бүхий л дотоод асуудлыг тагнаж, чагнадаг байхыг үгүйсгэх аргагүй юм. Ялангуяа G Mobile корпораци цагдаа хvчний байгууллагын ажилчдыг гар утасаар хангаж, төрийн албан хаагчдад хязгааргүй ярих эрхтэй үнэгүй дугаар тарааж байсан баримттай үед.

Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй хүчин зүйл нь АНУ-д тагнуул хийсэн мэдэгдлээс улбаалж, Энэтхэгийн Засгийн газар 3,8 тэрбум долларын өртөгтэй үндэсний шилэн кабелийн сүлжээ байгуулах төсөлд БНХАУ-ын ZTE компанийг оролцохыг хориглосоор байтал тухайн үеийн Засгийн газар мэдээгүй мэт царайлсныхаа хариуцлагыг хүлээх учиртай болж таарна.

WORD.MN  Г.Инжир

Нийтэлсэн: 2013-03-22 12:29:05

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    Ardcilsan nam shudarga l yum Bol shorond yawuulah bh daa

    Зочин 2013-03-27 23:10:12     122.201.18.188          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.