ХАМГИЙН СОДОН НЭР ДЭВШИГЧ
“Дугуйтай өрсөлдөгч” нэрээр сонгогчдод шинээр танил болсон нэр дэвшигч Баруун бүсэд өрсөлдөж байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа унадаг дугуйгаар эхэлж, энэ байдлаа сонгууль дуустал голлож үргэлжлүүлэхээр шийджээ. Хүч тэнцвэргүй өрсөлдөөнд нисдэг тэрэг, олон жийп, том багтай намуудын сурталчилгааны дэргэдүүр “дугуйтай өрсөлдөгч” ганцаар явсаар уулзсаар, олон мянган км-nau мятралгүй туулжээ. Бие даан нэр дэвшигч Адьяабалжирийн Санжмятав “жирийн хүн сонгогдох боломжгүй мэт тэнцвэргүй сонгуульд бууж өгөхгүй, зориуд эрсдэлтэй өрсөлдөх замыг сонголоо. Жирийн иргэнд сонгогдох боломж гарах ёстой. Боломжгүй мэт нөхцлийг сөрж явна. Тэсэж тэвчихийн аргагүй сүрэг бүлгүүд улс орныг зайдагнаж унагасаар удлаа. Тиймээс өөрийн зориг, золиос, нэр төрийг эрсдэлд оруулан зүтгэж байна, үүнийгээ цөхрөлтгүй үргэжлүүлнэ” гэж ярьжээ. Тэрбээр одоо цөөн нөхдийн хамт 4000 км явж, 20 шахам хот суурингаар орж хэсэгчилсэн уулзалтууд хийжээ. “Хамгийн том нутагтай 4 аймагт явж байна, сонгогчиддоо бүрэн хүрч боломжгүй нь ойлгомжтой. Зөвхөн том нам, хөрөнгөн этгээд, олны танил хүмүүст зориулсан сонгууль болж байна. Жирийн хүнд төрд зүтгэх орон зай алга. Сонгуульд бие даагчийг шоовдор ганцаардмал, өрөвдөм мэт ойлгуулдаг болсоор удлаа!. Гэвч зориуд бид зүтгэж, олон түмэнд энэ дохио санамжыг хүргэхээр тэмцэж байгаа” гэж түүний нөхөд ярьжээ.
Унадаг дугуйгаар аялаж нийгмийн сүлжээгээр өөрийгөө сонирхолтойгоор таниулж, зорилгоо хуваалцаж буй түүний энгийн арга нь хүмүүст таалагдаж, одоо хоёр сая хүн түүний сурталчилгааг үзэж, дэмжээд байгаа ажээ. Энэ нь сонгуулийн цөөн хоногт сонгогчдод хүрэх хувь хүний дээд амжилт болоод байгаа ажээ.
“Цөхөрсөн итгэлд гэрэл асаана” уриатай түүний сонгуулийн аялал үргэлжилсээр... Бие даагч Адьяабазарын Санжмятав нь МУИС-ын багш, боловсролын ухааны доктор бөгөөд УИХ-ын II тойрогт Завхан, Увс, Ховд, Говь-алтай аймгийн тойрогт бие даан нэр дэвшсэн, уул, дугуйн спортын тамирчин хүн юм байна. Энэ удаагийн сонгуулийн хамгийн содон, энгийн шударга нэр дэвшигч гэж хүмүүс ярилцаж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ