Танилц: Шинэ ургацын ногоо худалдаалж буй газруудын байршил

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 45 байршилд талбайд болон зориулалтын тээврийн хэрэгслээр шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тодруулбал, шинэ ургацын төмс, хүнсний ногооны худалдааг 2020 оны наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд зохион байгуулах аж. Иймдүзэсгэлэн худалдаа болж буй нийслэлд батлагдсан байршлуудын мэдээллийг хүргэж байна. Баянгол дүүрэг Хоёрдугаар хороо KFC-ийн зүүн талд Төмөр замын Арктай шар байрны урд Ачтан эмнэлгийн урд талд 12 дугаар хорооны ард талд 18 дугаар хорооны ард талын талбайд Сүхбаатар дүүрэг 11 дугаар хороо Хангай хотхоны дунд талын талбайд 9 дүгээр хороо Их тойруу худалдааны төвийн гадна талбайд 12 дугаар хороо 32-ын тойргийн уулзварын зүүн талд Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо Дельта комплекс трейдинг ХХК-ны гадна талбайд 20 дугаар хороо Комет сервис ХХК-ны Лавай худалдааны төв 15 дугаар хороо Их наяд плаза ХХК-ны Их наяд худалдааны төв 10 дугаар хороо Нисэхийн эцсийн буудал 21 дугаар хороо Буянт Ухаа 2 хороолол Сонгино хайрхан дүүрэг 12 дугаар хороо 1,2 байрны дунд талд 13 дугаар хороо 8,9 дугаар байрны дунд талд 14 дугаар хороо 2 дугаар үйлчилгээний төвийн урд талбайд 15 дугаар хороо 19,20 дугаар байрны дунд талд 15 дугаар хороо 22,23 дугаар байрны дунд талд 16 дугаар хороо 3 дугаар үйлчилгээний зүүн талд 16 дугаар хороо 32,33 байрны дунд талд 37 дугаар хороо Содон хорооллын дунд талд 19 дугаар хороо Депогийн автобусны буудлын ойролцоо 10 хороо Баянхошууны эцсийн буудалд 22 дугаар хороо Орбитын тойргийн дэргэд Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Жуковын талбайд 8 дугаар хороо Тэнгэр плаза гадна талбайд 14 хороо Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд 14 хороо Сандей худалдааны төвийн зам дагуу 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбай Чингэлтэй дүүрэг 1 хороо, Ард кино театрын урд талд 2 хороо Алтжин, Бөмбөгөр худалдааны төвийн урд талбайд 3 хороо Мандухай зочид буудлын урд талбайд 4 хороо Барилгачдын талбайд 5 хороо Баавгайтай цэцэрлэгийн урд талбайд- 7 хороо Зурагтын хуучин эцсийн буудалд 13 хороо 17-ын автобусны буудалд ойролцоо 14 хороо, хорооны ард талд 16 хороо Хайлаастын Хаан банктай эцсийн буудалд 17 хороо Микрийн эцсийн буудалд Налайх дүүрэг 1 дугаар хороо Соёл урлагийн ордны өмнөх төв талбайд Багануур дүүрэг 1 хороо ЭМН төвийн урд талбайд 2 хороо Хишиг Уул ХХК-ны Хэрлэн худалдааны төвд

НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг хүн бүр мэдэх шаардлагатай гэв

​ Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсч, бүрэн эрх, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 60 жил, Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой 2021 онд тохиож байгаа тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлж, бүхий л салбарт хүний эрхийн сургалт, хяналт шалгалт, нөлөөллийн аян зэргийг эхлүүлээд байгаа билээ. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 9 дүгээр сарын 3-нд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Ундрах, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын стратегийн төлөвлөлт хариуцсан ахлагч Ж.Должинсүрэн, Хүний эрхийн үндэсний шинжээч Б.Болорсайхан нар байлцлаа. IMG_3833.JPG НҮБ-аас Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагыг чадавхжуулах болон бусад чиглэлээр төсөл хэрэгжүүлж ХЭҮК-ыг байгуулагдсан цагаас дэмжиж, хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн голлох гэрээ конвенцуудад нэгдэн орсны хувьд тэдгээрийг хэрэгжүүлэх, гэрээний байгууллага, хүний эрхийн бусад механизмд тайлагнах, өгсөн зөвлөмжийг нь биелүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага билээ. Энэхүү үүрэг хариуцлагаа төрөөс хэрхэн биелүүлж, тайлагнаж байгаа, мөн Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах талаар НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас ямар зөвлөмж өгсөнийг мэддэг байх нь иргэн, олон нийтийн хувьд эрхээ мэдэж, шаарддаг байхад чухал ач холбогдолтой юм. Энэ ч үүднээс Монгол Улсаас хүний эрхийн гэрээний хороод, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлж хэлэлцүүлсэн тайлан болон тэдгээрээс холбогдох бусад механизмаас хүлээн авсан зөвлөмжийн агуулгыг нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс ХЭҮК 2015 онд эмхэтгэн хэвлүүлсэн болно. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ноён Т.Мишратай хийсэн уулзалтынхаа үеэр дээрх эмхэтгэлийг дурдаж түүнээс хойшхи 5 жилийн хугацаанд НҮБ-аас Монгол Улсад цөөнгүй зөвлөмж өгсөн, мөн холбогдох бусад мэдээлэл хуримтлагдсан, НҮБ-ын хүний эрхийн Тусгай шинжээчид олон удаа ирж ажилласан талаар тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд өргөн барьж хэлэлцүүлэн тогтоол батлуулсан зэргээр нэмэлт баримт мэдээллийг эмхэтгэх хэрэгцээ гарсан тул шинэчлэн хэвлүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа. НҮБ-ын гэрээний хэрэгжилттэй холбогдон гарч ирж буй өөр нэг асуудал бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах тухай юм. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколд 2014 онд нэгдэн орж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах үүрэг хүлээсэн боловч 6 жилийн дараа буюу 2020 оны 1-р сарын 23-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ батлахдаа дээрх нэгжийг ХЭҮК-ын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. П.Оюунчимэг гишүүний зүгээс Хэдийгээр эрүү шүүлттэй тэмцэх асуудал нь ХЭҮК-ын хувьд шинэ зүйл биш боловч дэлхийн бусад улс орны шилдэг туршлагаас тухайлбал Шинэ Зеланд, Киргиз зэрэг улсаас эрх зүйн зохицуулалт болон бусад сайн туршлагаас судлах хэрэгцээ шаардлага байгаагаас шинэ тутам байгуулагдах гэж буй энэ шинэ нэгжийг чадавхжуулахад дэмжлэг хэрэгтэй болох нь тодорхой тул анхааралдаа авахыг хүсье гэв. НҮБ-ын Суурин төлөөлөгч, ноён Тапан Мишра ХЭҮК-оос тавьсан саналыг дэмжиж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлээд Монгол Улс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг ХЭҮК-ын дэргэд байгуулах болсныг сайшаав. Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлуулах, Ашгийн бус этгээдийн хуулийн төсөлтэй холбогдуулан нөлөөллийн ажил зохион байгуулах, ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний гадаадад батлуулсан гэрлэлтийг өөрийн улсдаа хүлээн зөвшөөрүүлэх, Гэр бүлийн болон насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн хэргийг харьяалан шийдвэрлэх зэрэг төрөлжсөн шүүх байгуулах хэрэгцээ шаардлага зэрэг асуудалд хамтран анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдав. Мөн Ковид-19 цар тахлын үед хяналт, үнэлгээг явуулж байгааг сайшааж хорио цээрийн дэглэмийн нөлөөгөөр үүсч буй хүний эрхийн зөрчлүүдэд хйих мониторингийн ач холбогдлыг онцлов. Талууд ХЭҮК-ын хүссэн чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Дарь-Эхийн авто замын хучилтын ажил эхэллээ

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо Дарь-Эхийн гудамж-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллалаа.Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурванөдөр дараалан бороо орсныулмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна.Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Замын ажил яагаад удаашралтай байгаа талаарх бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй. Долоо хоногийн өмнө ирэхэднаймдугаар сарын 27-нд замын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хугацаандаа амжаагүйд иргэд бухимдаж байна. Тийм учраас ямар ажлууд хийгдэж ажил удааширч байгааг иргэддээ мэдээл. Бороо орсны улмаас замд чийг орчихоод хатааж байж хучилтаа хийх шаардлагатай болсон тухайгаа иргэдэд мэдээлэх ёстой гээд хучилтын ажлыг хийхдээ иргэд болон ажилчдын аюулгүй байдлыг хангаж, өнөө шөнөдөө багтаан хийж дуусгахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра болон гүйцэтгэгч компанийн ажилчдад үүрэг болголоо. Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХЭҮК, Монголын Сайтын холбоотой хамтран сэтгүүлчдэд “Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл” сургалт зохион байгууллаа

​ Монгол Улсад хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, цахим сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Сайтын холбоотой хамтран 2020 оны 09 дүгээр сарын 03-нд Хүний эрх ба Хэвлэл мэдээлэл сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Монголын сайтын холбооны гишүүн 20 гаруй сэтгүүлч оролцлоо. Хамтран ажиллах Санамж бичгийн дагуу зохион байгуулсан тус сургалтаарХүний эрхийн үндсэн ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлага, Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал, Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрх, Хүний эрхийн зарчмуудыг сэтгүүл зүйд нэвтрүүлэх ньзэрэг хичээлүүдийг заав. Энэхүү сургалтыг цувралаар үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд үр дүнд нь хүний эрхийн мэргэшсэн цахим мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг бэлтгэх, хүний эрхийн сургагч багш нарыг сэтгүүл зүйн салбарт анх удаа бэлтгэн гаргахыг зорьж байна.

"Жайка"-гийн төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ

​ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх төслийн II үе шатыг үргэлжлүүлэх талаар санал солилцон харилцан тохиролцов. Мөн Өвсний үндэс техник туслалцааны төслийн хүрээнд, орон нутагт малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын арьс, ширийг боловсруулах чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов. Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр уулзлаа. Уулзалтын үеэр ноён Эчин сайд хоёр улсын тал хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай нягт хамтын ажиллагаатай байгааг онцолж байв. Тиймээс цаашдаа хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.