Х.Булгантуяа: Баянзүрх дүүргийг орон сууцжуулах бүрэн боломжтой

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, нэр дэвшигч Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, нэр дэвшигч Гавьяат эмч Ж.Чинбүрэн нар тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна. Улс орон даяар цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас хүн олноор цуглуулах гэхээс илүү иргэд, сонгогчидтой автобусны буудал, гудамжинд ганц нэгээр нь уулзан плакат, сэтгүүлээ тараав. Сонгогчид ч талархан хүлээн авч, илүү олон ажил хийлгэхийн тулд багаар нь сонгоно гэдгээ хэлж байсан юм. Өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа хамгийн анхны уулзалтаа дүүргийн намын төв штабт цөөхөн хүнтэй уулзаж эхлүүлсэн бол өнөөдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор өртөөнөөс эхлэв. Биднийг очиход хорооны иргэд хэдийнэ суудлаа эзэлж, Улсын онцгой комиссоос баталсан дүрмийн дагуу хоорондоо хоёр метрийн зайтай сууж, тус бүртээ амны хаалт зүүж, гараа ариутгажээ. Арваннэгдүгээр хороонд тулгамдсан олон асуудал бий. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжгүйгээс эхлээд улстөржилт, намчирхал туйлдуулж буйг хүн бүхэн хэлж байв. Тиймдээ ч МАН-ын дарга У.Хүрэлсүх Баянзүрх дүүрэгт өсөж хүмүүжсэн, дүүргийнхээ эдийн засаг, санхүүгийн тулгамдсан асуудлыг шийдэх, гадны олон төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалт татаж чадах чадвартай эдийн засагч, санхүүч Х.Булгантуяа, дүүргийнхээ зовлон жаргалыг сайн мэдэх, намын хорооны дарга Э.Бат-Амгалан, эрүүл мэндийн асуудлаа сайн мэдэх Гавьяат эмч Ж.Чинбүрэн нарыг баг болгон илгээжээ. Мөн энэ үеэр иргэд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, түүнээс хэрхэн гарах вэ гэдгийг нэр дэвшигч Х.Булгантуяагаас онцлон асууж, утааны эсрэг үр дүнгүй зарцуулсан олон тэрбумыг дүүргийн хөгжил дэвшлийн төлөө зарцуулах талаас ажиллаарай хэмээн хүсэв. Ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмж чадсан Нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа иргэдтэй уулзах үедээ Цар тахлын хөл хорионы үед халдвар, хамгааллын дэглэмээ сайтар барьсан та бүхнийг хараад бахархаж байна. Дэлхий биднийг дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс хэмээн нэрлэж, олон улсын хэвлэлүүд магтаж байна. Гэвч энэ бүхний дараа амаргүй цаг үе ирнэ. Та бүхэнд худлаа яриад яах билээ. Эдийн засаг буурч, ажил орлого тасалдаж, олон ч ажлын байр байхгүй боллоо. Төсвийн орлого ч амаргүй байна. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг үү, эдийн засгаа юу гэсэн амаргүй сорилтын өмнө ч тулгарч мэднэ. Энэ өвчин хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй байна. Улс орон бүхэн хувиа хичээсэн, аргацаасан систем рүү явлаа. Монгол Улс ирэх дөрвөн жилд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Нэг жилийн бүх орлогоос илүү давсан өр зээлийг бид төлнө гэсэн үг. Монгол Улсыг хүнд хэцүү байгаа гээд өр зээлээ авахгүй гэх улс байхгүй. Тиймээс ирэх жилүүдэд эдийн засгийн хямралаас гаргахын тулд хичээн ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд бид 8.5 их наяд төгрөг өрөндөө төллөө. Энэ мэдээж амаргүй байлаа. Гэхдээ эдийн засгийн зөв тооцоолол хийж ажилласны үр дүнд ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмлээ. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин ч нэмэгдлээ гэв. МАН-ын тухайд энэ жил тун ч зоримог мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Тэр тусмаа хүн ам олонБаянзүрх дүүргийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг хямд үнэтэй орон сууцаар хангах бодлогооүргэлжлүүлнэ гэдгийг нэр дэвшигч Х.Булгантуяа эдийн засгийн тооцоо, судалгаа, бодит тоо баримттай ярьсан нь олон хүний талархлыг хүлээв. Тухайлбал, хүн амын дийлэнх хувь нь амьдардаг Сонгинохайрхан дүүрэг улстөржилтгүй, багаараа хамтран ажилласны үр дүнд зам, дэд бүтэц, цэцэрлэг, сургуулийнхаа хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж чаджээ. Мөн Чингэлтэй дүүрэгт ч МАН-ынхан багаараа ажиллаж, дэд бүтэц, халуун, хүйтэн усны асуудлыг нь шийдэж чадсанаар олон айлыг яндангаас нь салгаж, эзэмшил газартаа, өөрийн барьсан байшиндаа халуун, хүйтэн устай амьдарч байгааг жишээ болгон дурдаж, хүүхэд насаа өнгөрүүлсэн Баянзүрх дүүрэгт энэ мэт сайн туршлагыг багаараа хийхийг хүсч байна гэдгээ хэлсэн юм. Мөн 20, 30 жил яриад ч шийдэж чадаагүй, байгуулсан сангийнх нь албан тушаалтнууд авлига, албан тушаалын хэргээр ял эдлээд алга болсон утааны асуудлыг хоёрхон жилийн дотор шийдэж, анх удаа өвлийн цэлмэг тэнгэр харсан нь бодит ажил мөн гэдгийг хорооны иргэн хоёр гараа өргөн хүлээн зөвшөөрөв. Нөгөөтээгүүр, Налайхын автозам шиг Дарханы замаа барих, Төв цэвэрлэх байгууламжаа барьж дуусгах, Нефтийн үйлдвэрээ барих зэргээр олон ажил хүлээж буй учраас үүнийг дуусгахын тулд намын дарга У.Хүрэлсүхийн илгээсэн биднийг багийг дэмжээрэй хэмээн иргэдийг уриалав. Уулзалтын үеэр хорооны иргэд тулгамдсан асуудлаа хөндөж, мөн хүчээ нэгтгэсэн гурван залууг ах дүү, анд нөхөд, ангийн найзууд, аав, ээжтэйгээ хамт дэмжинэ хэмээв. Хорооны иргэдийн төлөөллийн үгийг хүргэе. Баянзүрх дүүргийн 11-рхорооны иргэн Д.Пүрэвдагва: -Х.Булгантуяа нэр дэвшигч төрийн чухал албан тушаал хашиж байгаа, тооцоо судалгаатай ярьдаг, тооны мэдлэгтэй хүүхэд байна. Мөн гавьяат эмч Ж.Чинбүрэн бол ард түмний эрүүл мэндийн төлөө олон зүйл хийсэн хүн. Манай дүүргийн МАН-ын хороог удирдаж байгаа залуу ч дүүргийн иргэдийн зовлон жаргалыг мэддэг хүн. Ийм гурван залуу дэвшиж байгаад олзуурхаж байна. Та бүхэн маш сайн ажиллах хэрэгтэй шүү. Эрх чөлөөтэй ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаарай. Х.Булгантуяа дүүдээ зориуд хэлж, сануулъя. Ууж идээд байгаа тэр сангийн мөнгийг сайтар нягталж, ард түмний сайн сайхны төлөө зарцуулаарай. Баянзүрх дүүргийн 11-рхорооны иргэн П.Дашхүү: -Ж.Чинбүрэн эмчид талархлаа. Та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Амжилт гаргаж, ард олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаарай. Сайн сайхан амьдралын төлөө танай залуус ажиллаж чадна гэж итгэж байна. Би та бүхний төлөө, ах дүүгээрээ саналаа өгнө. Баянзүрх дүүргийн 11-рхорооны иргэн Д.Гомбосүрэн: -Нэр дэвшигчид та бүхэн Эмийн ургамал гэж газарт очиж үзээч. Тэнд түргэний машин очсон ч эргэж гарч чадахгүй нөхцөл байдалтай байна. Усны тэргээр хүнээ авч гарч ирж байна шүү дээ. Үүний төлөө би явсан ч хороон дарга зөвшөөрөөгүй. Энэ асуудлыг газар дээр нь очиж танилцаж өгөөч гэж хүсье. Усны түргээ түрээд усаа авдаг болмоор байна. Найман жил газрын асуудлаа шийдэж чадаагүй иргэд энд амьдарч байна. Гэтэл араар нь газар олгоод эхэлчихэж. Энэ мэт маш олон тулгамдсан асуудал байгаа учраас шийдэж өгөөсэй гэж хүсье. Баянзүрх дүүргийн 11-рхорооны иргэн Д.Шагдар: -Баянзүрх дүүрэгт ерөнхийдөө ажил зогссон. Улстөржилт хэрээс хэтэрлээ. Амин хувийн асуудлаар ханддаг газарт та бүхэн нэр дэвшлээ. Гэр хорооллын иргэд мартагдаж, хатуухан хэлэхэд шийтгүүлж байна. Та бүхэн бодит байдлыг заавал хараарай. Айлуудын газрын асуудлаар би олон жил явлаа. Гэвч дүүргийнх нь газрын албаны ажилтнууд халагдаж, солигдсон гэх мэтээр анхаардаггүй. Би энэ ажлыг аваад одоо л эхэлж байна, таны асуудлыг шийдэж өгнө гэсэн бөөрөнхий хариулт өгөөд алга болдог. Энэ асуудалд та гурав анхаарлаа хандуулж өгөхийг хүсье. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ

Миний мэдэхийн сүүлийн 20 жил Улаанбаатарын утаа иргэдийн уушгийг дарлаж, улстөрчдийн мөнгө саах хэрэгсэл болсон байв. Шулуухан хэлэхэд манай үе үеийн улстөрчдийн хувьд Улаанбаатарын утааг шийдэх сонирхол байгаагүй. Тэд утааны асуудлыг мөнгө хөрөнгөө зузаалах ширгэж дундаршгүй саалийн үнээ гэдэг утгаар хандаж байсан юм. Утаатай тэмцсэн бидний түүх ийм. Харин сэтгэл байвал утааг арилгаж болдог юм байна гэдгийг Улаанбаатарын Засаг дарга С.Амарсайханы үед харуулсантай хэн ч маргахгүй. 20 жил тэмцээд барж дийлээгүй утааны гамшгийг ганцхан өвөл 50 хувиар бууруулж чадсаны гэрч нь Улаанбаатарын иргэд бид. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, Улаанбаатар луу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Учрыг нь ухаж ойлгоогүй иргэд эсэргүүцэж, сөрөг хүчин увайгүй улс төрийн тоглолт болгож байсан ч, Улаанбаатарын утаа мэдрэгдэхүйц буурсан гэдэг л эцсийн үнэн. Анхны юм алдаатай, оноотой гэгчээр шахмал түлшийг хэрэглэх явцад эрсдэл байсан уу гэвэл байсан. Хэрэглээний горимыг сайн мэдэхгүй, мэддэг ч хайнга хандсан зэргээс болж хүмүүс угаартсан, зарим нь амь насаа алдсан гашуун тохиолдлууд ч гарлаа. Үүнд дөрөөлөн ерөөсөө шахмал түлш хортой юм байна, Ардын намынхан л ард түмнийг хордуулж алж байна гэхчилэн сөрөг мэдээллийг сэвэгчид сошиал орчинд давалгаа үүсгэв. Улаанбаатар утаагүй болсонд уурлаж буй хэн нэг хүн, хэсэг бүлэг үүнийг дэврээж байсан юм. Тэгвэл Улаанбаатарын уушги эдгэсэн-тэй адилаар нийслэлийн алслагдсан дүүргүүд, зарим аймгийн төвийг утаанаас салгах ажил бодит болох цаг ойрхон байна. Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Налайх дүүргийн төвөөс зүүн урагш байгуулахаар бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлсэн. Энэ жилдээ бүрэн ашиглалтад оруулна гэж тооцож байна. Тэгвэл Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулна хэмээн тусгажээ. СХД болон Налайх, Багануурын сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг ажиллаад эхлэхээр нийслэлийн есөн дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр бүрэн хангаад зогсохгүй, төвийн бүсийн аймгууд руу ч нийлүүлж утааны асуудлыг улсаараа шийднэ гэсэн үг. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн Засгийн газрын шийдэл Улаанбаатарыг утаагүй болгож, Нийслэл маань ийм гоё харагддаг бил үү, Азийн цагаан дагина гэдэг нэрийг сэргээе гэсэн сэтгэгдэл аймгийн төвүүдийн автор ч болоход ойрхон байна гэсэн үг. Монгол Ардын Намд, Хотын дарга С.Амарсайханы багт агаарын бохирдлыг бууруулах ажлыг улам эрчимжүүлэх иж бүрэн төлөвлөгөө бэлэн байна, хэрэгжүүлэх арга эвээ ч олсон байна. Ингэснээр иргэд гадаа ч, цахим орчинд ч хорт утаанд утуулж, угаартаж, ёстой л амь тэмцэн сарвалздаг байдал арилна.

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын багш нарын холбоо, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Монголын урлагийн ажилтны холбоо, Монголын хөрөнгө оруулагчдын холбоо, Монголын шилдэг тамирчдын холбоо зэрэг 15 төрийн бус байгууллага тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр ТББ МАН-ыг энэ удаагийн ээлжит сонгуульд олонх болж, ялалт байгуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар ялалт байгуулсан тохиолдолд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах ажээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ТББ-ынханд талархал илэрхийлж, хийж эхлүүлсэн ажлуудаа дуусгахад төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэйг онцлов. Мөн ард иргэдийн хүсэн хүлээсэн шударга ёсыг тогтоохоор эхлүүлсэн тэмцлээ дуусгахын төлөө хүчээ нэгтгэж байна гэв. МАН-ын олонхиос бүрдсэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр танхимаа өөрөө бүрдүүлэх эрх хэмжээтэй, УИХ-ын өмнө хариуцлага хүлээх чадамжтай, хүчтэй Ерөнхий сайдын багийг бүрдүүлэх сонгууль болно. Тийм учраас өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн баг олон түмнийхээ итгэлийг хүлээнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцоллоо. ТББ-уудын барьж ажилладаг бодлого, чиглэлтэй МАН-ын мөрийн хөтөлбөр утга агуулгын хувьд нийцэж байгаа учир хамтран ажиллаж буйгаа хэлсэн. Тухайлбал, МҮЭХ Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийн хүрээнд МАН-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буйгаа Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярив. МҮЭХ-ноос Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгийг салбар 14 үйлдвэрчний эвлэлийн холбоо, орон нутгийн 22 холбоо, нийтдээ 3000 орчим үйлдвэрчний эвлэлийн байгууллага, 450 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүдээсээ санал аван боловсруулж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам эвслүүдэд хүргүүлжээ. Ард иргэд Засгийн газар, УИХ-аас ажилтай орлоготой, авч байгаа цалин нь өөрийн болоод өрхийн амьдралд нь хүрэлцдэг байгаасай, ажлын байр нь эрүүл аюулгүй байгаасай гэх мэт цөөн хэдэн зүйлийг хүсч байна. Эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийн асуудал дараагийн хүсч байгаа гол асуудлын нэг. Энэ хэдэн асуудлыг шийдвэрлэхийн тулд шударга ёсыг тогтоож, засаглалыг тогтвортой байлгах нь чухал гэв. Монголын Урлагчийн ажилчдын холбооны ерөнхийлөгч, МУГЖ Б.Тунгалаг, МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Соёлын яамтай болно гэсэн чухал заалт орсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн 20 орчим жил соёл, урлагийн салбарт оруулж байгаагүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Их театрын барилга, Чингис хааны музей, УДБЭТ,УДЭТ-ын барилгыг дэлхийн хэмжээний жишигт хүргэж засварлах гэж байгаа, орон нутагт 5,6 театрын зогсонги байсан барилгын ажлыг үргэлжлүүлэхээр болсон гэх мэт соёл, урлагийг дэмжсэн олон чухал бүтээн байгуулалт хийж буйд талархаж байна гэв. Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц-I,II зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, санал зөвлөмж гаргажээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт эрдэмтдийн саналыг тусгаж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Генетик нөөцийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой гэж үзэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буйгаа Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг хэлэв. Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн М.Батбаатарын хувьд, зорилтот бүлэг буюу бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах тус холбооноос санаачилсан хөтөлбөрийг МАН дэмжиж, мөрийн хөтөлбөртөө тусгасан учир хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ. Мөн хөрөнгө оруулалт болон орон сууцны үнэ өртгийн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, орон сууцны ам.метрийн үнийг дээд тал нь 1.4 сая байхаар тооцоолж, төлөвлөж байгааг зөв зүйтэй бодлого гэж үзэж байна. Монголын багш нарын холбоо МАН-ыг багш нарыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлээсэй гэж хүсч буй учир хамтран ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэх захирал Д.Цэцгээ ярив. Багш нарыг орон сууцжуулах, багш нарын цалин урамшууллыг инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг саналыг тус холбооноос тавьсан байна. МАН нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэхэд ард иргэд, тэдний төлөөлөл болсон ТББ-уудтай хамтран ажиллаж, хүчээ нэгтгэх шаардлагатайгаа илэрхийлж байгаа. Тэгвэл олон нийтийн төлөөлөл болсон томоохон ТББ-уудтай хүчээ нэгтгэхээр боллоо.

Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна

Уурхайчдын өлгийн нутаг болсон Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С. Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд сонгогчидтой өнөөдөр уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг, Монгол Улсын гавьяат уурхайчин, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамбапилжээ, Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Жамбалцэрэн нарын гурван дүүргийн алдар гавьяатнуудын төлөөлөл оролцлоо. Мөн нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжигч иргэд, сонгогчид хуран цугласан байв. Нэр дэвшигчид алслагдсан гурван дүүргийг бие даасан цогц шийдэлтэй ногоон хот болгон хөгжүүлж, дэд бүтэц инженерийн байгууламжийг бий болгож аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгасан намын мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн алслагдсан дүүргүүдийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, үйлдвэрлэл технологийн төвийг олноор байгуулж иргэдийн амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх тулгамдсан асуудлуудыг тусгахаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан талаар танилцуулсан юм. Уулзалтын үеэр иргэд нэр дэвшигчдэд хандан санал хүсэлтээ хэлж байв. Тодруулбал, алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан.Тиймээс цааашид орон нутгийн онцлогт тохируулж Багануур Багахангай Налайх дүүргүүдийн хөгжлийг хурдасгаж,иргэд хөдөлмөрчдийн амжиргааг дээшлүүлж,аж үйлдвэржсэн бие даасан хот болгон хөгжүүлэх үйл хэргийг ажил хэрэг болгож чадах хариуцлагатай, сэтгэлтэй, туршлагатай МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Ц.Сандаг-Очир нарыг Багануурчууд дэмжинэ хэмээж байлаа. Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг Өнөөдөр багш хүнийхээ хувьд энэ сайхан хүндтэй индэрт уригдан ирж үг хэлэх болсондоо маш их баяртай байна. Одоогоос 40 гаруй жилийн өмнө дөнгөж сургууль төгсөж ирээд Налайхын 3 дугаар хороо буюу Төмөр замын урд талын цэцэрлэгт багшаар ирж байлаа. Багшаар ирэх цаг хугацаанд Сайнбуянгийнх гэдэг сайхан айлтай хаяа зэрэгцэн манай цэцэрлэг оршин тогтнож, 45 хүүхдийг хүлээн авдаг байсан. Сайнбуян гуайнх эгэл бор амьдралтай хөдөлмөрч, зэрэгцэн шуугилдан өсч байгаа хэдэн сайхан хүүхдүүдтэй айл байсан. Миний шавь нараас өнөөдөр олон сайхан хүмүүс төр засгийн өндөр албан тушаал хашиж, нийгмийн сайн сайхны төлөө түүчээлэн ажиллаж явахыг харахад багш хүний хувьд баяртай байдаг. Түүний нэг нь Сайнбуянгийн Амарсайхан. Тэр багаасаа л эгэл бор амьдралыг туулж ирсэн цовоо сэргэлэн хүүхэд. Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад нь багш хүний хувьд маш их баяртай байна. Энэ цаг үед ямар хүн хэрэгтэй байна вэ гэвэл маш их ёс суртахуунтай, хариуцлагатай, сахилга баттай зарчимч хүн хэрэгтэй байна. Тийм учраас би энэ удаагийн сонгуульд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 100 хувь дэмжинэ гэдгээ баяртайгаар илэрхийлж байна. Та бүхэнд амжилт хүсье гэсэн юм. Багануур дүүргийн3дугаар хорооны иргэн Р.Өлзийбаатар Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшиж байгаа С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжиж байгаа. Бидний итгэл найдварыг дааж ажиллаж чадах хүмүүс гэж бодож байна. Бид утааг өөрсдөө үйлдвэр-лэдэг. Тэд нийслэлийн утааг бууруулах ажлыг хийж чадсан учир эдгээр хүмүүсийг би багаар нь дэмжээсэй гэж багануурчууддаа хандаж хэлье. Багаар нь дэмжих нь хамгийн чухал. Учир нь ганц хүн гал болдоггүй гэдгийг та бид мэднэ. Иймд энэ гурван дүүргийг дагуул хотын хэмжээнд хөгжүүлж байгаа С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжихийг уриалж байна. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн штабаас бэлтгэв

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.