Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар сайд С.Чинзориг танилцууав. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030 онд 12.9 хувь, 2045 онд 16.3 хувь болж одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх нь. Иймээс хүн амын өсөлтийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хөгжил, нийгмийн хамгааллыг нь сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Төсөөлөлд тусгаснаас үзвэл нийгмийн хамгааллын үйлчилгээг оновчтой болгож, зорилтот бүлэгт шилжүүлнэ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэх юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо бүрдүүлж, үе шаттай нэвтрүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Цалингийн бодит өсөлтийг хангахуйц хэмжээгээр цалинг үе шаттай нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх замаар бага цалинтай хэсгийн эзлэх хувийн жинг бууруулна. Бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх байр, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын салбар дундын дадлагын бааз, Улаанбаатар хотод Ахмадын үйлчилгээний төв, мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв, хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын үйлчилгээний цогцолбор зэргийг барьж байгуулахаар тусгасан байна. Товч мэдээ - Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм. - Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол-ыг батлав. - Монгол Улс, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог БНЭУ-ын Инженерс Индиа Лимитед компани гаргасан. Зээлийн хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм. - Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар нарт даалгав. - Дипломат албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Прагвай Улс хоорондын хэлэлцээр-ийг батлав. Ингэснээр иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих юм.
Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа
2019-11-13 11:25:00 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Швейцарийн Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй тус газрын мэргэжилтнүүд, холбогдох агентлагийн дарга нар болон бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа талаарх танилцуулга мэдээллийг хүргэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн зүгээс хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатай олон ажлыг төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна гэдгийг онцоллоо. Мабетекс группийн захирал Африм Паколли Хотын төвлөрлийг сааруулахын тулд хотод ойрхон газрыг сонгоод дэд бүтцийг бий болгож, дагуул хотуудыг байгуулах нь зөв зүйтэй шийдэл. Бид харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа
2019-11-13 11:24:59 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Швейцарийн Мабетекс группийн захирал Африм Паколлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй тус газрын мэргэжилтнүүд, холбогдох агентлагийн дарга нар болон бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа талаарх танилцуулга мэдээллийг хүргэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн зүгээс хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатай олон ажлыг төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна гэдгийг онцоллоо. Мабетекс группийн захирал Африм Паколли Хотын төвлөрлийг сааруулахын тулд хотод ойрхон газрыг сонгоод дэд бүтцийг бий болгож, дагуул хотуудыг байгуулах нь зөв зүйтэй шийдэл. Бид харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 250 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төв төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна. Мөн энэ мэтчилэн дэд бүтцийн төвүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Одоо айл өрхүүд гаднах тохижилтондоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвхи, хүчин зүтгэлээс хэрхэн сайхан орчинд амьдрах бүх зүйл хамаарна. Та бүхэндээ баяр хүргэе гэсэн юм. Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо багасч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ АЗИЙН БҮСИЙН III ХУРАЛ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ
2019-11-13 11:05:30 Нийтлэгдсэн: Улс төрОлон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейн байранд энэ сарын 8-9-ний өдрүүдэдМонголын соёлын өвсэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 10 гаруй орны 69 эрдэмтэн, судлаач болон хоёр талын албаны төлөөлөгчид оролцов. Хуралд оролцсон эрдэмтэн, судлаачидМонголын хээр талын дүрс бичлэг, Соёлын өвийн бодлого, судалгаа, Монголын түүхэн болон сурвалж бичиг I,II,III, Монголын aрхеoлогизэрэг 6 салбар хуралдаанд өөрийн судалгаагаа танилцуулж, оролцогч судлаачидтай дэлгэрэнгүй санал солилцсон нь нийт оролцогч эрдэмтэд, ялангуяа залуу судлаачдад олон талын мэдээллийг өргөн хүрээнд авах боломжийг нээж өглөө. Азийн бүсийн III хурлыг Олон Улсын Монгол судлалын холбоо болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв Азийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд монголын талаас БСШУСЯ, ШУА, ГХЯ, ЕТГ болон солонгосын талаас Соёлын өвийн удирдлагын газар, Соёлын өвийн судалгааны Үндэсний хүрээлэн, Азийн соёлын үндэсний төв, ЮНЕСКО-гийн Номхон далайн биет бус өвийн төв, Хангүг Гадаад судлалын их сургууль, Корйа Соёлын өвийн хүрээлэн зэрэг хоёр талын төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн бүсийн III хуралд оролцогчдод талархлын мэндчилгээ хүргүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар цаашид ч монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд 2020 онд тохиох Хархорум хотын 800 жилийн ой болон 2021 онд тохиох Монгол судлалын XII Их хуралд нийт монголч эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг хүссэн. Олон Улсын Монгол судлалын холбооноос ийнхүү бүсийн хурлыг Европ болон Азийн аль нэг оронд жил бүр тогтмол зохион байгуулж буй нь энэ салбарын эрдэмтэн судлаачдад төдийгүй монголын түүх, соёлыг сонирхдог гадаадын иргэд, олон нийтийн сонирхлыг ихээр татаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй