
Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын 78 улсын байцаагч улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 65 мянга гаруй аж ахуйн нэгжид хяналт тавьж ажилладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр УИХ-аас баталсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон харилцааг шинээр зохицуулахаар тусгасан. Тухайлбал, туслах малчин, гэрийн үйлчлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан нь тэдний эрх ашгийг хуулиар хамгаалсан өөрчлөлт болжээ. Мөн уул уурхайд ажиллагсдын ажил, амралтын хугацааг тус бүр 14 хоногоор тогтоосон, ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэх тохиолдолд тохирсон цалин хөлс авах эрхтэй гэхчилэн онцлог заалтууд тусгагджээ.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийг мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь:
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хамрах хүрээ, дагалдан өөрчлөлт орж буй дүрэм журам
-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны эрх зүйн шинэчлэл, олон улсын жишиг
-Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх үүргийн талаар улсын байцаагчдад ойлголт, мэдээлэл өгөхөд чиглэж байна.
Сургалтын үр дүнд хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас болон уг хуудсыг хэрэглэх зөвлөмжийн төслийг боловсруулах юм.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ