
Өмнөд Солонгосын алдарт кино найруулагч Бун Жүн Ху Оскарын шагнал хүртсэн “Шимэгч” киноныхоо үргэлжлэл буюу дараагийн ангийн зохиолыг бичиж дуусгаснаа зарлажээ.
"Шимэгч" кино нээлтээ хийсэн даруйдаа олон улсад ашиг орлогоороо тэргүүлж, шилдэг найруулагчийн академийн шагналд найруулагчаа хөтөлсөн билээ. Бун Жүн Ху шагналаа гардан авсныхаа дараа киног үргэлжлүүлэх нэг ч биш, хоёр санаа бий хэмээн ярьсан юм. Тэрбээр тэрхүү хоёр санааныхаа нэгийг кино зохиол болгон бичээд дуусгажээ. Тухайлбал, Бун Жүн Ху "Director’s Cut" нэвтрүүлэгт оролцож байхдаа киноныхоо үргэлжлэлийн тухай хуваалцжээ. Тэрбээр өмнө нь хэлж байсан хоёр санааныхаа нэгийг солонгос хэл дээр, нөгөөг нь англи хэл дээр бичиж буй бөгөөд үүний тулд тархиа хоёр тийш салган ажиллуулах амаргүй байна хэмээн ярьжээ. Ямартай ч тэрхүү хоёр зохиолын нэг нь бэлэн болсон аж.
Бун Жүн Ху “Солонгосын кино урлаг аймшгийн болон адал явдалт төрлийг авьяаслаг хослуулдгаараа алдартай. Ялангуяа миний киноны төрлийг тодорхойлоход бэрх байдаг. Миний англи хэл дээр бичиж буй кино зохиол 2016 онд болсон бодит явдлаас сэдэвлэсэн драм төрлийнх болох шинжтэй байна. Гэхдээ чухам ямар төрөлд багтаахыг нь би бичиж дуусгаж байж л харах болно. Ямартай ч киноны үйл явдал хагас нь АНУ-д, хагас нь Их Британид өрнөх бололтой байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ