
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар өнөөдөр /2021.03.22/ мэдээлэл хийж, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй, эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Мэдээллийн дагуу дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй мэдээлэл дотоод эрэн сурвалжлах сан болон Цагдаагийн ерөнхий газрын вэб сайт дээр ил тод, нээлттэй нийтлэгддэг. Бид шүүхийн процессын маргаан нь цаанаа ямар учиртайг мэдэхгүй. Одоо мэдээллийг нь устгасан” гэв.
Энэ талаар дуучин Д.Болдоос тодруулахад “Худлаа мэдээлэл гарсан байна лээ. Цагдаагийн байгууллагаас мэдээллээ авчихсан байна. Надтай холбоотой ийм асуудал байхгүй. Би алга болоогүй. Байдаг газраа байж л байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Реклам сурталчилгаатай холбоотой асуудал үүсээгүй. Тийм асуудал байсан бол аль дээр л шийдэгдэх байсан” гэсэн юм.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй. Харин дуучин Д.Болдын гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 1-нд гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс рүү 2020 оны тавдугаар сарын 4-нд шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн. Яагаад цагдаагийн байгууллагаас 2021 оны гуравдугаар сард энэ зарыг оруулсныг мэдэхгүй. Манайх тусдаа программтай.
Манай байгууллагад “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн нэхэмжлэлтэй “Эм Ди Өү” компанид холбогдох хэргийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ компанийн хаяг нь олдохгүй байсан учраас шүүх ажиллагаа эхлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар нь энэ компанийн хаягийг өөрсдөө олох боломжгүй учраас шүүхэд хүсэлт гаргасны дагуу “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжилсан байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ