
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс АНЭУ-д ажиллаж боловсролын салбарын “REWIRED” дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Томилолтын эхний өдөр Дэлхийн Банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жайме Сааведратай уулзлаа.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл болон цар тахлын улмаас үүссэн сурагчдын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө боловсруулж, оношлох үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм. Манай улсын тухайд боловсролын салбарт хүртээмжээс илүү чанарт анхаарах шаардлагатай байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дурьдаад боловсролын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх талаар төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа. Мөн дижитал шилжилт, цахим агуулга, хэрэглэгдэхүүний платформ, Перу улсад хийгдсэн боловсролын санхүүжилт болон үнэлгээний шинэчлэлийн талаар, тэр дундаа багш, сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ, цаашдаа туршлагатай экспертүүдтэй хамтан ажиллах боломжийн талаар сайд онцолж ярилцсан.
Ноён Жайме Сааведра манай улсын ковид цар тахлын үед болон дараа сургалтын алдагдсан цагийг нөхөх чиглэлээр хэрэгжүүлж буй стратеги, туршлагын талаар асууж тодруулаад хамтран хөгжих боломжийн талаар ч дурьдсан юм.
Түүнчлэн сургуулийн түвшний төсвийн зарцуулалт, хяналт, төсвийн үр ашгийн талаар манайхтай ижил төстэй орнуудын туршлагыг танилцуулсан юм. Чанарын шинэчлэлд багш нар гол тулгуур болдог бөгөөд багшийн хандлага, анги танхим дахь зан үйлийг хэрхэн өөрчлөх, сургуулийн түвшинд ямар дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо. Дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлэх боломжтой, ялангуяа нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх Equal төслийн хүрээнд боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх боломжууд байгааг цохон тэмдэглэлээ хэмээн БШУЯ-наас мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ