
Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүнд парламентад залуусын түүчээ олноор орж ирсэн төдийгүй өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй залуус шударга ёсны тэмцэл өрнүүлж байв. Тэр цагаас хойш хууль, эрх зүйн шинэчлэл хийх, нийгмийн зарим гажуудлыг засах гэж хичээсэн таван жил өнгөрчээ. Тэгвэл дэлхийд данстай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж засаж сайжруулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулж байсан нь саяхан. Тэгвэл Ажлын хэсгээс Оюутолгойн гэрээ монголчуудын талд ашигтай шийдвэрт хүрснээ дуулгалаа. Энэ бол шударга үнэний дуу хоолой болон гарч ирсэн залуусын тэмцлийн үр дүн гэдэгтэй маргах аргагүй.
Монгол Улсын Засгийн газраас “Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна” хэмээх байр суурийг илэрхийлж, хэвлэлүүд ч онцолж байна. Түүнчлэн уг ажлын хэсгийг 2019 оны арванхоёрдугаар сард анх байгуулахад орж ажилласан ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгын үүрэг оролцоо маш их байсныг дурдах хэрэгтэй. Тэрбээр “Рио Тин То”-той харилцах захидал, хэлэлцээрийн ширээн дээр тавигдаж байсан бүх нот бичгийг боловсруулж, гар бие оролцож байсан юм.

Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Рио Тинто”-гоос Ерөнхий сайдад захидал ирүүллээ. Өмнө нь тус компаниас Ажлын хэсэгт өрийн 70 хувийг тэглэх санал ирүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад Ажлын хэсгийн саналыг хүлээн авч, 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалт буюу Дубайн гэрээг цуцалж байгаагаа илэрхийллээ. Засгийн газар, Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ажлын хэсэг цаашид Дубайн гэрээг цуцлах нөхцөл, хөрөнгө оруулалтын гэрээг маргаангүй, тогтвортой байдлаар байгуулахад анхаарал хандуулна” гэв.
“Рио Тин то”-гоос ирүүлсэн захидалд юу өгүүлэв
Монгол Улсын Засгийн газарт “Рио Тин то”-гоос ирүүлсэн захидалд таван асуудал, арга хэмжээний талаар тусгажээ.
Нэгдүгээрт, Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна.
Хоёрдугаарт, 2015 онд баталсан Далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна.
Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх.
Дөрөвдүгээрт, Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна.
Тавдугаарт, Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллах талаараа захидалд тусгажээ.


Эх сурвалж: Түмэн.мн
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ