
ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ.
Тэмцээний төрөл тус бүрд Улаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцсон. Ийнхүү Улаанбаатар хотын сурагчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, математикийн төрлөөр нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль, химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, “Орчлон” сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медаль, физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл медаль хүртлээ.

Сурагчид физик, химийн чиглэлээр онол, туршилтын даалгавар гүйцэтгэсэн бол математик, мэдээлэл зүйн төрөлд бодлого бодсон байна. Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадын үеэр хоёр цагийн дотор 80 бодлого бодох шаардлагатай Блиц тэмцээн болж, Улаанбаатар хотын баг шагналт байр эзэлсэн байна. Уг тэмцээнд 43 хотын сурагчид оролцжээ.

Олон улсын тэмцээнд оюун ухаанаа уралдуулан, амжилттай оролцож, нийслэл хотынхоо нэрийг алдаршуулсан шилдэг сурагчдадаа баяр хүргэе.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ