
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын Их хурал дээр эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу шинэ сэргэлтийн бодлого” танилцуулсан.
Тэрээр Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа - 2050” урт хугацааны бодлого нь ШИНЭ ЗУУНЫ гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн гэдгийг онцолсон билээ.
Энэ бодлого амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Түүний тулд эн тэргүүнд Боомтын сэргэлт бодлогыг онцолж байна. Далайд гарцгүй манай орны тухайд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбох нь нэн тэргүүний зорилт. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч бид боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж буй нь тун ч хангалтгүй үзүүлэлт. Тиймээс Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр бид юун түрүүнд эдийн засгийн цусны эргэлт болсон эрдэс баялгийн салбарынхаа экспортыг нэмэгдүүлэх боломж бүрэн бүрдэнэ. Үүнд мэдээж монголын эрдэс баялгийн бодлогын хаан зангилаа болсон Эрдэнэс Монгол компаний гүйцэтгэх үүрэг хамгаас их. Учир нь тус компанид Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Метан, Эрдээс Шивээ энержи, Гашуун Сухайт Роэд, Эрдэнэс Силвер ресурс, Эрдээс шид, рдээс Стийл, Монголын Эрдэнэс баялгийн бирж гээд эдийн засгийн гол тулгуур болсон компаниуд харьяалагдаг.Тэгэхээр Эрдэнэс Монголын зөв иенежмент, ухаалаг хурдтай бодлого Ерөнхий сайдын яриад зориод буй Боомтын хөгжлийн суурь нь юм.
Мөн шинэ сэргэлтийн бодлогын бас нэг чухал тулгуур нь Эрчим хүчний сэргэлт юм. Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэг нь нэгэнт ойлгомжтой. Манай улс өнөөдөр эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.
Тэгвэл энэ бүхнийг эцэс болгоход эрдэс баялаг, тэр дундаа нүүрсний салбартаа түшиглэсэн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд зүтгэх хүчний үүрэгтэй. Тухайлбал Тавантолгой, Багануурын нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станцуудыг барих нь энэ зорилтыг бүрэн гүйцэлдүүлэх хөшүүрэг нь. Зургаа сэргэлтийн тулгын гурван чулуу шиг гурав дахь бодлого нь мэдээж хэрэг Аж үйлдвэржилтийн сэргэлт. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдээ хүлээн зөвшөөрч, үүнийг өөрчлөхийн тулд эрс шийдвэртэй алхам хийхээ ч мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс ЗЭСЭЭ баяжуулж, НҮҮРСЭЭ угааж, АЛТАА цэвэршүүлж, ГАЗРЫН ТОСОО боловсруулж, дотоодын ХҮНСЭЭ ХАНГАЖ, түүхий эд нийлүүлэгч улсаас АЖ ҮЙЛДВЭРЖСЭН улс болох нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа гэдгийг ч сануулж хэлсэн. Тийм блохоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, тэр дундаа ГАН БОЛОН ЗЭС боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн энэ сэргэлтийн суурь нь болж таарч байгаа юм.
Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн амьсгалах хүчилтөрөгч нь эрдэс баялгийн салбар болж байна. Харин бид маргаашийг угтаж энэ “хүчилтөрөгч”-өө хөгжлийн хөдөлгүүр болгоход Эрдэнэс Монгол жолооны хүрд нь болж таарна. Энэ хүрд зогсолтгүй, бас зөв эргэж байж Монгол улс түгжрэлтэй, төөрсөн, өдөр хоногийг аргацаасан өнөөдрийн замаас “шинэ эргэлт”-ийн замд орж чадна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ