
Нийслэлийн удирдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ. Энэ талаарх хэвлэлийн хурлын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллийн хэлсэн үгийг хүргэе.
Хотын даргын шийдвэр бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:
-Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай хийсэн хүнд суртлын судалгаагаар төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Өнөөдрийн Хотын даргын хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг. Шинэ сэргэлтийн бодлогын ард Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, ажлын байр, эдийн засгийн зорилтот түвшинд хүрэх зорилго бий. Үүнд зөвшөөрөл маш том саад тотгор болдог. Дээр дурсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээг санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад зохицож, дасаж амьдарцгаая. Энэ чухал шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад талархсанаа бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье.
70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан
Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ:

-Бизнес эрхлэх орчинд гол нөлөөлж байгаа хүчин зүйлс нь тусгай зөвшөөрөл байдаг. 70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийж үзэхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Бидний судалгаа болон бусад судалгааг үндэслэн нийслэлийн удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаад Улаанбаатар хотын нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэ шийдвэр бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан чухал шийдвэр. Зах зээлийн зарчмаараа бизнес эрхлэгчид маань хэм хэмжээ, стандартаа сахиж ажиллана гэдэгт итгэж байна. Бизнес эрхлэгчид маань оршин тогтнох үндэс суурь нь зах зээл байдаг. Тиймээс өнөөдрийн энэхүү чухал шийдвэр гаргасан бүх хүнд дахин талархлаа илэрхийлье.
Аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя
Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх:

-Манай салбарын бизнес эрхлэгчид өнөөдрийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаад итгэлтэй байна. Цар тахлын хүнд нөхцөлд бид хотын удирдлагуудтайгаа удаа дараа уулзаж, бизнесийн орчноо авч үлдэх гэж хичээн ажиллаж ирсэн. Хамгийн түрүүнд Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс ийм шийдвэр гаргаж байгаа нь талархууштай хэрэг. Цаашдаа хөдөө орон нутагт, аймаг, сумын удирдлагууд бүрэн эрхийнхээ хэмжээнд ийм шийдвэр гаргавал манай салбарынханд маш том дэмжлэг болно. Түүнчлэн тэмдэгтийн хураамж, архины зөвшөөрөлтэй холбоотой зүйлс цөөнгүй бий. Нөгөөтээгүүр аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ