Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дөрвөн эмэгтэй сурагч нийлж, зодсон ноцтой хэрэг гарсантай холбогдуулан 2021 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр БНСУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Дуван Сонгд хандан албан бичгийг хүргүүлжээ.
Уг албан бичгийн хариу 2021 он арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд, уг бичигт “БНСУ-д амьдардаг 13 настай Монгол охиныг дээд ангийн сурагчид нь дээрэлхсэн хэрэг гарсан тухайд гүн харамслаа илэрхийлж байна. Улс орон, нийгэм бүрд хүүхэд бүр бүх төрлийн хүчирхийллээс ангид байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ямар ч нөхцөлд хүүхдийн эрх ашгийн үүднээс эрхийг нь хамгаалах ёстой байдаг.
БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажилласан болно. Түүнчлэн, хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хохирогчийг юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг Комисс шалгасан. Мөн анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан. БНСУ-ын ХЭҮК нь гомдлын бус хянан шийдвэрлэх ажиллагааг хийж дуусмагц, гаргасан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх болно” гэдгээ мэдэгдлээ.
БНСУ-ын ХЭҮК-ын даргын хувьд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран, зөвхөн нийтлэг хүний эрхийг хамгаалах төдийгүй тус тусын нутагт оршин суугаа Солонгос-Монгол иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлсэн байна гэж ХЭҮК-оос мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ