Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.12.22) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, ажилдаа ороод буй Элчин сайд, ноён Себастиен Сүрүн-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Себастиен Сүрүн-д Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Их Хурал болоод Засгийн газар Франц Улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг, манай улсын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон эрх зүйт ёсыг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Европ дахь гуравдагч хөрш юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд, ноён Себастиен Сүрүн Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монголын ардчиллын институцийг бэхжүүлэх, улс орны гадаад бодлого зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Их Хурал томоохон байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллын төлөөх дээд түвшний уулзалт”-ад Монгол Улсыг төлөөлж байсан талаар дурдаж, манай хоёр орны харилцаанд Монгол Улсын Их Хурлын үүргийг хэрхэн харж байгааг тодруулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, тус уулзалт хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгулагдсан ба Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент болохыг зорьдог. Үүний нэг тод жишээ бол бид Авлигын эсрэг парламентын бүлгийг Улсын Их Хуралд байгуулж, анх удаа албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээр нийтийн сонсгол хийх, сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг баталсан гэв.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн, өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчал нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд авчирсан болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын төгсгөлд тэмдэглэж, Монголын соёлын өдрүүд Парис хотноо ирэх оны хоёрдугаар сард амжилттай зохион байгуулагдана гэж найдаж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ