![]()
Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/225, А/60 тоот хамтарсан тушаалаар байгуулж ажилласан.
Мөн ажлын хэсгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/261 тоот тушаалын дагуу гурван дэд ажлын хэсгийг байгуулсан.
Энэ удаад орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхдээ иргэдийн төрд байгаа мэдээлэлд үндэслэн өрх иргэний мэдээллийг хосолмол байдлаар шууд тодорхойлох боломжийг зорилго болголоо.
Дээрх ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудаас (НДЕГ, ХХҮЕГ, ГТСМТТ, ГЗБГЗЗГ, ЭМДЕГ, УБЕГ) өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээллийг тулгалт хийн нэгтгэж, дата мэдээлэл бэлтгэж хосолмол аргачлалын загварын төслийн боловсруулалтыг хийж ажилласан юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагын төлөөллүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцож санал солилцов.
Үндэсний статистикийн хорооны статистикч С.Болормаа “Орлогыг орлуулан тооцох шинэ хосолмол аргачлалд ашиглаж буй тооцоолол, коэффициентын” талаар, ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэл “Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэх хэрэгцээ шаардлагын” талаар сонирхолтой, үр дүнтэй илтгэл тавилаа.
Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхтэй холбоотой санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд “Хосолмол аргачлал”-ын загварт тусган өөрийн орны нөхцөлд тохиромжтой зорилтот иргэдийн амьжиргааг шууд тодорхойлох “Хосолмол аргачлал”-ыг боловсруулан дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.


Эх сурвалж: ХНХЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ