
НЗДТГ-аас албан хаагчдынхаа дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт наадам-2021” олон төрөлт тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ шалгарууллаа.
Арванхоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд гурав хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд албан хаагчид дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, буухиа гэсэн спортын таван төрөлд өрсөлдсөн. Албан хаагчдын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, биеийн тамир, спортын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой тус спортын наадамд нийт есөн багийн 225 албан хаагч оролцсон юм. Тэмцээнд багийн дүнгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ахлагчтай нэгдүгээр баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, шилжин явах цомоор шагнууллаа.

Харин дэд байранд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн ахлагчтай зургаадугаар баг шалгарсан бол гутгаар байранд Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай есдүгээр баг шалгарсан юм.

Жил бүрийн намрын улиралд зохион байгуулдаг тус тэмцээнийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хожуу зохион байгуулсан. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд НЗДТГ-ын албан хаагчдыг хэлтэс, нэгж хамааралгүй нэг баг болгон өрсөлдүүлснээрээ онцлогтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ