Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний гурван үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүлжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах, гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтэн авах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Ингээд цахимаар авах боломжтой дараах гурван төрлийн үйлчилгээний мэдээллийг хүргэе.
Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа:
- Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, зуучлуулагчийн бүртгэл, үйл ажиллагааны тайлангаа цахимаар ирүүлэх;
- Зуучлуулагчид тодорхойлолт авах;
- Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх;
- Мэдээллийг цахим системээр дамжуулан шуурхай авах;
- Зуучлуулагч санал, хүсэлтээ илгээх, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын талаарх мэдээллийг авах;
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хувьд:
- Урьдчилсан зөвшөөрөл авах;
- Зөвшөөрөл авах үйлчилгээ;
- Сунгалт хийлгэх үйлчилгээ;
- Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох үйлчилгээ;
Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх үйл ажиллагаа:
- Тусгай шалгалтад бүртгүүлэх;
- Энгийн шалгалтад бүртгүүлэх;
Цахим систем нэвтрүүлсний давуу талууд:
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн сан бүрдэнэ.
- Төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгал сайжирна.
- Цахим үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ.
- Эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулж, хэмнэлт бий болгоно. /цаасны хэрэглээ, харилцах цаг хугацаа, дугаарлан зогсох гэх мэт/
- Мэдээллийг хүссэн газраасаа дижитал төхөөрөмж ашиглан шуурхай авах боломж нээгдэнэ. /Ухаалаг гар утас, IPAD, таблет, бусад төхөөрөмж/
- Санал хүсэлтийг цахимаар ирүүлснээр асуудал шийдвэрлэх явц аль шатанд явагдаж буйг хянах боломжтой.
Эх сурвалж: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ