
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Монгол эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын ололт амжилтын түүхийг бичилцэж, ажил амьдралынхаа арвин баялаг түүхийг бүтээж яваа эрхэм хүндэт нийслэл хотын иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Улиран одож буй 2021 он монгол түмний хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл аж амьдралын төлөө хором секунд бүр уралдан тэмцэлдсэн амаргүй цаг хугацаа байлаа. Иймд энэ цаг хугацаанд Та бидний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, энхийн манаанд амь нас, эрүүл мэндээ умартан, үл шантран зүтгэсэн нийслэл Улаанбаатар хотынхоо нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. Та бүгдийн хичээл зүтгэл Улаанбаатар хотын цаашдын хөгжлийг үүрч, дүүрч, бүтээж, удирдаж явах шинэ үеийнхний оршин байх үндэс бөгөөд энэ үйл хэрэгт мөн нэгэн сэтгэлээр хамтран зүтгэсэн цагдаа, хууль, хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн, онцгой байдал, мэргэжлийн хяналт болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үйлчилгээний байгууллагын ажилтан ажиллагсдадаа гүн талархал илэрхийлье.
Та бүгдийн хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл болон нийт улаанбаатарчуудын маань өндөр ухамсар, өгөөмөр сэтгэлийн тус дэмээр 2021 он Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байж чадлаа. Учир нь, 2021 онд Та бид хамтдаа Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн зургийг зурж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, хүнд суртлын үүр уурхай болох зөвшөөрлийг цуцалж, хотын иргэний эрх, үүргийг тодорхойлж чадлаа.
27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүллээ. Уг хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г улаанбаатарчуудынхаа санал хүсэлтэд тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Ингэхдээ нийт 30 мянга гаруй иргэнийг хамарсан санал асуулга зохион байгуулж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай хотын асуудал бэрхшээлийг иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодорхойлсон нь иргэн төвтэй Улаанбаатар хотыг хөгжүүлэх Та бидний хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл юм.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болсон нь Улаанбаатар хотын хөгжлийг дэмжсэн түүхэн шийдвэр бөгөөд эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх санхүүгийн бодит дэмжлэг боллоо. Мөн УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон 26 гишүүн нам үл харгалзан нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжиж эхлээд байна.
Иймд улаанбаатарчууд Та бүхэндээ хууль, эрх зүйн хувьд болон эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлэх шинэ Улаанбаатар хотын ирээдүйн шинэ эхлэл болсон 2022 оны мэндийг хүргэе. Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Та бүхэн 74 нэр төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийн тулд зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Нийслэл хотын бүтээн байгуулалт эрчимжиж, түгжрэлийг бууруулах бодит ажлууд хийгдэж эхэлнэ. Шинэ зам, шинэ төмөр зам, шинэ барилга, шинэ хотын бүтээн байгуулалтууд эхэлнэ. Иймд 2021 онд хуульчлагдаж, 2022 оноос хэрэгжиж эхлэх ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ их бүтээн байгуулалт, их шинэчлэлд Улаанбаатар хотын иргэн Та бүхнийг урьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе.
ИРГЭН ТӨВТЭЙ ИХ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ