
Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам өнгөрөгч сарын 30-ны өдөр Корпорайт центрт боллоо.
Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жиллд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.
Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.
Нийт 18 номинацид 60 гаруй нэр дэвшигчид өрсөлдөж дараах сайтууд тэргүүлжээ.
1. ZINDAA.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Мэдээллийн шилдэг сайт”
2. TOVCH.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт”
3. PEAK.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт”
4. LIVETV.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”
5. NUTAG.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Орон нутгийн шилдэг сайт”
6. SHILEN.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”
7. ULAANBAATAR.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрийн байгууллагын шилдэг сайт”
8. ETT.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Бизнесийн шилдэг сайт”
9. UBCAB.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч”
10. АРТ ПЛАС ДИЗАЙН ХХК “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг вэб сайт хөгжүүлэгч”
11. ISEE.MN “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Сайтын шилдэг бүтээл”-ийн тэргүүлэгч боллоо.
Мөн “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар
Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан компанийхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох Байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, Цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харийн Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэнээр тодруулсан байна.
Халаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол улсыг гадаадад сурталчилах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын таван хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс тав дахь удаагийн вэб авардсаар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг “Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цом”-ыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Монголын цахим салбарын “Web awards-2021” тэргүүн наадмын шилдгүүд:
1. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал “Хүндэтгэлийн цом”-ын эзнээр MONTSAME.MN
2. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн”-ээр П.Цагаан
3. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн”-ээр Тордайн Ганболд
4. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний цахим үйлчилгээ”-ээр ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК
5. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг хөрөнгө оруулалт”-аар “Эрдэнэс Тавантолгой” ХК
6. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт”-аар Grand Marshal Luxury Villas
7. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэр”-ээр “Тавантолгой түлш” ХХК
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ