Баянхонгорчууд гурван өдрийн турш наадаж, аваргуудаа тодрууллаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

“Баянхонгор Бага Олимп” хоёр дахь удаагаа энэ сарын 10, 11, 12-нд амжилттай зо­хион байгуулагдаж, аваргуу­даа тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.Бат­тулгын санаачилгаар 2008 оны зун Баянхонгор аймагт анх удаагаа Бага Олимпийн бам­барыг асааж, дөрвөн жил тутамд уламжлал бол­гон зохиож байхаар шийд­вэр­лэсэн билээ.
Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа “Баянхонгор Бага Олимп” сүр дуулиантайхан хөшгөө нээж, медалийн эздээ нэрлэсэн юм. Гурван өдрийн турш спортын есөн төрөлд 28 багийн 756 тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн төлөө авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Харин албан ёсоор  Баянхонгор аймгийн Бага Олимпийн бамбарыг энэ сарын 10-нд асааж, нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэв.
Нээлтийн үйл ажил­ла­гаанд  тус наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорих хонгор нутгийн 20 сум, есөн багийн тамирчид болон Олимпийн хүрэл медальт, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ П.Лхам­­­дэгд, Х.Болдбаатар, О.Бал­жинням, Олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир, ОУХМ Г.Сугар­жаргал, Э.Энх­бат, Ш.Цэвэлмаа, Д.Төмөр­­­хүлэг, Ч.На­­сантогтох, М.Уран­­­цэцэг нарын тамирчид бо­лон урлаг соёлынхон оролц­сон юм.

Хонгор нутгийн бөхчүүд тэмцээнийг эхлүүлэв

Наймдугаар сарын 10-нд буюу эхний өдөр Хонгор нутгийн хүчит бөхчүүд “Бага Олимп”-ийг эхлүүлэв.
Аймгийн цолтой 32 бөх тойрог системээр барилдаж, хагас шигшээд таван бөх үлдсэнээс Баянбулаг сумын харьяа аймгийн арслан Б.Эрдэнэхүү алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 16 барилдсанаас 15 давж түрүүлсэн бол Баян-Овоо сумын бөх аймгийн арслан Ч.Баасанбат хоёр унаатайгаар удаалсан юм. Харин хүрэл медалийг Богд сумын бөх аймгийн арслан Б.Бат-Орших хүртэж, эр бяраа гайхууллаа.

Эхний өдөр чөлөөтийнхөн уран мэхээ уралдууллаа

“Бага Олимп”-ийн эхний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт чөлөөт бөхийн аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 60, 66, 84 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 59 кг-ын жинд нийт 130 гаруй бөх хүч чадал, уран мэхээ уралдуулсан юм.
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медалийг Бөмбө­гөр сумын Б.Мөнх-Очир, мөнгөн медалийг Баацагаан сумын Н.Лхаг­васүрэн, хүрэл медалийг Цагаанчулуут сумын С.Мөнхдуулдах, М.Аз­баяс­­галан нар хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 бөх барилд­­санаас алтан ме­далийг гуравдугаар багийн Х.Лхагвасүрэн, мөн­гөн медалийг Бууцагаан сумын Ш.Дэлгэр­сайхан, хүрэл медалийг Богд сумын Х.Төмөрчөдөр, Гурван­булаг сумын Б.Эр­хэм­баяр нар хүртсэн бол эрэг­тэйчүүдийн 84 кг-ын жинд алтан медалийг Заг сумын Д.Цэрэнтогтох, мөн­гөн медалийг Бөмбөгөр сумын М.Батцэнгэл, хүрэл медалийг Богд сумын Н.Энх­баатар, Баянговь сумын Г.Бат-Амгалан нар хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийг Бөмбөгөр сумын Л.Ариун­­жаргал, мөнгөн медалийг Гашуут сумын Д.Нан­динцэцэг, хүрэл медалийг Баянговь сумын М.Тамжидмаа, Б.Чойжмаа нар авсан бол 55 кг-ын жинд алтан медалийг Жинст сумын Э.Энхбуян, мөнгөн медалийг есдүгээр багийн М.Уранчимэг, хүрэл медалийг хоёрдугаар багийн Д.Лхамсүрэн, дөрөвдүгээр багийн Ж.Жавзанпагма нар хүртсэн юм.
Мөн эмэгтэйчүүдийн хам­гийн хүнд жин болох 59 кг-ын жинд 24 тамирчин оролц­­соноос алтан медалийг Цахир сумын Ж.Түмэнжаргал, мөнгөн медалийг Гурванбулаг сумын М.Лхагвасүрэн, хүрэл медалийг есдүгээр сумын Ж.Мөнхзаяа, С.Долгоржав нар тус тус хүртсэн юм.      

Аймгийн
18 удаагийн аварга Ш.Норов дахин аваргалав

“Бага Олимп”-ийн шатрын тэм­­цээнд Баянхонгор айм­гийн 20 сум, есөн багийн 60 оролцогч швейцарь систем буюу хожсон нь хож­сонтойгоо тоглох зарч­маар гурав хоногийн турш өрсөлдлөө.
Шатарчид эхний өдөр тав, хоёр дахь өдөр гурван өрөг нүүж тоглосон бол тэм­цээний сүүлчийн өдөр ганц өрөг нүүж, медалийн эздийг нэрлэв. Ингээд эрэгтэйчүүдийн төрөлд долоодугаар багийн Я.Бүрэн­дэлгэр 7.5 оноогоор алтан медаль, нэгдүгээр багийн Ц.Одонгэрэл 7.0 оноогоор мөнгөн медаль, наймдугаар багий Л.Хонгорзул 7.0 оноогоор хүрэл медалийн эзэд болов.
Харин эмэгтэйчүүдийн тө­рөлд алтан медалийг аймгийн 18 удаагийн аварга, Монгол туургатны спортын мастер Ш.Норов хүртэж, энэ жил дахин аваргалав. Мөнгөн медалийг хоёрдугаар багийн Ж.Мэнд-Амар 7.0 оноо, хүрэл медалийг Богд сумын Л.Пүрэвлхам 6.5 оноогоор тус тус хүртсэн юм.

Багш, шавь хоёр энэ тэнцүүхэн өрсөлдлөө

“Бага Олимп”-ийн ширээ­ний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 60 тамирчин оролцлоо. Тэд ганцаарчилсан болон холимог хосын төрөлд найман хэсэгт хуваагдан хасаг­дах зарчмаар хоёр өдөр өрсөлдөж, аваргаа шалгаруулав.
Холимог багийн төрөлд алтан медалийг нэгдүгээр багийн тамирчин, спортын дэд мастер Б.Сийлэгмаа, Н.Мөнх-Оргил нар хүртсэн бол мөнгөн медалийг Эрдэнэ­цогт сумын спортын мастер Б.Эрдэнэсувд, Б.Тэмүүлэн нар хүртэв. Хүрэл медалийг Шинэжинст сумын Г.Бат-эрдэнэ, Б.Ням­сүрэн авлаа.
Харин эрэгтэйчүүдийн ганцаар­чилсан төрөлд алтан медалийг Р.Маргад, мөнгөн медалийг М.Мөнх-Оргил, хүрэл медалийг Г.Бат-Эрдэнэ нар хүртэж, эмэг­тэйчүүдийн төрөлд алтан медалийг Спортын мастер Б.Эрдэнэсувд, мөнгөн медалийг Б.Сийлэгмаа, хүрэл медалийн эзнээр Б.Бат­дэлгэр нар тодорлоо. Дашрамд дуулгахад Спортын мастер Б.Эрдэнэсувд өөрийн шавь Б.Сийлэгмаатай алтан медалийн төлөө тоглож, эн тэнцүүхэн өрсөлдсөн юм.

Анх удаагаа оролцож, алтын болзол хангав

Бага Олимпийн хүчний гурван төрөл болох газраас, цээжнээс, суултаар өргөх төрөлд нийт 50 гаруй тамир­чин +75, -75 кг-ын жинд хүч чадал, эр бяраа үзсэн.
Улмаар +75 кг-ын жинд Б.Мөнхтүшиг анх удаа өрсөлдөж байгаа хэдий ч 270 кг-д сууж, алтын болзол хангасан юм. Мөнгөн медалийг С.Бат-Ирээдүй, хүрэл медалийг М.Батцэнгэл нар хүртлээ.
Харин хүчний гурван төрөл­тийн -75 кг-ын жинд ал­тан медалийг Богд сумын Б.Гансүх, мөнгөн медалийг Баян-Өндөр сумын Э.Сувд­жамц, хүрэл медалийг “Хамо” багийн тамирчин Ч.Цэ­рэн­дорж нар тус тус хүртсэн юм.

Аймагтаа 13 дахь удаагаа түрүүллээ

“Бага Олимп”-ийн хамгийн өрсөлдөөнтэй, халуухан болж өнгөрсөн тэмцээн бол яах аргагүй гар бөмбөгийн тэмцээн байв. Хоёр өдрийн турш ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн тэд өнгөрсөн бямба гарагт медалийн эздээ тодруулсан юм.
Баянхонгор аймгийн есөн дүүрэг, 20 сум болон Алтны уурхайчдын баг, Цэргийн ангийн баг гээд нийт 60 баг өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн алтан медалийг аймгийн 13 удаагийн Б.Цэвээндулам ахлагчтай Богд сумын баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг Эрдэнцогт, хүрэл медалийг Жинст сумын баг тус тус хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Н.Шүглэгмаа ахлагч­тай Баянцагаан сумын баг хүртсэн юм. Мөнгөн медалийг нэгдүгээр баг, хүрэл медалийг Жинст сумын баг, тамирчид авлаа.
Өнгөрсөн ням гарагт болсон “Бага Олимп”-ийн хаалтын үеэр Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ О.Балжинням “Сайхан наадам болж өнгөрлөө. Энэхүү “Бага Олимп” манай улсад спортыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна” хэмээв.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор дөрвөн жилд нэг удаа болж байхаар зохион байгуулж буй “Бага Олимп” амжилттай болж өнгөрлөө. Анхны Олимпод спортын есөн төрлөөр гурав хоногийн турш өрсөлдөж, Баянхонгор аймаг Олимпоор амьсгалж байсан цаг саяхан. Бидний уриа бол “Бага Олимп”-оос их Олимпийн оргил өөд тэмүүлэх. Үнэхээр монголчууд бид Олимпийн аваргатай болохыг олон жил хүсч байсан. Бидний хүслийг Н.Түвшинбаяр Бээжингийн Олимпоос алтан медаль авснаар биелүүлсэн. Энэ нь ч бидэнд “Бага Олимп” бага ч гэсэн үүргээ гүйцэтгэж байна гэж бодуулсан” хэмээн онцоллоо.
Ийнхүү баянхонгорчууд гурван өдрийн турш сайхан наадлаа.

Нийтэлсэн: 2012-08-16 10:05:57

Нийт сэтгэгдэл: 2

  • Зочин

    bayarhongorchuuddaa mend :))

    Зочин 2012-08-17 00:19:39     182.160.54.96          (0)       (0)
  • Зочин

    Achondroplasia effects roughly two out of each 100,000 reside births and is related with advancing patern*** age (over 35 years old). While life span and intelligence are regular, in infancy children often have low tone and are slow to meet development*** milestones, like crawling and w***king. Addition***ly, infants with achondroplasia are at risk of death due to spin*** cord and/or upper airway obstruction. In childhood, obesity may be an issue. This disorder can be inherited or happen spontaneous

    Noululleymn 2012-08-25 21:42:22     218.108.168.145          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.