
“Зиндаа Таныг тодорхойлно” уриан дор, төрт ёсны уламжлал-шинэчлэлийг түгээн дэлгэрүүлэх , өв соёлоо сурталчлан таниулах нийтлэлийн бодлоготойгоор 5 дахь жилдээ гарч буй, Монголын хамгийн зузаан сэтгүүл болох “Зиндаа”сэтгүүлийн шинэ дугаар 20 булан, 300 нүүрээр хэвлэгдэн гарлаа.
Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан энэ дугаарын ковер буюу “Эрхэм Зиндаа”-гаар УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Монгол Улсын нэгэн зууны түүхийн алдаа оноо, амжилт ололт, өнөөгийн болон хэтийн төлөв, алсын харааг хууль тогтоох байгууллагын тэргүүний зангарагаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын даргаар сонгогдсоноос хойш анх удаа хэвлэл мэдээлэлд ийм бүрэн хэмжээний, томоохон ярилцлагыг өгч буй юм.
Дугаарын онцлох нийтлэлээр Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийн “Монгол Улсын төлөө зүтгэсэн гадаадын нэг, гадаад дахь нэг тагнуулын тухайд”, “Гол тоглогч” номын зохиогч Д.Дамжинжавын “Өөр дэвжээний аварга”, нийтлэлч Д.Оюунцэцэгийн “Мөс хагалагч”, сэтгүүлч О.Шинэтуяагийн “Шинэ цагийн туйванч”, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор С.Амартүвшингийн “Түүхэн сэдэвтэй телевизийн шоу хийх нь хариуцлагатай, зоримог шийдэл” зэргийг онцолж байна.
Мөн “Үлэмж төгөлдөр” булангаас Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Намсрайн Сувд, “Онгод” булангаас яруу найрагч Л.Хасар, “Хүмүүн цадиг” булангаас Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, “Технологи” булангаас “Хиймэл оюун ухааны түүх: Бид үү, Тэд үү?”, “Хандлага” булангаас “Хөдөөний айл”-ын амьдрал ба үлгэрлэл, “Дэлхийн монголчууд” булангаас “The Hu” хамтлагийн талаарх өөр хаана ч гараагүй, сонирхолтой ярилцлага, сурвалжилга, нийтлэл зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээлүүдийг хүлээн авч, оюуны хэрэгцээндээ хөрөнгө оруулаарай.
Улирал тутмын “Зиндаа” сэтгүүлийг шуудангаар болон редакцаар захиалж, хүргүүлэн авах боломжтой.





ЖИЧ: УЛИРАЛД НЭГ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРНА.
-Монгол шуудан 210432,
-Түгээмэл шуудан 220026
-Улирлын захиалга 50,000 төг, Хагас жилийн захиалга 100,000 төг,
-Жилийн захиалга 200,000 төг.
Холбоо барих утас: 99090339, 88881333
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ