
Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.
Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү үүд хаалгаар дараагийн “Монгол рок” хэмээх брэндийг олон улсад гаргахаар зорьж буй “Уухай” хамтлагийг гаргаж ирэхээр санаачлагчид нь 2016 оноос эхлэн ажиллаж ийнхүү бэлэн болгож, өнгөрөгч 2021 оны 12 дугаар сард “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэлээ.

“Уухай” хамтлагийн шинээр гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгон гаргаж байгаагаараа онцлог аж.
Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр анхны уран бүтээлээ цацаж буй “Уухай” хамтлаг нь монголчуудын аугаа соёлын өв, монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн амьдрах чадвартай ирээдүй залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж. Ингээд та бүхэндээ “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлийг нь толилуулья.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ