Мод тарья гэсэн иргэд хандахад зөвшөөрдөггүй байсан Богд хан уулын Дархан цаазат газрыг хамгаалах ёстой хүмүүс барилга барья гэсэн газарт нь өөрсдөө хөөцөлдөөд ч болов газар олгуулдаг нь зүйд нийцэхгүй хэрэг биз ээ. Зайсангийн уугуул оршин суугчдын хэлж байгаагаар бол шударга ёс, хуулийн хэрэгжилт үндсэндээ алдагдаж, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг хуулиудыг зөрчиж байгаа аж.
Мөн үүнээс гадна нийслэлчүүдэд бүгдэд нь хамаатай хамгийн том зүйл бол ундны усны хомсдолыг бий болгоход хууль бусаар газар авсан барилгын компаниуд ихээхэн оролцоотой ажиллаж байгаа аж. Туулын ус хомсдож, ширгэж байгаа томоохон шалтгаануудын нэг нь энэ юм. Одоогийн байдлаар Зайсан орчимд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд 15 гүний худаг гаргасан, энэ нь ганц Зайсан хавийн биш нийт Нийслэлд байгаа иргэдийн ирээдүйг сүйдэлж байгаа хэрэг юм. Ер нь барилгын ажилд манай орон шиг цэнгэг, ундны хэрэглээний усаа хэрэглэдэг улс орон гэж хаана ч үгүй.
Мөн Зайсан орчимд байрлаж байсан сүрьеэгийн болон халдвартын эмнэлгийн байрлаж байсан газарт ариутгал хийлгүйгээр барилга барьсан нь хэдэн жилийн дараа халдварт өвчин дэгдэхгүй гэх баталгаагүй болохыг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Үүний хажуугаар хот төлөвлөөгүй барилга барьснаас болж 2009 онд үер болж зам гүүр эвдэрч, зарим нэг байшин барилга усанд автаж байсан удаатай. 2004 оноос хойш олгогдсон аялал жуучлалын чиглэлийн газрууд дээр одоо Мантууш Анома, Сарнайх, Дабу, Мапекс, Эфмакс, 2007 оноос Бөхтбат, Сипоко, М-Фикс гэсэн компаниудын орон сууцны томоохон хэмжээний цогцолбор хорооллууд боссон байна.
Үүнээс Мантууш ХХК л гэхэд 411-р хорих ангийн хашааг дамжуулан зөвшөөрөлгүйгээр газар ухаж кабель тасалсан, хорих лагериас тогны эх үүсвэрээ хууль бусаар авсан гээд олон ноцтой асуудлуудыг дэлгэж болно. Мөн үүний хажуугаар 2004 оноос хойш БОАЖ-ны сайд болон Төрийн нарийн бичгээр ажилласан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, аялал жуулчлалын зориулалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр их хэмжээний газар олгож, энэ газрууд нь өдгөө хөл гишгэх зайгүй барилга сүндэрлэчихээд байгаа юм.
Баримт 3. Г.Шийлэгдамба сайд байхдаа 23, У.Барсболд өөрийн гарын үсгээр 7, өөр бусдын гарын үсгээр 30 орчим газрыг нийтдээ олгосон бол өөр нэгэн сайд 56 зөвшөөрөл олгосон байдаг. Тэр хүн бол Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар. Түүний олгосон газруудыг дурдвал:
1. 2007 онд Иргэн Д.Баярсайханд Богинын аманд 0,7 га
2. 2007 оны 11 сарын 24-нд Бага тэнгэрийн аманд “Эрхэт нутагчин” ХХК-д 1,5 га
3. 2007 оны 7 сард Их тэнгэрийн аманд иргэн Б.Сайнбаярт 5,5 га
4. 2007 оны 5 сард Зуун модны аманд “Вайскинг” ХХК-д 2 га
5. 2007 оныд Зуун модны аманд “ЧДЧГ” ХХК-д 1 га
6. 2007 оны 10 сард Төрхурахын аманд иргэн Л.Магвандоржид 2 га
7. 2007 оны 12 сарын 8-нд Төрхурахын аманд “Жи Си Эс” ХХК-д 2 га
8. 2007 онд Шажин хурахын аманд “Хөгжил хайрхан” ХХК-д 9 га
9. 2007 онд Ширдэгтийн аманд “Тахилгат гурван сайхан” ХХК-д 6 га
10. 2007 оны 12 сард Их булагийн аманд Иргэн Г.Лхагвасүрэнд 10 га
11. 2007 оны 12 сард Зүүн дэлгэрийн аманд иргэн Н.Даваахүүд 10 га
12. 2007 онд Тайны аманд “Мизуно” ХХК-д 2 га
13. 2007 онд Ташгайн аманд “Чингисийн харш цогцолбор” ХХК-д 18 га
14. 2007 оны 8 сард Хүүшийн аманд “Фүжи Алтай” ХХК-д 1,5 га
15. 2007 оны 10 сард Хүүшийн аманд Ш.Даваадоржид 2,4 га
16. 2007 онд Хүүшийн аманд “Нэмэх трэйд” ХХК-д 1,5 га
17. 2007 оны 11 сард Хүүшийн аманд “ББМ орд” ХХК-д 3 га
18. 2007 оны 12 сард Хүүшийн аманд Иргэн А.Мөнхбатад 1,5 га
19. 2007 онд Чандманы аманд “Эрхсийн хүрд” ХХК-д 1 га
20. 2007 оны 11 сард Чандманы аманд иргэн Б.Батсайханд 1 га
21. 2007 онд Чандманы аманд иргэн Н.Эрдэнэбилэгт 1 га
22. 2007 онд Чандманы аманд “МЭЖЭ” ХХК-д 2 га
23. 2007 онд Зайсанд иргэн С.Бямбадоржид 0,09 га
24. 2007 онд Зайсанд “Цэц сартуул” ХХК-д 2 га
25. 2007 онд Зайсанд иргэн Л.Отгонд 0,02 га
26. 2007 онд Зайсанд Тамир ногоон дэлхий ТББ-д 0,7 га
27. 2007 онд Зайсанд иргэн Б.Баттулга 3,75 га
28. 2007 онд Зайсанд “Бизи би” ХХК-д 2,5 га
29. 2007 онд Зайсанд “Софт трейд” ХХК-д 4,41 га
30. 2007 онд Зайсанд иргэн Б.Наранцэцэгт 3,15 га
31. 2007 онд Зайсанд “Бизнес эйдвинс” ХХК-д 3,5 га
32. 2007 онд Зайсанд “Эх газрын эрдэнэс” ХХк-д 4,25 га
33. 2007 онд Зайсанд “БТТ-Импекс” ХХК-д 4,05 га
34. 2007 онд Зайсанд иргэн Н.Энхтуяад 2 га
35. 2007 онд “Тахилгат гурван сайхан” ХХК-д 3 га
36. 2007 онд Зайсанд “Идэр богд констракшн” ХХК 0,4 га
37. 2007 онд Зайсанд “Жи Си Эс” ХХК-д 2 га
38. 2007 онд Зайсанд “Мөнгөн Капитал” ХХК-д 0,6 га
39. 2007 онд Зайсанд ”ХОХО” ХХК-д 1 га
40. 2007 оны 10 сард Зайсанд “ Жуулчин” ХХК-д 2,4 га
41. 2007 оны 5 сарын 3-нд Зайсанд иргэн Б.Мэндбаярт 0,48 га
42. 2007 оны 10 сарын 29-нд Зайсанд иргэн Ч.Пүрэвдаваад 1 га
43. 2007 оны 8 сарын 6-нд Зайсанд “Гантулга бор” ХХК-д 1,1 га
44. 2007 оны 8 сарын 14-нд Зайсанд иргэн А.Пүрэвнямд 1,5 га
45. 2007 онд Зайсанд иргэн Г.Мандахад 1 га
46. 2007 оны 10 сард Зайсанд “Барилгын бирж” ХХК-д 0,6 га
47. 2007 оны 11 сард “Арвин Зайсан” ХХК-д 1,2 га
48. 2007 оны 9 сарын 28-нд Зайсанд “Классик авто трэйд” ХХК-д 1 га
49. 2007 оны 9 сарын 28-нд Зайсанд “Жинхэнэ Уянга” ХХК-д 2 га
50. 2007 оны 7 сарын 23-нд Зайсанд “Эм Си Эс” групп П.Одпүрэв нэрээр 2,5 га
51. 2007 онд Зайсанд “Их өргөө” ХХК-д 1 га
52. 2007 онд Зайсанд “Тосон өргөө” ХХК-д 1 га
53. 2007 онд Зайсанд “Жи Ди Энд Би” ХХК-д 1,6 га
54. 2007 оны 5 сарын 22-нд Зайсанд иргэн Д.Жаргалмаад 0,05
55. 2007 онд Зайсанд иргэн Б.Лхагвадорж, Б.Сүхбаатар нарт 0,65 га
56. 2007 онд Зайсанд иргэн Ж.Амаржаргалд 2 га газрыг тус тус Байгаль орчны сайдаар ажиллаж байсан И.Эрдэнэбаатар гэгч өөрийн гарын үсгээр гэрчилгээ, зөвшөөрлийг аялал жуулчлалын хэлбэрээр олгожээ. Энэ компаниуд дотроос шүүгээд харвал /50 дугаар дээр/ иргэн П.Одпүрэвийн нэрээр бичиг баримт бүрдүүлэн Эм-Си-Эс групп барилгын газар авсан байгаа юм.
Энэ газарт өдгөө аялал жуучлалын ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд одоо мөн л пентхаус хотхон сүндэрлэснийг харж болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээллээс харвал дээрх компаниудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл дээр аялал жуулчлалын тухай нэг ч зөвшөөрөл байхгүй болохыг харж болно. Мөн жижиг хэмжээний газар авсан иргэд газраа ихэвчлэн хятадуудад борлуулсан бөгөөд одоо Зайсангийн баруун, зүүн амаар барилга барьж байгаа компаниуд газраа дээрх жагсаалтад байгаа нэр бүхий байшгууллага, хувь хүмүүсээс 700 мянгаас 3,5 сая долларт багтаан худалдан авалт хийсэн байдаг. Аялал жуулчлалын чиглэлээр өгсөн зөвшөөрөл бүхий газруудад амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тоотой цөөхөн. Үлдсэн нь үндсэндээ барилга баригдаж, хэн нэгэнд зарагдсан гэсэн үг.
Ийм хэмжээний санхүүгийн наад захын гаргалгаанаас цаана нь ямар авлигын томоохон сүлжээ явагдаж, эдгээр газруудыг олгосон, И.Эрдэнбаатар болон У.Барсболд, Г.Шийлэгдамба нар албан тушаалаа хэрхэн урвуулан ашиглаж, хэдий хэмжээний мөнгөөр халаасаа түнтийлгэсэн болохыг хэн ч мэдэхгүй. Гагцхүү энэ бүхний үр нөлөө нь бодит байдал дээр шууд харагдаж байгааг л харж болно. Эрх бүхий хууль, шүүхийн хүмүүс хэдийгээр албан тушаалаа өгсөн ч бай энэ хүмүүсийг шүүхийн өмнө дуудаж, байцааж хэргийг мөрдөх үүрэгтэй. 2004-2008 оныг хүртэл гурван сайдын гар дамжихдаа аялал жуулчлалын бүс нутаг ийнхүү барилгын бүс нутаг болж хувирсан байгаа юм.
Цаашлаад төрийн дээд албан тушаал болох Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга нөхөр бас л өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ах дүүгийнхээ нэр дээр, мөн хувийн компаниудын нэр дээр хэдэн газар хэрхэн олгосныг бид мэдээлэх болно. Яг одоо Зайсан толгойг хорхойтсон шүд шиг наад талаас нь ухаж буй компани бол И.Эрдэнэбаатарын зөвшөөрлийг нь олгосон “Софт трэйд” компани юм.
Нийт сэтгэгдэл: 4
-
Лав л Парк хауз хотхоны өмнөх буюу хийморийн овооны чанх харалдаа хойдох газрыг нөгөө балиар танхай сумочин гэгч Дагвадорж авсан гэсэн. Яахааараа тэр муу ийм том газрыг ганцаараа авчдаг байнаа. Шалгах хэрэгтэй ш дээ. тэгээд ч Унаган Улаанбаатарчуудын шүтээн болсон уулыг халхлахгүй байж болдоггүй юмуу хотын дарга Монгол улсын баатар Батүүл гуай
Зочин 2012-08-27 20:30:27 182.160.57.30 (0) (0) -
Барьсан байруудыг улсын мэдэлд аялал жуулчлалын чиглэлээр ирсэн гадаад иргэдэд үйлчилгээ үзүүлж, үйлчилгээнээс орсон орлогыг нь улсад авч байвал болох юм бишүү.Гарсан зардлыг нь орсон орлогоос нь эзэд болон зээл авсан банкуудад нь төлөх замаар.
Зочин 2012-09-04 15:06:06 202.180.216.211 (0) (0) -
Улс аялал жуулчлалын бэлэн байр барилгаа бариулаад авчихсан юм биш үү.
Зочин 2012-09-04 15:07:27 202.180.216.211 (0) (0) -
ayl*** juulchl***iin nereer***n mungu oloh arga yumd*** heden terbumaar zarsan boldoo huurhiii
Зочин 2012-09-05 22:46:16 202.126.91.149 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.