Булган аймаг 2021 оныг “АЯЛЛЫН ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЙМАГ” болгон зарлаж байсан бол энэ жил “НОГООН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ” болгон зарлаж байгааг “VISIT BULGAN-2022” форумын үеэр онцлов.
“Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зориулалтын савнууд байрлуулах зэрэг тоймтой ажлыг зохион байгуулсан. 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана гэдгийг аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ форумын нээлтийн үеэр хэлсэн юм.
Форумд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Одбаяр оролцож “Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв. Булган аймаг аялал жуулчлалын ITM Олон улсын үзэсгэлэнгийн 2022 оны түнш аймгаар тодорч, шилжин явах тугаа Хэнтий аймгаас хүлээн авсан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, жуулчдыг татах, ая тухыг хангах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэм болох арга хэмжээнүүдийг зохион байгуулахад салбарын яам дэмжин хамтран ажиллах болно гэдгийг онцолсон юм.
эх сурвалж: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ