УОК: Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утаснаас авах боломжтой

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан  “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу “Ор зохицуулалтын баг”  ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна.

Ор зохицуулалтын багийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ахлан ажилладаг. Мөн ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар,  дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цагаар ажиллаж байна.

Ор зохицуулалтын баг  нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилж буй юм.

Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Нийтэлсэн: 2022-01-13 09:04:44

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.