
Монголын улаан загалмай нийгэмлэгээс олон улсын төдийгүй дотоодод хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд халдварын тандалт судалгаа хийх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах, өрхийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлд 1500 гаруй мэргэшсэн сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байна. Тус нийгэмлэгээс 2020-2022 онд нийт 2,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий амьсгалын аппарат, түргэн тусламжийн машин, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн багц зэргийг хандивлаж, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлсэн. Энэ удаад омикрон хувилбарын давалгаа эрчимжиж буй энэ цаг үед 658,000,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 ширхэг PCR оношлуур хандивлаж байна.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн халамжийн газрын дарга О.Номин нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ. Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байна.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ