Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр, нийгмийн зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсний дотор “Эх орончдын нэгдсэн намын” дарга Г.Ганбатыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнажээ.
Тэрбээр шинжлэх ухаан, эрчим хүч, хэвлэл мэдээлэл, банк санхүү, нийгмийн хамгаалал, нийгэм улстөрийн салбарт олон жил ажиллажээ. Авлигатай тэмцэх иргэдийн оролцоог дэмжиж, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.