Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа. Салбарын сайд тус төвийн лабораторийн үйл ажиллагаа, авто замын мэдээллийн сан хэвийн ажиллаж буй эсэхийг үзэж танилцав. Үүний дараа төвийн дарга Х.Пүрэвжаргалын мэдээллийг сонсож тодорхой хэд хэдэн асуудлаар хугацаатай үүрэг өглөө. 
Цахимаар автомашины төлбөр авах цэгийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд хэвийн ажиллуулах, авто замын орон зайн мэдээллийн санд Монгол орны хэмжээнд байгаа хатуу хучилттай авто замын мэдээллийг бүрэн байршуулж орон нутгийн АЗЗА компаниудаар хөтлүүлж хэвшүүлэх, зам барилгын ажлын хяналтыг сайжруулж, бүс хариуцсан инженерүүдийг чадавхжуулах шаардлагатай зэрэг тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр “2021 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр замын гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмжийг авсан. Авто машин дээр суурилуулсан энэхүү төхөөрөмж нь хатуу хучилттай авто замаар явахад замын зузаан, элэгдлийг тодорхойлох, өөр дээрээ дата цуглуулах хүчин чадалтай. 
Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн техник хэрэгслийг аравдугаар сард хүлээн авсан. Энэ онд орон нутгийн замуудад ажиллуулна. Замын насыг уртасгахын тулд баригдсан цагаас хойш 5-8 жилийн дараа заавал ээлжит засвар хийх ёстой. Тэгэхээр энэ онд баригдаад засвар хийх хугацаа болсон зүүн чиглэл, мөн Өвөрхангай чиглэлийн замд засвар, арчлалт хийнэ. Хоёрдугаарт, зам, засварын чанарт анхаарч, эвдрэл гарч байгаа хүчин зүйлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд судалгааг бодитоор гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, зам засвар арчлалтын компаниуд, түүнд хяналт тавьж байгаа газрын хариуцлага хамгийн чухал юм. Хоёр талын хамтын ажиллагаа шударга сайн байж чанартай зам тавих ёстой. Зам, засварын ажилд тодорхой үр дүн гаргаж, гүйцэтгэгч болон хяналтын газрын хариуцлагыг чангатгахыг дахин хэлье” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ