Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Гадаад харилцааны яам хоорондын Газрын дарга нарын түвшний 8 дахь удаагийн уулзалт 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болов.
Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, хятадын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын зөвлөх Жан Лин нар төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтын халдвар хамгаалал, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт өгч, боомтуудын үйл ажиллагааны талаар санал солилцов.
Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн хятадын талаас 2021 оны 11 дүгээр сард ирүүлсэн хариуцан зохион байгуулах үйл ажиллагааны жагсаалтын хэрэгжилтийг тус бүрээр нь танилцуулав.

Мөн монголын тал Монгол, Хятадын Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтын чиглэлээр улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын цэгийг тогтоохтой холбогдуулан хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд ноот бичиг солилцох замаар баталгаажуулах саналаа танилцуулав. Хятадын тал энэ асуудлаар ноот бичиг солилцохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монголын талаас дэвшүүлсэн зарим боомтоор газрын тос, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэрэг онцгой ачаа барааг хилээр нэвтрүүлэх, ачааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлт тавив. Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа сайтар сахин хамгаалсаны дараа боомтуудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, цагийн хуваарийг уртасгах боломжтойг мэдэгдлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ