Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Далайн захиргаанд ажиллав. Уулзалтын эхэнд Далайн захиргааны дарга Б.Биндэръяа далайн захиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.
Тэрбээр “Манай улсад 174 хөлөг онгоц бүртгэлтэй. Газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлийн хүрээнд Олон улсын Далайн байгууллагатай хамтран далайн тээврийн бодлогын талаар сургалт авахаар хүсэлт гаргасан. Хэрэв дэмжигдвэл 2022 оны зургаадугаар сард сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн бидний зүгээс боомттой холбоотой судалгаа олон удаа хийдэг. Манай улс БНХАУ-тай долоо, ОХУ-тай таван боомтоор далайн хэлэлцээр хийсэн тул экспорт, импортын бараа солилцох эрхтэй. Бид Тяньжин боомтоос бусдыг нь ашиглах бололцоог судлан, ажиллаж байна. Үүнийг өөрчлөх гаргалгаа нь хуурай замын боомттой болох. Хэрэгжүүлэхийн тулд хуурай боомттой болох эрхзүйн орчин, гаргалгааг холбогдох газар бүр хамтран гаргах нь чухал болоод байгаа юм” гэв.
Сайд Л.Халтар “Монгол Улсын Засгийн газрын байгуулсан хөрш орнууд хоорондын гэрээ хэлэлцээрт тусгагдсан 12 боомт бий. БНХАУ-ын боомтуудыг манай улсын экспорт, импортын ачаанд хэрхэн ашиглах талаар зайлшгүй судлах хэрэгтэй. Бидний ашиглаж буй нь ганц Тяньжин боомт. Цаашид бусад боомтуудыг ашиглах, хамтран ажиллах талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран санал боловсруулж ажиллаарай. Экспорт, импортын компаниуд мэдээллээр дутмаг байдаг нь хамтран ажиллахад бэрхшээлтэй болдог. Тэднийг мэдээллээр хангаж, уялдаа холбоотой ажиллах ёстой. Монголын нүүрс гуравдагч зах зээл рүү гарахад алс дорнодын боомтуудыг хэрхэн ашиглах талаар судлах, Засгийн газрын хуралдаанаар хуурай боомт байгуулах эрх зүйн боломжийг судлан хэлэлцүүлэг хийх бэлтгэлийг хангаж ажиллаарай” гэв. Мөн тэрээр, урин дулаан цаг ирэхээр иргэд ихэвчлэн гол, нуурын ойролцоо амардаг. Иргэд Далайн захиргаанд бүртгэлгүй жижиг завинд хүчин чадлаасаа давсан том мотор тавьж эсвэл чанарын шаардлага хангахгүй хийлдэг завь ашигласнаас усанд осолдох тохиолдол гардаг. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Хөвсгөл нуурын эрэгт өмнөх жилүүдэд баригдсан усан замын тээврийн хэрэгслийн таван зогсоолын өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгох, ашиглалт хамгаалалт аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгов.
Эх сурвалж: ЗТХЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ