Бидний өвөг дээдсээс улбаатай нүүдэлчин соёл, таван хошуу малаа өсгөн үржүүлдэг уламжлалт аж ахуй нь өнөө цагт ч эдийн засгийн тулгуур багана, баялаг бүтээгч түлхүүр хүч мөн билээ. Манай улсын мал сүргийн нийт тоо толгой 67.3 саяд хүрч, 21 аймгийн хэмжээнд 305412 малчин, өрх айл жилийн дөрвөн улиралд буянт сүргийн ашиг шимийг сайжруулж, үндэсний үйлдвэрлэлд өөрсдийн хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлсээр байна. Буян үйлдэгч хэмээх билэг дэмбэрэлтэй тодотгол бүхий Усан бар жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр “Улсын аварга малчин өрх” 100, “Улсын аварга тариаланч” 21, “Улсын аварга саальчин” 6 тодорчээ. Энэ жилийн хувьд Баянхонгор аймгаас “Улсын аварга малчин өрх”-өөр Баян-Өндөр сумын малчин Д.Гансүх,Л.Цогмаа, Богд сумын малчин С.Батмөнх, С.Наранцэцэг, Галуут сумын малчин Р.Лхагвасүрэн, Л.Цогзолмаа, Өлзийт сумын малчин М.Амарсайхан, Ш.Гэрэлмаа, Эрдэнэцогт сумын малчин Ц.Батсайхан, Л.Өлзийжаргал нар тодорсон бол “Улсын аварга тариаланч”-аар Баянхонгор сумын тариаланч С.Оюунсүрэн, Р.Балжинням, мөн “Улсын аварга саальчин”-аар Эрдэнэцогт сумын саальчин Д.Болормаа нар тодорлоо.
Өвлийг өнтэй давж, урин хавартай энх золгосны баяр болох сар шинийн өдрүүдийн өмнөхөн МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэд” шагналыг 44 дэх жилдээ уламжлал болгон орон даяар тодруулж байгаа билээ. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авч, мал сүргийнхээ гарц, шимийг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж, ну
таг орондоо үйлс, бүтээмжээрээ манлайлсан иргэдийн төлөөлөл болж Баянхонгор аймгийн Галуут сумын малчин Д.Түмэн-Өлзий, О.Арвий, Д.Эрдэнэбилэг, Д.Мягмарханд, Баян-Овоо сумын малчин Ч.Чагнаадорж, Д.Одмягмар нар “Алтан төлийн эзэд”-ээр шалгарлаа.
Дэлгэр Монгол орны минь өнцөг булан бүрт шинэ төлийн дуу цангинаж, малчин зон олны минь сэтгэл тэнүүн, үйлс арвин байх болтугай.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ