Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай (2022.02.08) цахим уулзалт хийлээ. Тус уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд,
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Томас Панелла,Зүүн Азийн бүсийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн байгаль орчны ерөнхий мэргэжилтэн Марк Безуйжен,Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Байгаль орчны ажилтан П.Онгонсар, Нийгмийн хамгааллын ажилтан Н.Эрдэнэсайхан нар оролцлоо.
БОАЖЯ, АХБ сүүлийн 10 жилийн хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын чиглэлд идэвхитэй хамтран ажиллаж, 14 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр озоны давхаргыг хамгаалах, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлт, усны менежмент, аялал жуулчлал зэрэг чиглэлийн төслүүд хэрэгжиж байгаа юм.
Цахим уулзалтын эхэнд БОАЖЯ, АХБ-ны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хэрэгжих “Тогтвортой аялал жуулчлал-2” төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэхээр төлөвдөгдөж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар мэдээлэл солилцов. Уг төслийн нэгдүгээр үе шат Хөвсгөл, Хэнтий аймагт амжилттай хэрэгжиж байна. Хоёрдугаар үе шатыг баруун аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2017-2020 онд хамтран хэрэгжүүлсэн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн төсөл орчны, ялангуяа хөрсний бохирдлыг багасгахад сайн нөлөө үзүүлсэн. Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хөтөлбөр, арга хэмжээг амжилттай гүйцэтгэх, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн тулд тогтвортой санхүүжилтийн асуудал чухал” гэдгийг онцлов.
Тиймээс “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, салбар дундын зохицуулалт, засаглал, хүний нөөц болон үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит болгоход БОАЖЯ-наас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа “Тогтвортой ойн менежмент, ойн засаглалын реформ” төслийг 2022-2024 оны хамтын ажиллагааны чиглэлд нэмэлтээр оруулах талаар ажиллах нь зөв гэж үзэж буйгаа дуулгасан юм.
Түүнчлэн “Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Ойн салбарын засаглалыг сайжруулах төсөл амжилттай явж байгаа”-г хэлээд энэ төслөөр салбарын бодлого, эрх зүйн орчин, орон нутаг бүсчилсэн судалгааг гүйцэтгээд үргэлжлүүлэн хөнгөлөлттэй зээлээр хүний нөөц, ойн сан, тод тариалалт, техникийн шинэчлэл, үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хүссэн юм.
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран хийсэн танилцуулгадаа “Эдийн засгийн ач холбогдолтой баруун аймгуудад түшиглэн “Тогтвортой аялал жуулчлал-2” төслийг АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. Төслийн хоёрдугаар үе шат, “Тогтвортой аялал жуулчлал-2” хэрэгжих хугацаанд аялал жуулчлалын суурь дэд бүтцийг хөгжүүлэх нь нэн чухал. Иймд тус төслийн хүрээнд аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөж, эхний байдлаар зураг төсөл бэлэн болоод байгаа” гэв.
Мөн техник технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр дижитал музейн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг Азийн хөгжлийн банкны танилцуулгад дурдагдлаа.
Цахим уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал ч тухайн орон нутгийн иргэд, газар зүйн онцлогт нийцүүлэн төлөвлөлтөө шийдэхийг хүсэж байна.
Дотоод, гадаадын аялал жуулчлалын чухал чиглэл болоод буй баруун бүсийг КОВИД-19 цар тахлын дараагийн үед бэлтгэхэд анхаарч ажиллана” гээд, үргэлжлүүлэн БОАЖЯ, Соёлын яам, Сангийн яамтай хамтран Засгийн газрын хуралдаанд уг төсөлтэй холбоотой асуудлыг танилцуулж, ойрын хугацаанд хариу хүргүүлэхээр боллоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ