Ердөө жил гаруйхны өмнө авлига, албан тушаалын гэмт хэргээр “аавын хаалга” татаж байсан зарим хурган дарга нар “Ковид”-ын ачаар ялаас мултарч, олны нүд чихнээс холуур ашиг орлогоо ахиулж сууна. Тухайлбал, ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан “хурган” дарга хорих ангид ял эдэлж буй хүмүүсээс авлига авч, хуурамч бичиг баримт үйлдэн, албан тушаалаа хууль бус зүйлд урвуулан ашиглаж байсныг нь албаны шалгалт болон АТГ-ын гүйцэтгэх ажиллагаагаар тогтоосон байдаг.
Үүнээс улбаалан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж, чамгүй олон гэмт үйлдэл нь ил болсон ч цар тахлыг далимдуулан гэмт үйлдлээ аргалж, ажлаас халагдах байтугай албан тушаал дэвшээд авчээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон хүнийг төрийн албанд ажиллуулах ёсгүй атал мөнөөх эрхэм нь ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан дэд даргаар өнөөг хэр нь ажиллаж яваа.
Ядарсан аавын хөвгүүдээс үмх талхны мөнгийг нь дээрэмдэж хөрөнгөжсөн ямбатай даргын холбоотой эрүүгийн хэрэг “дарагдлаа” гэхэд Авлигатай тэмцэх газраас хийсэн гүйцэтгэх ажиллагаа хуурамч болж таарав уу. Аль эсвэл томоохон улстөрчийн “халаасны хүн” гэгддэг эл даргын өмнө АТГ хүчгүйдэж, төрийн албаны хууль нь гууль болтлоо хөсөр хаягдав уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Төрийн гүйцэтгэх ажиллагааг үнэгүйдүүлж, эгэл түмнээ элэг барьж суугаа энэ мэт дарга нарт хэн хариуцлага тооцох вэ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ