Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өчигдөр тохиов. Түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр захидалдаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, хүндэт Д.Сумъяабазар танаа
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж захидал илгээсэнд гүнээ талархаж байна. Токио, Улаанбаатар хотууд байгаль орчин, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Токио хотын зүгээс хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье. Энэхүү санамж бичгийг энэ жилийн эцэс гэхэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаа мэдэгдье.
Токио хот цар тахлын дараах сэргэлтийн тогтвортой хөгжлийн бодлогыг чухалчилж буй. Иймд хотын удирдлагууд тогтвортой хөгжиж буй хотуудыг дэмжиж, цар тахлын дараах сэргэлтэд туслалцаа үзүүлж байгаа. Мөн тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг тус эгнээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Танд эрүүл энх, ажил хөдөлмөрийн амжилт, Улаанбаатар хотод их хөгжил цэцэглэлтийг ерөөж буйг минь хүлээн авна уу.
Хүндэтгэсэн, Токио хотын Захирагч Юрико Коикэ” хэмээжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ