Манай улсад зонхилон тохиолдож буй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ-аас нөлөөллийн аян эхлүүлжээ.
Энэ хүрээнд ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ, дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, “Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр” ТББ-ын төлөөлөл, хорт хавдрыг даван туулагчид сэтгүүлчидтэй уулзлаа.
Уулзалтаар ХСҮТ-ийн ЭМЗТ-ийн эмч, АУ-ны магистр Г.Ням-Од өвчний шинж тэмдэг, халдварлах зам, эрт илрүүлгийн ач холбогдол, хожуу үеийн хавдрын эмчилгээ, шалтгаалах хүчин зүйлс, өвчлөл ба нас баралтын талаарх судалгааг өгөв. Мөн умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн ч амьдралын зорилго тэмүүлэл, сэтгэлийн зориг тэвчээрээр даван туулж эдгэрсэн Г.Энхжаргал түүхээ хуваалцжээ.
Тэрээр “Хавдраас сэргийлэх хамгийн чухал арга бол эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдах юм билээ. Хавдрын эс илэрлээ, хожуу шатанд оношлогдлоо гээд айж түгшихээс илүү түүнийг даван туулах нь хамгийн том эмчилгээ” гэв.
Дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвөөс харьяа хорооны охид эмэгтэйчүүдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Гэвч хамрагдалт хангалтгүй, иргэдийн идэвх, хандлага тааруу байгааг мэргэжилтнүүд дурдсан юм.
Цөөн хавдрын шалтгааныг тодорхой болгож, урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар юм. Манай улс 2011 онд “Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-ийг батлуулжээ. Эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, 2013 оноос умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлгийг улс даяар эхлүүлжээ.
Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд илрүүлэг шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал. 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй юм.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж чадсанаар эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, эрхтэн тогтолцооны бусад эмгэг, хүндрэлээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ