Япон Улсын Засгийн газар өнөөдрөөс эхлэн мөрдөх шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээгээ нийтэд зарлалаа. Энэ нь Япон руу буцах болон зорчих иргэдэд хамааралтай байна.
ХИЛЭЭР НЭВТЭРСНИЙ ДАРААХ ГЭР БОЛОН БУУДАЛ ЗЭРЭГТ ТУСГААРЛАГДАХ ХУГАЦААНЫ ӨӨРЧЛӨЛТ
Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд гурав хоног тусгаарлагдана. Уг байранд өгсөн шинжилгээний хариу сөрөг гарвал байрнаас гарч болно. Тусгаарлалтын байрнаас гарсны дараа гэрийн тусгаарлалт шаардлагагүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно)
ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ГУРВАН УДААГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ИРГЭД
Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг гурван удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол гэр болон буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай.
Харин 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг хариу гарсан бол гэр болон буудалд тусгаарлагдахыг шаардахгүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно.
Гурав дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.
ХҮЧИНТЭЙД ТООЦСОН ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭ
Вакцины гэрчилгээ нь доорх нөхцөлийг хангасан байх.
- Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
- Гэрчилгээнд Япон болон англи хэлээр Овог нэр, Төрсөн он сар өдөр, Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, Вакцин хийлгэсэн өдөр, Вакцины тоог бичсэн байх
Доорх вакцины аль нэгийг хоёр удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ
Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр
- “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
- “AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
- “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин,
- “Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин
Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.
Доорх вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ
(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
- “Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
- “Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин
ХИЛЭЭР НЭВТЭРСНИЙ ДАРАА ОЛОН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ ТУХАЙ
Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорх цахим хуудаснаас үзэх боломжтой.
- 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойших шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээ, “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага” зэргийн талаар(https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00342.html)
- Япон Улсын хилээр нэвтрэх үед шаардлагатай бичиг баримт, аппликэйшний талаар(https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00209.html)
Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ