Өвлийн XIII паралимпын наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлнэ. Гуравдугаар сарын 4-нөөс 13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Азербайжан, Израиль, Пуэрто-Рико улс өвлийн паралимпод анх удаа оролцох бол Лихтенштейн, Эстони, Латви улс хэд хэдэн наадмыг өнжсөний эцэст эргэн ирэхээр болжээ.
Украинд өрнөж буй дайны буруутан болсон ОХУ, Беларусийн тамирчдыг хэрхэх нь олны анхаарлыг татаж байсан. Олон улсын паралимпын хороо гуравдугаар сарын 2-нд энэ асуудлаар хуралдаж, Орос, Беларусийн тамирчдыг улсынхаа төрийн дуулал, туг далбааг ашиглахгүйгээр төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөөд байв. Хэрэв медаль хүртвэл амжилтыг нь тооцохгүй байхаар шийдсэн билээ.
Гэвч хэд хэдэн орон энэ шийдвэрийг эсэргүүцэж, паралимпыг бойкотлоно гэж сүрдүүлсний үр дүнд Олон улсын паралимпын хороо өмнөх шийдвэрээ цуцалж, ОХУ, Беларусийн тамирчдыг оруулахгүй байхаар боллоо.
Паралимпын наадам хэдийгээр “Бээжин-2022” нэрийн дор явагдах ч өмнөх өвлийн олимпын адилаар зарим тэмцээн уралдаан Жанчхүү, Яньчинд зохиогдоно. Тухайлбал, Бээжинд наадмын нээлт, хаалтын ёслол болон кёрлинг, хоккейн тоглолтууд явагдах бол Яньчинд уулын цана, Жанчхүүд гүйлтийн цана, биатлон, сноубордын тэмцээн явагдах хуваарьтай.
Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөх юм. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпын наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байна. Харин Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо уралдах бөгөөд Монголын багийн тугчаар сонгогдоод байна.
Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана. Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ