Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн дэлгэлээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсан  Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг  дэлгэжээ.

Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо. Тэд бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус үзэсгэлэнд оролцож байлаа.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Нийтэлсэн: 2022-03-08 09:54:26

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.