Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол иргэдийг аюултай бүсээс татан авахад дэмжлэг үзүүлсэн Польш, Украин дахь иргэддээ талархал илэрхийллээ.
Тэрээр "Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас тус улсад суралцаж буй оюутнууд болон оршин сууж буй Монгол иргэдийг аюултай бүсээс яаралтай татан авчрах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, онцгой хувь нэмэр оруулсан Польш, Украинд оршин сууж буй иргэддээ Гадаад харилцааны сайдын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлье!
- Киев, Одесс, Харьков хотуудаас иргэдээ Львов хотод халуун сэтгэлээр тосон авч, хилийн бүсэд хүргэсэн Украин Улсад оршин суудаг Ж.Энхзаяа,
- Оюутнуудыг зөвлөгөө, мэдээллээр хангах, ЭСЯ-нд бүртгүүлээгүй монгол иргэдтэй холбоо тогтооход шуурхай дэмжлэг үзүүлсэн тус улсад оршин суугаа иргэн Х.Болдхуяг,
- Иргэдэд туслах үйл ажиллагаанд гар бие оролцсон О.Лхагва, Л.Сэржмядаг, Д.Энхжаргал, Х.Энхбилэг, Б.Уянга, Г.Мөнхсайхан, Г.Ганчимэг, Х.Цэнджав, Б.Оюунгэрэл, Г.Анударь, С.Цэрэндэмбэрэл нарт болон Польш дахь Монголчуудын холбоонд онцгойлон талархал илэрхийлье!
- Мөн Киев хотоос оюутнуудыг машинаар Львов руу зөөж, Украин дахь Харьков, Одессоос галт тэргээр ирсэн монгол иргэдийг Польшийн хил рүү шилжүүлэх үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажилласан Монгол Улсын Өргөмжит консул Эдуард Рубанд талархал илэрхийлж байна.
Гадаад харилцааны яамнаас “Шуурхай штаб” байгуулан холбогдох ЭСЯ-дыг удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг судлан польш, украины талтай дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийж, иргэдээ татах бүхий л боломжийг хангасан бөгөөд Монгол Улсаас Польш, ХБНГУ, Унгар, Чех зэрэг улсад суугаа ЭСЯ-дууд болон төвөөс тусгайлан томилсон ГХЯ-ны ажилтнууд газар дээр нь шуурхай, зохион байгуулалттай ажиллаж, Украины хилийн зурвасаас 30 гаруй км дотогш хориотой бүсэд нэвтэрч иргэдээ амжилттай татан авч, 69 иргэнээ Польшийн хилээр саадгүй нэвтрүүлж чадсанд гүн талархал илэрхийлье.
Түүнчлэн Гадаад харилцааны яамны зөвлөмжийг дагаж Украин дахь нөхцөл байдал хүндрэхээс өмнө шийдвэр гаргаж, эх орондоо урьтаж ирсэн 41 оюутанд талархал дэвшүүлье!
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг" гэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.




A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ