Нийслэлийн нэгэн сургуулийн бага ангийн багш сурагчдаа гар хүрсэн тухай мэдээлэл цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулж байна.
Үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр суурийг ийнхүү илэрхийллээ.
Сайд Л.Энх-Амгалан "Хүүхэд бүртэй харьцаж, хүүхэд бүрд хүрч ажилладаг багш нар маань зарим үед бухимдах, стресстэх тохиолдол гардгийг үгүйсгэхгүй. Хүүхэд бүрийн сурах арга барил, ой тогтоолт, чадвар өөр өөр. Багшийн ажлын ачааллыг маш сайн ойлгодог. Гэхдээ хүүхэд бүр багшийн заасныг тэр дор нь ойлгож, хүүхэд бүр багшийн зандраад айдастай хичээллэх ёсгүй шүү. Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, дарамт, зодуур, дээрэлхэлт, гадуурхалтын эмгэнэлт жишээ баримт удаа дараа ил болж, ахлах ангийн сурагч амь насаа харамсалтайгаар алдсан хэрэг хүртэл гарсан. Яагаад багш нар маань дохио санамж авдаггүй юм бэ. Яагаад хүүхэдтэй ажиллахдаа асуудлыг хүчээр, дарамтаар шийдэх замыг сонгоод байна вэ.
Нийгмийн сүлжээнд Нийслэлийн БЗД-ийн 97 дугаар сургуулийн багш ... нь сурагчийг зодож буй үйлдэл нь камерын бичлэгээр тогтоогдсон талаарх мэдээ цацагдсан байх юм. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг багшийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж дүгнэжээ. Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг давлагаа, боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан бодлого, мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэсэн ажлын үр дүнгээ үзмээр байдаг. Манлайлах ёстой багш нь эсрэг яваад байж болохгүй.
Хариуцлага тооцно гэдэг лоозон үгээр асуудлыг ул үндсээр нь шийдэхгүй. Нүднээс далд, хүүхэд айгаад, нуугаад хэлдэггүй тохиолдол, бас камергүй орчинд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн ч мэдэхгүй. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд боловсролыг улс төрөөс ангид байлгах зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүгээр дамжуулж хариуцлага тооцдог эрх нь салбартаа ирдэг болно гэж найдна.
Гэхдээ хууль хүлээгээд суух биш хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээг нь авах ёстой. Авах ч болно. Хүүхэд заавал онц сурах албагүй, гоё бичих ч албагүй. Тэглээ гээд багш гар хүрч бүр болохгүй ээ. Хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд багш л бүрдүүлнэ гэдгийг маш сайн ойлгоосой" гэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ